Анна Полсон: Инфляц зорилтот түвшин хүртэл буурахгүй бол бодлогын хүүг дахин нэг удаа өсгөх шаардлагатай
АНУ-ын Филадельфийн Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Анна Полсон инфляц зорилтот түвшнээс өндөр байгаа тул бодлогын хүүг дахин нэмэх шаардлага үүсч болзошгүйг мэдэгдлээ.

АНУ-ын Филадельфийн Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Анна Полсон пүрэв гарагт инфляц Төв банкны 2 хувийн зорилтоос мэдэгдэхүйц өндөр хэвээр байгаа тул бодлогын хүүг дахин нэмэх шаардлага үүсч болзошгүйг мэдэгдлээ.
Полсоны тооцоолсноор хүнс, эрчим хүчний хэлбэлзлийг хасч тооцсон суурь инфляц 2.5-3 хувийн орчимд хэлбэлзэж буй ба зорилтот түвшинд хүртэл буурах шинж хараахан ажиглагдахгүй байна. Мөн түүний үзэж буйгаар эдийн засгийн нөхцөл байдал цаашид өөрийнх нь төсөөлж буйгаар үргэлжилбэл мөнгөний бодлогын дахин чангатгах шаардлага гарч магадгүй юм.
Үүний зэрэгцээ Полсон 2026 оны суурь инфляцын талаар хэлж болох хамгийн эерэг зүйл нь "нөхцөл байдал улам дордоогүй байна" хэмээжээ. Түүний хувьд инфляцыг зорилтот 2 хувийн түвшинд хүртэл бууруулах нь бодлого тодорхойлогчдын нэн тэргүүний зорилт хэвээр байгаа ч хөдөлмөрийн зах зээлд учрах эрсдэлийг бодлогын шийдвэр бүрд харгалзан үзнэ гэдгээ тодотгосон байна.
Бодлогын хүү 3.75-4.00 хувьд хүрэв
Полсоны мэдэгдэл Холбооны Нээлттэй зах зээлийн хороо бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөснөөс долоо хоногийн дараа гарлаа. Есдүгээр сарын 16-нд гаргасан уг шийдвэрээр бодлогын хүүгийн зорилтот интервал 3.75-4.00 хувьд хүрсэн бөгөөд энэ түвшин нь 2023 оноос хойших анхны өсөлт байв.
Төв банкны бодлого боловсруулагчдын байр суурь ч цаашид бодлогын хүүг өсгөж болзошгүй хувилбарыг нээлттэй үлдээж байна. Тодруулбал, Холбооны нөөцийн банкны нийт 18 бодлого боловсруулагч буйн 16 нь бодлогын хүүг энэ онд багтаан дор хаяж нэг удаа өсгөх шаардлагатай байж магадгүй хэмээн төсөөлж байгаа юм.
Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Жон Уильямс мөн есдүгээр сарын 24-нд Лондон хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр шинэ он гарахаас өмнө бодлогын хүүг өсөх тухай зах зээлийн хүлээлтийг “боломжийн хувиблар” хэмээн тодорхойлсон. Гэхдээ дараагийн шийдвэрийг урьдчилан тогтоолгүйгээр, ирэх саруудад гарах макол эдийн засгийн тоон үзүүлэлтэд үндэслэнэ гэдгийг онцолжээ.
Бодллогын өндөр хүү зээлийн өртгийг өсгөж байна
Холбооны нөөцийн банк инфляцыг зорилтот түвшинд хүртэл бууруулахын тулд бодлогын хүүг өндөр түвшинд хадгалах эсвэл дахин өсгөвөл нөлөө нь санхүүгийн зах зээлээс гадна өрхийн зээлийн өртөгт үргэлжлэн мэдрэгдэхээр байна.
Одоогийн байдлаар АНУ-ын 30 жилийн хугацаатай, тогтмол хүүтэй ипотекийн зээлийн дундаж хүү 6.95 хувьд хүрч, сүүлийн 19 гаруй сарын дээд түвшинд тогтворжоод буй. Мөн бодлогын хүү өсөх нь автомашины зээл, кредит карт болон бусад төрлийн санхүүжилтийн өртөг нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Үүний зэрэгцээ урт хугацаатай зээлийн өртгийн суурь үзүүлэлтүүд ч нэмэгджээ. Тодруулбал, АНУ-ын Засгийн газрын 30 жилийн хугацаатай бондын өгөөж есдүгээр сарын 24-ны арилжаагаар 2004 оноос хойших дээд түвшинд хүрсэн тухай зах зээлийн мэдээлэл харууллаа.
Холбоотой мэдээ

Oracle Corp Japan-ийн хувьцаа үүлэн бизнесийн өсөлт, дээд амжилтын тайлангаас хойш огцом өсөв
Oracle Corp Japan үүлэн үйлчилгээний өсөлтөөр улирлын дээд амжилт тогтоож, Токиод хувьцаа нь эрс чангарлаа 6-8 дугаар сарын улиралд цэвэр борлуулалт 13 хувь өсөж 74.

Нью-Йоркт АНУ, Ираны хэлэлцээ ахицтай гэх мэдээллийн дараа газрын тосны үнэ баасан гарагт буурав
АНУ, Ираны хэлэлцээ шат дараатай тохиролцоонд хүрч магадгүй гэх мэдээлэл газрын тосыг дарж, зах зээлд эрсдэлийн дохио өглөө Арваннэгдүгээр сард нийлүүлэх Brent фьючерс 1% буурч баррель нь 93.66 ам.

Costco Wholesale дөрөвдүгээр улирлын тайлангаар хүлээлт давсан ч гишүүнчлэлийн хандлагын маргаан намжаагүй байна
Costco Wholesale дөрөвдүгээр улирлын тайлангаар хүлээлт давж, өсөлтийн төлөв дээрх анхаарлыг дахин татлаа Пүрэв гарагийн орой нийтэлсэн тайланд компанийн үр дүн шинжээчдийн таамгаас өндөр гарсан нь…

АНУ-д моргейжийн хүү огцом өсөж, орон сууцны зах зээлийн дарамт дахин хүчдэв
Пүрэв гаригт моргейжийн хүү бондын өгөөж огцом өссөнтэй зэрэгцэн хүчтэй нэмэгдэж, орон сууцны эрэлтэд шинэ дарамт болов Mortgage News Daily-ийн мэдээлснээр 30 жилийн хугацаатай тогтмол хүү 7.

АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж огцом өсөж, Уолл-стритийг хөдөлгөөний хурд нь хамгийн их түгшээв
АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж олон жилийн дээд түвшин рүү огцомлав; хамгийн их анхаарал татаж буй нь өсөлтийн хурд.

Boeing-ын хувьцаанд ойрын хугацаанд дарамт үргэлжлэх төлөв давамгайллаа
Boeing-ын хувьцаа ойрын үед тогтвортой сэргэхэд бэрх болж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав. 2025 оны 11 сарын 20-нд Вашингтоны Рентон дахь үйлдвэрийн Boeing 737 Max онгоцны зураг нийтлэгдсэн.