egov.mn
Эдийн засагАвтомат

ШОКОНД БЭЛЭН ҮҮ ?

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар нэмэгдлээ.  Эдийн засгийн салбаруудын сэргэлтийг дэмжихэд банкны олгож буй зээл чухал нөлөөтэй байна. Тухайлбал, бизнесийн зээл тэр дундаа уул уурхай, боловсруулах, барилга болон худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээлийн хэмжээ тасралтгүй нэмэгджээ.  Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 7.7 хувьтай гарахад… The post ШОКОНД БЭЛЭН ҮҮ ? appeared first on Монголын Банкны Холбоо .

Хуваалцах
ШОКОНД БЭЛЭН ҮҮ ?

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар нэмэгдлээ.  Эдийн засгийн салбаруудын сэргэлтийг дэмжихэд банкны олгож буй зээл чухал нөлөөтэй байна. Тухайлбал, бизнесийн зээл тэр дундаа уул уурхай, боловсруулах, барилга болон худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээлийн хэмжээ тасралтгүй нэмэгджээ. Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 7.7 хувьтай гарахад уул уурхайн салбар, түүнийг дагасан тээвэр, агуулахын салбар тогтвортой өсөлттэй байгаа нь чухал нөлөө үзүүллээ.  Удаан хугацааны дараа ХАА-н салбар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтийг дэмжлээ. Барилга, боловсруулах салбар аажмаар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөө үзүүлсэн бол худалдааны салбарын өсөлт саарч байна. “Төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлсэн нь инфляцыг өдөөж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляц нэмэгдэж буй энэ үед төсвийн зарлагыг цар тахлын үеийнхээс 3 дахин ихээр төсөвлөсөн нь давхар эрэлтийн гаралтай инфляцыг нэмэгдүүлж “Гал дээр тос нэмэх” -тэй адил эрсдэл дагуулж байна” гэж Банк санхүүгийн академийн Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам анхаарууллаа. Мах болон нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан инфляцын түвшин сүүлийн 3 сарын хугацаанд тасралтгүй нэмэгдэж гурван сарын өмнөхөөс 2 дахин өссөн байна.  Төсвийн зардлыг огцом тэлэхийг тооцохгүйгээр инфляц оны эцэст 18 хувь хүрэх төсөөлөлтэй байгаа аж. “ Иран, Украйны дайны нөхцөл байдлаас шалтгаалж МУ-ын эдийн засаг шатахууны нийлүүлэлтийн томоохон шоконд өртөх эрсдэлтэй байхад төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлэх үр нөлөөг инфляцаар дамжин иргэд нуруун дээрээ үүрэх дүр зураг харагдаж байна” гэж Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх Захирал Л.Амар онцоллоо. Банкны салбарын 2026 оны эхний хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу 2026Q2-So-edited.pptx Download The post ШОКОНД БЭЛЭН ҮҮ ? appeared first on Монголын Банкны Холбоо .

Хуваалцах

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн эрчим хүчний импортод 50 тэрбум төгрөгийн татаас тусгажээ
Эдийн засаг

Өмнөговь аймгийн эрчим хүчний импортод 50 тэрбум төгрөгийн татаас тусгажээ

Эрчим хүчний яам импортын эх үүсвэрээр Өмнөговь аймгийн хэрэглээг хангаж, татаасыг наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл тооцсон аж. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр импортын зардлаас гадна эрчим хүчний гадаад эх үүсвэрээс хамаарах түвшин нэмэгдэх эсэх асуудал анхаарлын төвд орлоо. Зарим гишүүн импортод төсвөөс тогтмол санхүүжилт олгох нь эрчим хүчний хэрэглээг гадаад эх үүсвэрээр хангах бодлогын сонголтыг бэхжүүлж болзошгүй гэж үзжээ.

