АХБ “Таван Богд Холдингс”-т $30 саяын ногоон орон сууцны санхүүжилт олгоно
Санхүүжилтийг Монголын хувийн хэвшлээс хэрэгжүүлж буй анхны ногоон гэрчилгээтэй орон сууцны цогцолборm ашиглана. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт хэрэгжих тус төсөл дөрвөн блок, 252 айлын орон сууцнаас бүрдэх юм. Энэхүү төсөл уламжлалт барилгатай харьцуулахад эрчим хүч, ус, барилгын материалын хэрэглээг багаар бодоход 20 хувиар бууруулах зорилготой.

Азийн хөгжлийн банк үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын “Таван Богд Холдингс” ХХК-тай 30 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн зээлийн гэрээ байгууллаа. Санхүүжилтийг Монголын хувийн хэвшлээс хэрэгжүүлж буй анхны ногоон гэрчилгээтэй орон сууцны цогцолбор болох “Gerlug Green Apartments” төслийн бүтээн байгуулалтад ашиглах юм.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт хэрэгжих тус төсөл дөрвөн блок, 252 айлын орон сууцнаас бүрдэнэ. Энэхүү төсөл олон улсын ногоон барилгын EDGE буюу эрчим хүч, ус, барилгын материалын хэрэглээг уламжлалт барилгатай харьцуулахад багаар бодоход 20 хувиар бууруулах шаардлагатай стандартыг хангах зорилготой.
“Gerlug Green Apartments” ашиглалтад орсноор эрчим хүчний хэрэглээг 34.6, усны хэрэглээг 30.6 хувиар хэмнэхийн зэрэгцээ барилгын материал, бүтээн байгуулалтаас үүсэх нүүрстөрөгчийн ялгарлыг 38.1 хувиар бууруулах тооц гарчээ. Ийнхүү төсөл "EDGE" стандартын босго үзүүлэлтээс давсан үр дүнд хүрэхээр төлөвлөсөн байна.
АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жон Жухён Жон уг төслийг тогтвортой хот байгуулалт болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг уялдуулах боломжийн жишээ гэж онцлов. Түүний хэлснээр. уг төсөл эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шинэ жишиг тогтоохын зэрэгцээ ногоон барилга байгаль орчны болон арилжааны үр өгөөжийг зэрэг бий болгох ач холбогдолтой.
Монголын орон сууцны барилгууд өвлийн улиралд нүүрсэнд суурилсан дулаан хангамжаас ихээхэн хамаардаг тул эрчим хүчний хэрэглээ өндөр хэвээр байна. “Gerlug Green Apartments” төсөлд дулаалгын сайжруулсан шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг, ухаалаг эрчим хүчний тоолуур зэрэг технологи ашиглахаар төлөвлөсөн нь айл өрхийн эрчим хүчний зардлыг бууруулах боломжтой аж.
Энэхүү төсөл Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 23 хувиар бууруулах зорилтод хувь нэмэр оруулна гэж АХБ онцлов.
АХБ мөн “Уур амьсгалын өөрчлөлтөд инновац, хувийн хэвшлийн хөгжлийг эрчимжүүлэх” техникийн туслалцааны хөтөлбөрөөр дамжуулан, Монголд ногоон барилгын боломжийг үнэлэх, төрийн болон хувийн хэвшлийн барилгад эрчим хүчний хэмнэлттэй шийдэл нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд “Таван Богд Холдингс” олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын стандартыг төсөлдөө нэвтрүүлжээ.
Барилгын ажлын үеэр ойролцоогоор 1,800 ажлын байр бий болох бөгөөд эмэгтэйчүүдийн техникийн мэргэжил болон дадлагын хөтөлбөрт хамрагдах боломжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Холбоотой мэдээ

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна
90 МВт-ын Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 2030 онд ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангана. Станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нь баруун бүсийн одоогийн 160 сая кВт.цагийн жилийн хэрэглээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас авах цахилгааны хэрэгцээ буурч, илүүдэл эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх боломж бүрдэхээр байна.

Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ
Улаанбаатар хот замын хөдөлгөөний удирдлагын системээ шинэчилж, Германы замын хөдөлгөөний технологийн “Yunex Traffic” компанийн мэргэжилтнүүд төслийн дараагийн шатны ажилд оролцож эхэллээ. Хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулж, замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагийн горимд цуглуулах нэгдсэн сүлжээнд холбожээ. Дараагийн шатанд хөдөлгөөний бодит урсгалд тохируулан уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна
Тус компани найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 536 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор 3,323 дэд станц, шугам тоноглолыг засварлаж байна. Засвар, хөрөнгө оруулалтын ажлыг аравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Хужирбулан, Гачуурт орчмын цахилгаан хангамжийг сайжруулах шугамын өргөтгөл үргэлжилж байна.

Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна
Наймдугаар сарын 17-31-нд 200 гаруй хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Тэдгээрийн 90 гаруй хувь нь шаардлага хангасан байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн 84 сургуульд 64 чиглэлээр 67 автобус сурагч тээвэрлэж байна.

Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ
Улаанбаатар хот түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн хүртээмж, сургуулийн хүчин чадал, авто замын сүлжээг зэрэг сайжруулахаар төлөвлөжээ. Судалгаагаар гэрээсээ 400 метрийн дотор автобусны буудалд очдог иргэд нийтийн тээврийг сонгох магадлал өндөр. Улаанбаатарын иргэдийн 56 хувь нь ажил, хичээлдээ хувийн автомашинаар, 24 хувь нь нийтийн тээврээр зорчдог.

УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ
Дорноговь аймаг дахь 39 дүгээр зөрлөг болон Сайншанд өртөөний хооронд байрлах 875-р км-ийн гармыг шинэчилжээ. 24 цагийн жижүүрийн зохицуулалттайгаар байнгын ашиглалтад оруулсан байна. Тус гармаар орон нутгийн суудлын автомашинаас гадна хүнд даацын болон нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог.