“МОНГОЛ БАХАРХАЛ-БҮТЭЭЛЧ САР” ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Монгол хүний үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, монгол хэл, бичиг, түүх, соёл, өв уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлах нь үндэсний…

Монгол хүний үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, монгол хэл, бичиг, түүх, соёл, өв уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлах нь үндэсний оюун санааны дархлааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн 2026 онд Монголын төрт ёсны түүхэнд 1206 оны Их хуралдайгаар Тэмүжинг Чингис хаанд өргөмжилж, Их Монгол Улсыг байгуулсан түүхэн үйл явдлын 820 жилийн ой тохиож буй нь үндэсний түүх, соёл, төрт ёсны уламжлал, бахархалт өв түгээн дэлгэрүүлэх онцгой ач холбогдолтой цаг үе тохиож байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас эдгээр түүхэн өдрүүдийн ач холбогдол, үнэ цэнэ, бахархалт хүмүүсийн бүтээл туурвил, бүтээлч сэтгэлгээг үндэсний хэмжээнд иргэд, олон нийт, хүүхэд залуучуудад таниулах, сурталчлах зорилгоор 2026 оны 11 дүгээр сарыг “МОНГОЛ БАХАРХАЛ-СОЁЛЫН БҮТЭЭЛЧ” сарын аян болгон тэмдэглэж байна. Аяны хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагааг долоо хоног бүрээр онцлон “Түүхэн хүмүүн” III-р долоо хоногийн онцлох арга хэмжээг танилцуулж байна. Үүнд:
Хэнтий аймаг Монгол улсын тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, УГЗ Б.Шарав агсны мэндэлсэн өдөрт зориулан Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгаас уламжлал болгон зохион байгуулдаг "Хэрлэнгийн домог" хүндэтгэлийн тоглолтыг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3 удаа зохион байгуулав.
Дорноговь Мандах сумын Соёлын төв сумын харьяат “Монгол Улсын анхны Хөдөлмөрийн баатар, тэмээчин Насангийн Хүрээтийн амьдрал, хөдөлмөр зүтгэл”-ийн талаар олон нийтэд түгээн дэлгэрүүллээ.
Говь-Алтай аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г.Чинбатын ивээл дор “Монгол бахархал” өсвөрийн яруу найрагчдын уралдааныг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгад зохион байгууллаа. Тус уралдааныг аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, Ерөнхий боловсролын 1, 2 болон “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургууль хамтран зохион байгууллаа. Уралдаанд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудаас 1-р шатанд шалгарсан дунд, ахлах ангийн нийт 25 сурагч оролцож, авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Хөвсгөл аймаг “Дүүрэн билэг”, “Шинэ өглөө” ахмадын төв болон Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн дотуур байрны суралцагчдад зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэж, ном унших соёлыг төлөвшүүлэх, түүх, соёлын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой соёл, танин мэдэхүйн олон талт арга хэмжээг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаагаар нийт 350 гаруй уншигчид номын сангийн үйлчилгээ хүргэв.
Завхан аймаг Хөгжмийн зохиолч Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Г.Энхбаярын намтар, уран бүтээлийг “Түүхэн хүмүүн”-ээр онцлов.
Булган аймгийн музейгээс төр, нийгэм, соёлын салбараас төрөн гарсан анхдагч, алдартан баатрууд, түүхт хүмүүсийн түүхэнд мөнхөрсөн ховор гэрэл зураг, түүхэн баримт, намтар танилцуулгыг дэлгэн үзүүлж өнгөрсөн түүхийн алтан хуудсыг өнөө цагтай холбож, хүүхэд залуусын зүрх сэтгэлд эх оронч үзэл, үндэсний ухамсрыг төлөвшүүлэхээр “Түүхэн зүтгэлтнүүд” үзэсгэлэнг 2026 оны 11 дүгээр сарын 16-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Төв аймаг Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд шинэ үеийн уран бүтээлчдийг алдаршуулах зорилгоор “Миний нутаг-2026” яруу найргийн наадмыг аймгийн Засаг даргын тамгын газар, Утга зохиолыг дэмжих “Ш.Дулмаа” сан, Ардын уран зохиолч П.Бадарч, Ардын уран зохиолч Д.Цоодол, аймгийн “Шувуун саарал” утга зохиолын нэгдэлтэй хамтран зохион байгуулж шилдгүүдээ тодруулан шагнаж, урамшууллаа.
Орхон аймаг Баян-Өндөр соёлын төв Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын “Маамуу нааш ир” арга хэмжээг 26 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхэд багачуудын дунд зохион байгуулав.
