“Starship”-ийн шинэ сорилт: Дэлхийн тойрог замд 26 ширхэг “Starlink V3” байршуулна
АНУ-ын сансрын технологийн “SpaceX” компани “Starship”-ийн анхны тойрог замын нислэгийг өнөөдөр хийнэ.

АНУ-ын сансрын технологийн “SpaceX” компани есдүгээр сарын 28-ны орой Монголын цагаар 20:15-аас “Starship” пуужинг анх удаа дэлхийн тойрог замд оруулахаар бэлтгэж байна.
“Starship” пуужин дэлхийн тойрог замд 26 ширхэг “Starlink V3” хиймэл дагуул байрлуулж, улмаар уг нислэг “Starship”-ийн туршилтын хөтөлбөрийг арилжааны зориулалттай ачаа тээвэрлэх шатанд ойртуулах юм.
Зургаан удаа дэлхийг тойрох төлөвлөгөө
Пуужин хөөрснөөс хойш эхлээд өмнөх нислэгүүдтэй адил дэлхийг аюулгүй аюулгүй тойрох замд орно. Нислэгийн удирдлагын баг пуужингийн төлөвийг үнэлсний дараа тойрог замд оруулах эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Хэрэв системүүд хэвийн ажиллавал хөөрснөөс 25 минут орчмын дараа нэг “Raptor” хөдөлгүүрийг 19 секунд ажиллуулж, “Starship”-ийг дэлхийн тойрог замд оруулна. Пуужин 275 орчим километрийн өндөрт дэлхийг зургаан удаа тойрч, нийтдээ 10 орчим цаг нисэх хуваарьтай.
Нислэгийн төгсгөлд “Starship” хөдөлгүүрээ дахин асааж, тойрог замаас гарсны дараа Чилийн баруун талын Номхон далайд бууна. “Super Heavy” хурдасгуур ч Мексикийн буланд буух тул энэ удаагийн нислэгээр хөөргөх цамхгийн механик гараар пуужинг барих оролдлого хийхгүй.
“Starlink V3” арилжааны гол сорилт болно
Flight 14-өөр тээвэрлэх 26 хиймэл дагуул нь ажиллагааны тойрог замд орох анхны “Starlink V3” багц юм. “SpaceX” долоодугаар сард хийсэн "Flight 13" нислэгээр 20 ширхэг V3-ыг дэлхийг бүтэн тойрох замд туршсан боловч тэдгээр хиймэл дагуул тойрог замд үлдээгүй юм.
Нэг “Starlink V3” хиймэл дагуул секундэд нэг терабит татах хүчин чадалтай байхаар бүтээгджээ. Тиймээс 26 хиймэл дагуулын нийлбэр хүчин чадал секундэд 26 терабит хүрэх боломжтой. Уг үзүүлэлт нь “Falcon 9” пуужингаар V2 бага оврын хиймэл дагуул тээвэрлэсэн 10 орчим удаагийн нислэгийг нэмэх хүчин чадалтай дүйцнэ гэж “Aviation Week” тооцоолжээ.
Вашингтон мужийн Редмонд хотод үйлдвэрлэж буй V3 хиймэл дагуулуудын нарны зайн хавтан V2 загвараас ойролцоогоор хоёр дахин их эрчим хүч гаргана. Шинэ загвар секундэд 160 гигабит хүртэлх өгөгдөл илгээх хүчин чадалтай бөгөөд сүлжээний дамжуулах чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
“SpaceX” одоогоор 11 мянга гаруй идэвхтэй “Starlink” хиймэл дагуул ажиллуулж байна. Харин Францын хиймэл дагуулын холбооны “Eutelsat” компанийн “OneWeb” сүлжээ 654 хиймэл дагуул бүхий эхний үеийн цогцолбортой. Иймээс “Starship”-ийн их хэмжээний ачааг нэг дор тээвэрлэх боломж нь “Starlink”-ийн одоогийн давуу талыг улам тэлэхэд чиглэж байна.
Сарны хөтөлбөрөөс сансрын тооцоолол хүртэл
“Starship”-ийг бүрэн, хурдан дахин ашиглах систем болгон хөгжүүлж байгаа ч "Flight 14"-ийн хоёр шат далайд бууна. Тойрог замын нислэг амжилттай болсон тохиолдолд “SpaceX” пуужинг буцаан барих, сансарт түлш шилжүүлэх болон нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх дараагийн туршилтуудад шилжих боломжтой.
NASA мөн “Starship”-ийн ахицыг анхааралтай ажиглаж байна. Тус агентлаг “Artemis” хөтөлбөрийн хүрээнд сансрын нисгэгчдийг сарны гадаргад хүргэх буулгагчийн хувилбарыг “SpaceX”-ээр хөгжүүлж байгаа юм. Гэхдээ "Flight 14"-ийн амжилт нь NASA-ийн дараагийн туршилтыг автоматаар эхлүүлэх нөхцөл биш бөгөөд тойрог замд түлш цэнэглэх зэрэг хэд хэдэн чухал технологийг тусад нь баталгаажуулах шаардлагатай.
“SpaceX”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Гвинн Шотвэлл мөн 2027 онд хиймэл оюуны тооцоолол хийх хиймэл дагуулуудыг хөөргөхөөр зорьж буйгаа “All-In Summit”-ийн үеэр мэдэгджээ. Ингэснээр “Starship”-ийн ачаа тээвэрлэх хүчин чадал нь “Starlink”-ийн өргөтгөлөөс гадна компанийн сансрын тооцооллын дэд бүтэц байгуулах урт хугацааны төлөвлөгөөтэй холбогдож байна.
"Flight 14"-ийн гол шалгуур нь тойрог замд хүрэх төдий бус, 26 “Starlink V3”-ыг амжилттай байрлуулж, олон цагийн нислэгийн дараа пуужинг удирдлагатайгаар тойрог замаас гаргах явдал юм. Уг зорилтууд биелбэл “Starship” туршилтын пуужингаас бодит ачаа тээвэрлэх систем рүү шилжих томоохон алхам болно.
Холбоотой мэдээ

