Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилахыг завдсан хэргийг ТЕГ илрүүлжээ
«Эрдэнэт үйлдвэр»-ийн нэрийг ашиглан Хятадын компанитай 300 сая ам.долларын гэрээ байгуулахаар завдсан бүлэг этгээдийг саатуулж, шалгаж байна.

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэн гадаадын хөрөнгө оруулагчдыг залилахыг завдсан бүлэг этгээдийг Тагнуулын ерөнхий газар илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснийг iSee.mn 2026 оны арваннэгдүгээр сарын 9-нд мэдээлэв.
Мэдээнд дурдсанаар Монгол Улсын иргэн «Б», «Д» нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, төрийн өмчит үйлдвэрийн газрын албан бичиг, тамга тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр хохироохыг завдсан гэж үзэж байгаа аж.
Хуурамч тогтоолд «Эрдэнэт үйлдвэр» ТӨҮГ болон БНХАУ-ын нэр бүхий компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэл өгсөн мэтээр тусгасан байжээ. Мөн «Эрдэнэт үйлдвэр»-ээс түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг, хамтын ажиллагааны гэрээг хуурамчаар үйлдэж, тус үйлдвэрийн тамга болон Ерөнхий захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж мэдээлжээ.
Хэрэгт холбогдогчдыг саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тэд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бөгөөд хэргийн талаар Тагнуулын ерөнхий газраас нэмэлт албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй байна.
ТЕГ: Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдүүдийг илрүүлжээ itoim.mn//a/2026/11/09/…
X дээр үзэхШинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





