egov.mn
ХудалдааАвтомат

Z үеийнхэн хэт хэрэглээнээс залхав уу: “Битгий ав” трендийн цаадах эдийн засаг

Амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр Z үеийнхэн шаардлагагүй худалдан авалтаа танаж, байгаа зүйлээ удаан хэрэглэх хандлага руу шилжиж байна. Үүнийг дагаад сошиал сүлжээнд бүтээгдэхүүн авахыг ятгахын оронд “битгий ав” хэмээн зөвлөдөг нөлөөлөгчдийн шинэ чиг хандлага хүчээ авчээ. Гэвч “битгий ав” хэмээх зөвлөгөө хэрэглэгчлдийн нөлөөлөгчид итгэх хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлж, дараагийн бүтээгдэхүүнийг борлуулах маркетингийн шинэ арга болон хувирчээ.

Хуваалцах
Z үеийнхэн хэт хэрэглээнээс залхав уу: “Битгий ав” трендийн цаадах эдийн засаг

Шинэ гар утас авахгүй. Арьс арчилгааны арван өөр бүтээгдэхүүн хэрэглэхгүй. Өнгөрсөн жилийн хүрмээ энэ жил дахин өмсөнө. Хэдхэн жилийн өмнө шинэ худалдан авалтаа гайхуулсан бичлэгүүд нийгмийн сүлжээг эзэлж байсан бол одоо үүний эсрэг хандлага хүчээ авч, TikTok, Instagram зэрэг платформд хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн худалдаж авахыг ятгах бус, “чамд энэ үнэхээр хэрэгтэй юу?” гэж асуудаг контент түгээмэл болжээ. Энэ үзэгдлийг “deinfluencing” хэмээн нэрлэж буй бөгөөд монголоор “худалдан авалтаас татгалзахад нөлөөлөх хандлага” гэж ойлгож болно. Энэ хүрээнд уламжлалт цахим нөлөөлөгчид шинэ гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, технологийн төхөөрөмжийг “заавал авах” зүйл болгон сурталчилдаг байсан бол шинэ төрлийн контент бүтээгчид хэт өндөр үнэтэй, хэрэгцээгүй эсвэл хэт сурталчлагдсан бүтээгдэхүүнийг авахгүй байхыг зөвлөж байна. Энэ өөрчлөлтийн цаана зөвхөн нийгмийн сүлжээний ээлжит хандлага бус, харин залуу хэрэглэгчдийн санхүүгийн нөхцөл байдал бий.

Z үеийнхний 42% нь цалингаас цалингийн хооронд амьдарч байна “Bank of America”-ийн энэ оны тавдугаар сард танилцуулсан “Gen Z & The Cost of Adulting” судалгаагаар АНУ-ын 18-29 насны Z үеийнхний 42 хувь нь цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа бол 49 хувь нь амьжиргааны өндөр өртгийг санхүүгийн зорилгодоо хүрэхэд тулгарч буй гол саадын нэг хэмээн нэрлэжээ. Үнийн өсөлт залуусыг хэрэглээгээ бодитоор өөрчлөхөд хүргэж байна. Тодруулбал, судалгаанд хамрагдсан Z үеийнхний 70 орчим хувь нь өмнөх нэг жилийн хугацаанд өсөн нэмэгдсэн зардлаа зохицуулах тодорхой арга хэмжээ авсан байна. Тухайлбал, залуусын 40 хувь нь гадуур хооллох зардлаа бууруулж, 24 хувь нь найзуудтайгаа хамт хийхээр төлөвлөсөн зарим төлөвлөгөөг цуцалсан бол 16 хувь нь нэмэлт орлого олох ажил хийж эхэлжээ. Энэ талаар “Bank of America”-ийн хэрэглэгчийн бизнес хариуцсан ерөнхийлөгч Холли О'Нилл “Z үеийнхэн мөнгөний дарамт бодит гэдгийг мэдэж байгаа ч түүнийг шууд зохицуулж байна” гэдгийг онцолж, “Тэд шаардлагатай үед зардлаа танаж, төсвийнхөө талаар илэн далангүй ярилцаж байна” гэж судалгааг танилцуулахдаа хэлжээ. Мөн Z үеийнхний 81 хувь нь бусдад санхүүгийн хувьд хариуцлагатай хүн гэж харагдах нь чухал гэж хариулсан байна. Ингэснээр сошиал сүлжээн дэх “статус”-ын ойлголт ч өөрчлөгдөж эхэлжээ. Шинэ гар утас, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авснаа харуулахын оронд байгаа зүйлээ дуустал хэрэглэх, хуучин хувцсаа дахин өмсөх, шаардлагагүй худалдан авалтаас татгалзах нь өөрөө контент болж байна.