Дархан-Уул аймаг Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монголын Зохиолчдын Эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар, Хүүхдийн номын ордонтой хамтран “Найргийн даага–2026” шилдэг шүлэг шалгаруулах наадмыг 19 дэх жилдээ зохион байгуулан, 60 гаруй хүүхдийг хамруулав. Мөн ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, уншигч хүүхдүүдийг урамшуулах зорилгоор “Тэргүүний уншигч – Д.Нацагдорж тэмдэгтэн” хүндэт тэмдэг, үнэмлэх гардуулж, уншлагын идэвхээрээ манлайлсан 2 анги хамт олныг “Оюунлаг хамт олон”-оор шалгаруулан, бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд толилууллаа.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг соёлын төвийг сумын уугуул Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Монголын анхны мэргэжлийн кино зохиолч, найруулагч Цэвээний Зандраагийн нэрэмжит болгож, тус уран бүтээлчийн амьдрал, уран бүтээлийг цахим хэлбэрээр сурталчлан 1800 гаруй үзэгчдэд мэдээллийг хүргэлээ.
Увс аймгийн Музейгээс Тариалан сумын Соёлын төвтэй хамтран төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбал, төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ерөнхий сайд Ж.Батмөнх нарын амьдрал, үйл ажиллагаа, түүхэн цаг үеийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. Тус үзэсгэлэнгээр дамжуулан Монгол Улсын XX зууны түүх, нийгэм, улс төрийн хөгжилд оруулсан тэдний хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулж, Тариалан сумын 130 гаруй хүүхэд, 70 гаруй иргэн, нийт 200 гаруй хүнийг хамруулан музейн боловсролын үйлчилгээг орон нутагт хүргэлээ.
Дундговь аймаг Баянжаргалан сумын Соёлын төв “Боржигин нутгийн бахархал буурал түүхийн улбаа” түүхэн хүмүүсийн цуврал мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Архангай аймаг Төрийн соёрхолт С.Соронзонболдын хөгжим Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Д.Ганболдын найруулга “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжгийг тоглолоо.
Сүхбаатар аймаг “Түүхэн хүмүүн" уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус уулзалтад урилгаар Монгол Улсын Тод Манлай уяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очир оролцож, түүний түүхэн амжилт, мал маллах арга ухаан, уламжлалт ёс заншил, морь уях арга барил, дэг жаяг, нийгмийн оролцоо зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Өмнөговь аймгийн бахархалт хүмүүн, хөгжмийн зохиолч, удирдаач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюушийн уран бүтээлийн өвийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор түүнтэй хамтран уран бүтээл туурвиж байсан эрхэм уран бүтээлчдийн дурсамж, дурдатгал, яриаг багтаасан цуврал контентыг бэлтгэн цахим орчинд 3 дугаарыг хүргэлээ.
Баянхонгор аймаг Бөмбөгөр сумын Соёлын төв Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан “Зандан шоо” дууг хэн сайн дуулах вэ? цахим уралдааныг зохион байгууллаа.
Ховд аймгийн Үенч сумын Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч С.Бадрах “Арьс, ширэн эдлэл боловсруулах уламжлалт арга ухаан” сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ерөнхий Боловсролын Сургуулийн 10 сурагчдын дунд зохион байгууллаа. Мөн уг арга хэмжээний талаар мэдээллийн контент бэлтгэн цахим орчинд байршуулж, олон нийтэд сурталчлан таниулж ажиллав.
Дорнод аймаг сумын албан байгууллагуудын дунд цахим контентын аян зарлаж, удирдамж хүргүүлэн, сугалаагаар таарсан түүхт хүмүүсийг сурталчлан алдаршуулах дүрэмтэйгээр аяныг өрнүүлэв. Сум орон нутгаас төрөн гарсан алдартныг алдаршуулах ажлын хүрээнд тус сумын Соёлын төвөөс Дорнод аймгийн Халхгол сумын уугуул Төр, нийгмийн зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, нэрт дипломатч Баярын Жаргалсайханы намтар, цадиг түүхийг сурталчлан таниулсан.
Өвөрхангай аймаг Төр, нийгмийн зүтгэлтэн Жамбын Батмөнх (1926–1997) түүний баримталж байсан гол зарчим, байр суурийн талаар түүхэн хүмүүнээр онцоллоо.
Баян-Өлгий аймаг Цэнгэл сумын Соёлын төвөөс “Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн гар бүтээлийн үзэсгэлэн, худалдаа”-г зохион байгууллаа.

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