1 мин унших
Эдийн засгийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголд БНХАУ-аас эрчим хүч импортлох зардлыг хэлэлцэв
Эдийн засаг

Эдийн засгийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголд БНХАУ-аас эрчим хүч импортлох зардлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо төсвийн тодотголд туссан эрчим хүчний импортыг хэлэлцэж, хараат байдлын маргаан өрнөв. Тодотголд БНХАУ-аас 50 тэрбум төгрөгөөр эрчим хүч импортлох, найм-арваннэгдүгээр сард татаас тооцохоор тусгасан байна. Өмнөговийн хэрэглээг гаднаас хангах төлөв нэмэгдвэл үнэ, нийлүүлэлтийн эрсдэл дотоод бодлогод дарамт болно.

2 мин унших
"Дизель түлшний үнэ өссөөр байвал АНУ-ын эдийн засаг чимээгүйхэн мөхнө"
Эдийн засаг

"Дизель түлшний үнэ өссөөр байвал АНУ-ын эдийн засаг чимээгүйхэн мөхнө"

АНУ-д дизель түлшний дундаж үнэ галлон тутамдаа анх удаа 6 ам.доллар давж, ачаа тээвэр, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Калифорнид дизель 7.9827 ам.доллар болж, ачааны машин болон фермерүүдийн шатахууны зардал жилийн өмнөхөөс 63 хувиар өсчээ. Боловсруулах үйлдвэрүүд бараг бүрэн хүчин чадлаар ажиллаж, дэлхийн хэмжээнд нийлүүлэлт хумигдав.

2 мин унших
Их Британийн банкууд гэнэтийн ашгийн татварын эсрэг байр сууриа чангатгалаа
Эдийн засаг

Их Британийн банкууд гэнэтийн ашгийн татварын эсрэг байр сууриа чангатгалаа

“UK Finance”-ийн тооцоогоор банкуудын Их Британи дахь үйл ажиллагаанаас үүсэх нийт татварын хувь 2025 онд 46.4 хувьд хүрчээ. Банкууд нэмэлт татвар хөрөнгө оруулалтыг сааруулж, Лондоны олон улсын санхүүгийн төвийн өрсөлдөх чадварыг сулруулж болзошгүй. Их Британид банкууд 25 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр нэмэлт 3 хувийн татвар төлдөг.

2 мин унших
Төсөв дүрмээ дагах уу, дүрэм төсвөө дагах уу?
Эдийн засаг

Төсөв дүрмээ дагах уу, дүрэм төсвөө дагах уу?

2026 оны төсөв үндсэн тоон хязгааруудаа зөрчөөгүй ч төсөвт тааруулан дүрмээ өөрчлөх эрсдэл анхаарлын төвд байна. 13 хувийн инфляц, ₮1.2 их наядын тэнцвэржүүлсэн алдагдал дотоод эмзэг байдал өндөр хэвээр байгааг харуулж байна. Гол маргаан нь төсвийн хэмжээ бус, дунд хугацааны хүрээ болон төсвийн дүрмийг улс төрийн шийдвэрээр байнга өөрчлөх эсэхэд төвлөрч байна.

4 мин унших
Хятадын үйлдвэрлэгчийн үнэ 3.8 хувиар өслөө: Монголын импортын барааны өртөгт нөлөөлөх үү?
Эдийн засаг

Хятадын үйлдвэрлэгчийн үнэ 3.8 хувиар өслөө: Монголын импортын барааны өртөгт нөлөөлөх үү?

Хятадын үйлдвэрлэгчийн үнийн өсөлт наймдугаар сард 3.8 хувьд хүрч хурдаслаа. Үйлдвэрлэлийн өртгийн өсөлт Монголын Хятадаас импортолдог зарим барааны үнэд дамжих эрсдэлтэй. Монголын экспортын хувьд Хятадын үйлдвэрлэлийн бодит эрэлт хэр өөрчлөгдөх нь илүү чухал үзүүлэлт юм.

2 мин унших