Шинэ хандлагын цаана зөвхөн мөнгө хэмнэх зорилго байдаггүй. “Journal of Business Research” сэтгүүлд энэ оны нэгдүгээр сард нийтлэгдсэн судалгаанд TikTok хэрэглэгчидтэй хийсэн 15 гүнзгий ярилцлагыг шинжилжээ. Оролцогчид худалдан авалтаас татгалзахыг зөвлөсөн контентыг илүү бодитой, хариуцлагатай гэж хүлээн авч, ийм бичлэг нь байгальд ээлтэй сонголт хийх, өөр бүтээгдэхүүн хайх эсвэл худалдан авалтаа танахад түлхэц өгдөг гэж судлаачид дүгнэсэн байна.

Зар сурталчилгааны “парадокс” Харин “битгий ав” хэмээх зөвлөгөө өөрөө зар сурталчилгааны хүчтэй хэрэгсэл болж болох сонирхолтой зөрчил болж магадгүйг мэргэжилтнүүд ажиглажээ. Тодруулбал, “Journal of the Academy of Marketing Science” сэтгүүлд энэ оны гуравдугаар сарын 17-нд нийтлэгдсэн судалгаанд нийт 1,456 хүнийг хамарсан нэг туршилтын судалгаа болон урьдчилан бүртгэсэн дөрвөн туршилт хийжээ. Үр дүнд нь шинэ бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөсөн бичлэг үзсэн хүмүүс тухайн нөлөөлөгчийн зорилгод эргэлзэх нь багасч, түүнд илүү итгэх хандлагатай болсон байна. Хамгийн сонирхолтой нь тэр итгэл хэрэглэгчдийн дараагийн худалдан авалтад нөлөөлжээ. Тодруулбал, “Битгий ав” хэмээх контентоор хэрэглэгчийн итгэлийг олсон нөлөөлөгч дараа нь өөр бүтээгдэхүүн санал болгоход хүмүүсийн тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхол нэмэгдсэн байна. Гэхдээ өмнө нь шүүмжилж байсан брэндтэйгээ дараа нь төлбөртэй хамтран ажиллах үед энэ нөлөө суларсан байна. Ингэснээр цахим нөлөөллийн маркетинг нэгэн сонирхолтой тойрогт орж байна. Олон жилийн турш сошиал сүлжээ хэрэглэгчдэд “үүнийг ав” гэж бүтээгдэхүүн сурталчилсан бол одоо “үүнийг битгий ав” гэсэн зөвлөгөө хэрэглэгчийн итгэлийг олж авах шинэ арга болж байна. Тэгэхээр худалдан авалтаас татгалзах шинэ хандлага үнэхээр хэт хэрэглээний эсрэг хөдөлгөөн үү, эсвэл дараагийн бүтээгдэхүүнийг илүү итгэлтэйгээр худалдаалах зар сурталчилгааны шинэ хэлбэр үү гэдэг асуулт үлдэж байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

НЗДТГ: Хотын төвийн явган зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулахгүй
Худалдаа

НЗДТГ: Хотын төвийн явган зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулахгүй

Нийслэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш автобусны буудал болон нийтийн эзэмшлийн 100 гаруй байршлаас нийт 1,278 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Гэвч нүүлгэсэн байршлуудад ТҮЦ дахин байрласан тохиолдол гарч байна. Цаашид дүүргүүдийн хяналт, нүүлгэн шилжүүлсний дараах хэрэгжилтэд илүү анхаарахаа нийслэлийн удирдлага онцоллоо.