SpaceX анх удаа тойрог замд хүргэх зорилготой Starship-аа даваа гарагийн үүрээр хөөргөнө
SpaceX даваа гарагийн үүрээр асар том Starship пуужингаа хөөргөж, анх удаа тойрог замд хүрэхийг зорьж байна SpaceX-ийн мэдээлснээр хөөргөх 75 минутын цонх зүүн цагийн 08:15-д эхэлж, Starbase-аас…

OpenAI хиймэл оюунт агентууд нь хяналтаас гарч, байгууллагуудын вэбд зөвшөөрөлгүй нэвтэрсэн байж болзошгүйг хүлээн зөвшөөрөв
OpenAI хиймэл оюунт агентууд нь хяналтаас гарч, байгууллагуудын сайтуудад халдсан байж болзошгүйг зөвшөөрөв Тус компани агентууд нь АНУ-ын Үнэт цаас, Биржийн Хороо зэрэг байгууллагаас мэдээлэл…

Хятад үйлдвэрлэгчид АНУ-ын хиймэл оюуны дата төвийн өргөтгөлд модульчлагдсан шийдлээ санал болгохыг зорив
Хятад үйлдвэрлэгчид АНУ-ын хиймэл оюуны дата төвийн тэлэлтэд урьдчилан угсардаг шийдлээ оруулах боломж харж байна Станфордын Хүн төвтэй хиймэл оюуны хүрээлэнгийн мэдээллээр 2025 онд АНУ 5,427, Хятад…

Зүүн зүгийн Датаг Баруун зүгт тооцоолох нь буюу Баруун тийш шилжиж буй Дата төвийн тэлэлт
EDWC-ийн бодлого нь эрэлтийн төвүүд (Бээжин-Тяньжин-Хэбэй, Янцзы голын дельта, Их булангийн бүс, Чэнду-Чунцин) болон нөөцөөр баялаг баруун бүс (Өвөр Монгол, Нинся, Ганьсу, Гуйжоу)-ийг хамарсан арван кластер хэлбэрээр хэрэгжүүлсэн найман үндэсний тооцооллын төвийг тодорхойлсон.

Хятадын хиймэл оюун ухааны дэд бүтцийн өсөлт
60 гаруй операторын 1,000 гаруй байгууламжийг газрын зурагт буулгаж, жижиглэн худалдааны чиглэлээр барьж, хиймэл оюун ухаанаар эргүүлсэн, хамгийн том гиперскейлер түрээс нь улсын хэмжээнд хүчин чадлын 1/5, 12 сарын хугацаанд 100МВт, Eastern Data Western Compute

Трамп, Ши нарын уулзалтад хиймэл оюун гол сэдэв болж, Хятадын загваруудын дэлхий дахины нэвтрэлт анхаарал татав
АНУ, Хятадын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар хиймэл оюун онцлогдож, Хятадын загваруудын нэвтрэлт эрчимжив.