egov.mn

Нийслэлийн нийт хүн амын тал хувьтай тэнцэх хэмжээний автомашин зорчиж байна

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлж байна. Тэгш, сондгой зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойших хоёр өдрийн байдлаар нийслэлийн замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 645,784 тээврийн хэрэгсэл оролцсон байна. 2026 оны долдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн тоо 11 хувиар өсчээ.

Хуваалцах
Нийслэлийн нийт хүн амын тал хувьтай тэнцэх хэмжээний автомашин зорчиж байна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон олон улсын COP17 хурлын үеэр үүсэх замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлж байна.

Нийслэлийн холбогдох захирамжийн дагуу энэ сарын 15-наас ирэх есдүгээр сарын 14-нийг хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор тэгш, сондгой өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үйлчилж буй. Мөн COP17 хурал өндөрлөх хүртэл Баянзүрх дүүргийн зарим байршилд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлажээ.

Тэгш, сондгой зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойших хоёр өдрийн байдлаар нийслэлийн замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 645,784 тээврийн хэрэгсэл оролцсон байна. Харин хязгаарлалт үйлчилж буй 07:00-21:00 цагийн хооронд энэ үзүүлэлт дунджаар 479,998 байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Урьд өмнө автомашины хөдөлгөөнийг тодорхой бүсээр хязгаарлах үед Их болон Бага тойруу доторх хөдөлгөөн харьцангуй хэвийн байсан ч тухайн бүс рүү нэвтрэх цэгүүдэд ачаалал төвлөрөх, улмаар бүсийн гаднах замуудад түгжрэл нэмэгдэх хүндрэл гардаг байжээ. Иймд энэ удаа тэгш, сондгой зохицуулалтыг хэрэгжүүлж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс онцолсон юм.

Автомашины хөдөлгөөн жилийн дотор 11 хувиар нэмэгджээ

Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал өмнөх оноос нэмэгдсэн байна. Тодруулбал, 2026 оны долдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн тоо 11 хувиар өсчээ.

Ердийн үед нийслэлийн замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 744,000 тээврийн хэрэгсэл оролцдог. Харин өмнө мөрдөж байсан дугаарын хязгаарлалтын 08:00-20:00 цагийн хооронд дунджаар 576,000 автомашин хөдөлгөөнд оролцож байжээ. Автомашины тоо ийнхүү нэмэгдэж байгаа нь хичээлийн шинэ жил эхлэх үеийн зорчих хөдөлгөөн эрчимжихтэй давхцаж, нийслэлийн замын ачааллыг нэмэгдүүлэхээр байна.

Үүний зэрэгцээ COP17 хурлын зочид, төлөөлөгчдийн тээвэрлэлтийг нийтийн тээврээр зохион байгуулж байна. Хурлын үйл ажиллагаа 08:00 цагт эхэлдэгтэй холбоотойгоор хотын зочид буудлуудаас 07:00 цагаас тээвэрлэж, орой 21:00 цагт буцаан хүргэх зохицуулалт хийжээ.

Замын хөдөлгөөний түр зохицуулалтын хэрэгжилтэд Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба биет хяналт тавьж байгаа бол Замын хөдөлгөөний удирдлагын төв уулзваруудын камерын системээр хяналт хийж байна.

Мөн дугаарын хязгаарлалтаас зайлсхийхийн тулд хуурамч улсын дугаар ашиглан хөдөлгөөнд оролцох зөрчил бүртгэгдэж байгаа аж. Ийм зөрчлийг камерын автомат системээр илрүүлж, холбогдох хариуцлагыг тооцож байгааг албаныхан мэдээлэв.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Газрын зургийн адармаатай стандарт: Япон Курилийн арлуудыг ОХУ-ын өнгөтэй ижилсүүлснийг эсэргүүцэв
Тогтвортой хөгжил

Газрын зургийн адармаатай стандарт: Япон Курилийн арлуудыг ОХУ-ын өнгөтэй ижилсүүлснийг эсэргүүцэв

НҮБ-ын Ерөнхий ассамблей “Equal Earth” дэлхийн газрын зургийг албан ёсоор ашиглах тогтоол баталсан. Японы Засгийн газар уг дүрслэл нь тус улсын нутаг дэвсгэрийн талаарх албан ёсны байр суурьтай зөрчилдөж байна хэмээн эсэргүүцжээ. Маргаантай газар нутгийг олон улсын стандарт зурагт хэрхэн тэмдэглэх асуудал Японоос гадна Украин зэрэг улсын эсэргүүцэлтэй тулгарч байна.

2 мин унших
Өөрийгөө хэрхэн олох вэ: Үнэ цэнээ хөндлөнгийн хэмжүүрээр бүү үнэл
Тогтвортой хөгжил

Өөрийгөө хэрхэн олох вэ: Үнэ цэнээ хөндлөнгийн хэмжүүрээр бүү үнэл

Хүн үнэ цэнээ мэдрэхийн тулд гаднын ямар нэгэн шалгууртай өөрийгөө байнга харьцуулах зуршлаас татгалзахыг сэтгэл зүйчид зөлөж байна. Бусдын үнэлгээ, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх эсвэл амжилтын хэмжүүрээр өөрийгөө тодорхойлох тусам хүн харьцуулалтад илүү өртөмтгий болдог. Өөрийгөө үнэлэх тогтвортой суурийг бий болгохын тулд өөрийн үнэт зүйл, хэрэгцээгээ таних нь чухал.

2 мин унших
Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 'Ногоон өртөө' ашиглалтад орлоо
Тогтвортой хөгжил

Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 'Ногоон өртөө' ашиглалтад орлоо

Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт 'Ногоон өртөө' нээгдэж, цахилгаан тээврийн дэд бүтцийг бодитоор нэмэгдүүллээ. Тус станц 15 автомашин зэрэг цэнэглэж, 5-30 минутад цэнэглэх сонголттой бөгөөд шөнийн хөнгөлөлттэй тарифтай. Засгийн газрын зорилтууд хэрэгжвэл тээврийн зардал буурч, түлшний импортын дарамт болон ялгарлын хэмжээ саарах хүлээлттэй.

2 мин унших