egov.mn

Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ

"Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн эв нэгдлийг хэлэлцэх тухай" олон улсын форум үргэлжилж байна. Тус форумд Ази, Номхон далайн 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг нь "Нэг эрүүл мэнд"-ийг бодлогоор хэрэгжүүлж, эрсдэлийн хяналтыг хамтад нь сайжруулахад чиглэнэ.

Хуваалцах
Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд "Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн эв нэгдлийг хэлэлцэх тухай" олон улсын форумыг нээж хэлсэн үгэндээ бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриалав.

Тэрбээр ган, зуд, ургацын алдагдал нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлөхөөс гадна шилжилт хөдөлгөөн, хүн болон малын эрүүл мэндтэй холбоотой эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцоллоо. Ийм эрсдэлийг тус тусад нь шийдвэрлэх бус, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хянах тогтолцоог уялдуулан хөгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг улс орнуудын бодлого, хэрэгжилтэд тусгах зорилготой форумын хэлэлцүүлэг хүн болон мал, хүрээлэн буй орчны эрүүл мэндийг нэг системд авч үздэг “Нэг эрүүл мэнд” хандлагыг бодлогод хэрэгжүүлэхэд төвлөрч байна. Ази, Номхон далайн бүсийн 20 гаруй орны эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны стандарт, арга зүй болон хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг хэлэлцэж байгаа аж.

Шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулахын зэрэгцээ салбар хоорондын мэдээлэл, үнэлгээ, хяналтыг нэгтгэх шаардлагатайг албаныхан онцоллоо. УИХ намрын чуулганаараа эрүүл мэнд, уур амьсгал, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн бодлогын уялдааг цогцоор нь хангахад анхаарч буйг мөн мэдээллээ.

Хоёр өдрийн хэлэлцүүлэг “тунхаглал төдий бус, бодит шийдэл, хамтын ажиллагаа, бодит үр дүнд чиглэнэ” гэдэгт найдаж байгаагаа УИХ-ын дарга илэрхийлжээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ
Тогтвортой хөгжил

Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ

"Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн эв нэгдлийг хэлэлцэх тухай" олон улсын форум үргэлжилж байна. Тус форумд Ази, Номхон далайн 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг нь "Нэг эрүүл мэнд"-ийг бодлогоор хэрэгжүүлж, эрсдэлийн хяналтыг хамтад нь сайжруулахад чиглэнэ.

1 мин унших
Газрын зургийн адармаатай стандарт: Япон Курилийн арлуудыг ОХУ-ын өнгөтэй ижилсүүлснийг эсэргүүцэв
Тогтвортой хөгжил

Газрын зургийн адармаатай стандарт: Япон Курилийн арлуудыг ОХУ-ын өнгөтэй ижилсүүлснийг эсэргүүцэв

НҮБ-ын Ерөнхий ассамблей “Equal Earth” дэлхийн газрын зургийг албан ёсоор ашиглах тогтоол баталсан. Японы Засгийн газар уг дүрслэл нь тус улсын нутаг дэвсгэрийн талаарх албан ёсны байр суурьтай зөрчилдөж байна хэмээн эсэргүүцжээ. Маргаантай газар нутгийг олон улсын стандарт зурагт хэрхэн тэмдэглэх асуудал Японоос гадна Украин зэрэг улсын эсэргүүцэлтэй тулгарч байна.

2 мин унших
Өөрийгөө хэрхэн олох вэ: Үнэ цэнээ хөндлөнгийн хэмжүүрээр бүү үнэл
Тогтвортой хөгжил

Өөрийгөө хэрхэн олох вэ: Үнэ цэнээ хөндлөнгийн хэмжүүрээр бүү үнэл

Хүн үнэ цэнээ мэдрэхийн тулд гаднын ямар нэгэн шалгууртай өөрийгөө байнга харьцуулах зуршлаас татгалзахыг сэтгэл зүйчид зөлөж байна. Бусдын үнэлгээ, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх эсвэл амжилтын хэмжүүрээр өөрийгөө тодорхойлох тусам хүн харьцуулалтад илүү өртөмтгий болдог. Өөрийгөө үнэлэх тогтвортой суурийг бий болгохын тулд өөрийн үнэт зүйл, хэрэгцээгээ таних нь чухал.

2 мин унших
Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 'Ногоон өртөө' ашиглалтад орлоо
Тогтвортой хөгжил

Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 'Ногоон өртөө' ашиглалтад орлоо

Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт 'Ногоон өртөө' нээгдэж, цахилгаан тээврийн дэд бүтцийг бодитоор нэмэгдүүллээ. Тус станц 15 автомашин зэрэг цэнэглэж, 5-30 минутад цэнэглэх сонголттой бөгөөд шөнийн хөнгөлөлттэй тарифтай. Засгийн газрын зорилтууд хэрэгжвэл тээврийн зардал буурч, түлшний импортын дарамт болон ялгарлын хэмжээ саарах хүлээлттэй.

2 мин унших
Нийслэлийн нийт хүн амын тал хувьтай тэнцэх хэмжээний автомашин зорчиж байна
Тогтвортой хөгжил

Нийслэлийн нийт хүн амын тал хувьтай тэнцэх хэмжээний автомашин зорчиж байна

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлж байна. Тэгш, сондгой зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойших хоёр өдрийн байдлаар нийслэлийн замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 645,784 тээврийн хэрэгсэл оролцсон байна. 2026 оны долдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн тоо 11 хувиар өсчээ.

2 мин унших