Автомашингүй өдрөөр зах, худалдааны төвүүд ажиллана
Есдүгээр сарын 26-ны бямба гарагт Улаанбаатар хотноо болох автомашингүй өдрөөр 07:00-18:00 цагийн хооронд хотын төвийн зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Нийслэлд есдүгээр сарын 26-ны бямба гарагт болох автомашингүй өдрөөр 07:00-18:00 цагийн хооронд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах талаар албаныхан мэдээллээ.
Улаанбаатар хотод жилд хоёр удаа зохион байгуулдаг автомашингүй өдрөөр өмнө нь томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоодог байсан бол энэ удаа худалдаа, үйлчилгээний төвүүдийг хаахгүйгээр уг арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Мөн Урт цагаан орчмын гэрэлт гудамжны тохижилтын ажил дуусах шатандаа оржээ. Тус хэсгийг иргэд оройн цагаар чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой нийтийн орчин болгон тохижуулж байгаа бөгөөд нийслэлийн зүгээс иргэдийг уг үйл ажиллагаанд оролцохыг уриаллаа.
Автомашингүй өдөр хотын төвөөр зорчих авто замын хөдөлгөөнд түр өөрчлөлт орох тул иргэд тухайн өдөр зорчих чиглэл, цагийн төлөвлөлтөө урьдчилан хийх шаардлагатай болж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