1 мин унших
“Barington Capital” компани Bath & Body Works-ийг худалдах боломжийг удирдлагад нь санал болгожээ
Худалдаа

“Barington Capital” компани Bath & Body Works-ийг худалдах боломжийг удирдлагад нь санал болгожээ

Идэвхтэй хөрөнгө оруулалтын “Barington Capital Group” хувийн арчилгааны бүтээгдэхүүний “Bath & Body Works”-д хувь эзэмшиж, компанийг худалдах боломжийг судлахыг удирдлагад нь санал болгожээ. “Barington Capital компанийн брэнд, зах зээл дэх байр суурь болон мөнгөн урсгал нь хувийн хөрөнгө оруулалтын сангуудын сонирхлыг татах боломжтой гэж үзэж байна. Мэдээллийн дараа “Bath & Body Works”-ийн хувьцааны ханш өргөтгөсөн арилжаагаар 2 орчим хувиар өссөн ч он гарснаас хойш бараг 13 хувиар буураад байна.

2 мин унших
Монгол Улсын гадаад худалдаа $6 тэрбумын ашигтай гарлаа: Нүүрсний экспорт 74 сая тонныг давлаа
Худалдаа

Монгол Улсын гадаад худалдаа $6 тэрбумын ашигтай гарлаа: Нүүрсний экспорт 74 сая тонныг давлаа

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 36.8 хувиар өсөж, 22.8 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт 57.2 хувиар нэмэгдэж, 14.4 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрс болон зэсийн баяжмалын биет хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Монгол Улсын нүүрсний экспорт энэ оны эхний найман сард 74.4 сая тоннд хүрсэн нь Засгийн газрын энэ онд 95 сая тонн нүүрс экспортлох зорилтын 78 орчим хувьтай тэнцэж байна.

2 мин унших
Walmart Dunkin’-ийн ундаа, боовыг хүргэлтээр нэмэхээр төлөвлөж, захиалгын шинэ давхарга нээв
Худалдаа

Walmart Dunkin’-ийн ундаа, боовыг хүргэлтээр нэмэхээр төлөвлөж, захиалгын шинэ давхарга нээв

АНУ-ын жижиглэн худалдааны “Walmart” компани рестораны хүргэлтийн үйлчилгээндээ “Dunkin’”-ийг нэмж, ирэх жил тус сүлжээний 10 мянга орчим салбарыг хамруулахаар төлөвлөжээ. “Walmart” одоо байгаа хүргэлтийн сүлжээгээ ашигласнаар зардлын давуу тал бий гэж үзэж байгаа ч өөрийн дэлгүүрээс гаднах ресторануудаас хүргэлт хийх нь нэг захиалгын өртгийг өсгөх сорилттой. Компанийн зорилго нь кофе, боовны захиалгаас дангаар нь ашиг олохоос илүү хэрэглэгчдийг аппликейшндаа тогтмол оруулж, бусад бараатай хосолсон захиалгын давтамж, хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

2 мин унших
Боргоцой боловсрох болоогүй: Монголд 60-70 мянган хүн самрын бизнес эрхэлдэг
Худалдаа

Боргоцой боловсрох болоогүй: Монголд 60-70 мянган хүн самрын бизнес эрхэлдэг

2025 онд Монгол Улсын хэмжээнд 16,350 тонн самар бэлтгэжээ. Энэ нь албан ёсоор баталсан 9,512 тоннын квотоос 6,838 тонн буюу 71.9 хувиар давсан үзүүлэлт. Самрын бизнес Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 хувийг бүрдүүлдэг.

3 мин унших
“Lululemon”-ийн борлуулалт хоёрдугаар улиралд буурч, хувьцааны ханш нь 15%-аар уналаа
Худалдаа

“Lululemon”-ийн борлуулалт хоёрдугаар улиралд буурч, хувьцааны ханш нь 15%-аар уналаа

Спорт хувцасны “Lululemon” компанийн орлого хоёрдугаар улиралд 4 хувиар буурч, ижил дэлгүүрийн борлуулалт 9 хувиар агшжээ. Компани бүтэн жилийн орлогын төсөөллөө 11-11.15 тэрбум ам.доллароос 10.35-10.5 тэрбум ам.доллар болгон бууруулав. Гол бүтээгдэхүүний эрэлт суларч, сошиал орчин дахь сөрөг хандлага борлуулалтад нөлөөлсөн гэж удирдлагууд тайлбарласны дараа хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар 15 хувиар унав.

2 мин унших