egov.mn
Дэд бүтэцАвтомат

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр замын цахилгааны шугамыг хугацаанд нь суулгана

Төмөр замыг есдүгээр сард багтаан дуусгах хүрээнд цахилгаан дамжуулах шугам шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Төмөр замын трасст 110 кВ-ын шугамын 40 тулгуурын 36 суурийг бэлтгэжээ. Мөн 220 кВ-ын 13 тулгуурыг суурилуулах ажил эхлээд байна.

Хуваалцах
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр замын цахилгааны шугамыг хугацаанд нь суулгана

Улаанбаатар хотын стратегийн ач холбогдолтой Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг энэ сард багтаан дуусгаж, ашиглалтад оруулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байна.

Төслийн Эмээлт, Шувуун фабрик орчмын трасст цахилгаан дамжуулах шугамууд давхцаж байгаа тул тэдгээрийг зөөж, шилжүүлэх ажил төмөр замын барилгын үргэлжлэлд гол нөлөө үзүүлж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай нар цахилгааны шугам шилжүүлэх ажлын явцтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх чиглэл өгчээ.

Төслийн нэгдүгээр багцын хүрээнд 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын тулгууруудыг “Энх-Өглөө” ХХК, хоёр болон гуравдугаар багцын 110 кВ-ын тулгууруудыг “Виртуалсофт” ХХК тус тус зөөж, шилжүүлж байна.

“Виртуалсофт” нийт 40 тулгуурын суурь хийхээс 36-г нь бэлэн болгожээ. Үлдсэн дөрвөн суурийг хадтай хэсэгт 2.6 метрийн гүнд хийхээр төлөвлөсөн байна.

БНХАУ-аас захиалсан 40 тулгуурын гурав нь ирсэн бол үлдсэн 37 нь хил дээр гаалийн бүрдүүлэлтэд байгаа талаар албаныхан мэдээлэв. 110 кВ-ын тулгууруудыг босгох ажлыг есдүгээр сарын 9-ний дотор дуусгахаар төлөвлөжээ.

Харин 220 кВ-ын шугамын хувьд нийт 13 тулгуур босгох бөгөөд шаардлагатай материалыг БНХАУ-аас татан авах ажил дуусч, суурилуулалт эхэлсэн байна. Уг хэсгийн төлөвлөгөөт ажлыг ирэх долоо хоногт дуусгахаар тооцоолжээ.

Төмөр замын трасстай огтлолцож буй эрчим хүчний шугамуудыг ойрын өдрүүдэд тасалж, шилжүүлэлтийг шуурхай гүйцэтгэх шаардлагатай байгааг албаныхан онцолсон байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна
Дэд бүтэц

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна

90 МВт-ын Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 2030 онд ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангана. Станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нь баруун бүсийн одоогийн 160 сая кВт.цагийн жилийн хэрэглээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас авах цахилгааны хэрэгцээ буурч, илүүдэл эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх боломж бүрдэхээр байна.

2 мин унших
Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ
Дэд бүтэц

Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ

Улаанбаатар хот замын хөдөлгөөний удирдлагын системээ шинэчилж, Германы замын хөдөлгөөний технологийн “Yunex Traffic” компанийн мэргэжилтнүүд төслийн дараагийн шатны ажилд оролцож эхэллээ. Хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулж, замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагийн горимд цуглуулах нэгдсэн сүлжээнд холбожээ. Дараагийн шатанд хөдөлгөөний бодит урсгалд тохируулан уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

1 мин унших
Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна
Дэд бүтэц

Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна

Тус компани найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 536 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор 3,323 дэд станц, шугам тоноглолыг засварлаж байна. Засвар, хөрөнгө оруулалтын ажлыг аравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Хужирбулан, Гачуурт орчмын цахилгаан хангамжийг сайжруулах шугамын өргөтгөл үргэлжилж байна.

1 мин унших
Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна
Дэд бүтэц

Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна

Наймдугаар сарын 17-31-нд 200 гаруй хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Тэдгээрийн 90 гаруй хувь нь шаардлага хангасан байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн 84 сургуульд 64 чиглэлээр 67 автобус сурагч тээвэрлэж байна.

1 мин унших
Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ
Дэд бүтэц

Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ

Улаанбаатар хот түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн хүртээмж, сургуулийн хүчин чадал, авто замын сүлжээг зэрэг сайжруулахаар төлөвлөжээ. Судалгаагаар гэрээсээ 400 метрийн дотор автобусны буудалд очдог иргэд нийтийн тээврийг сонгох магадлал өндөр. Улаанбаатарын иргэдийн 56 хувь нь ажил, хичээлдээ хувийн автомашинаар, 24 хувь нь нийтийн тээврээр зорчдог.

2 мин унших
УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ
Дэд бүтэц

УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ

Дорноговь аймаг дахь 39 дүгээр зөрлөг болон Сайншанд өртөөний хооронд байрлах 875-р км-ийн гармыг шинэчилжээ. 24 цагийн жижүүрийн зохицуулалттайгаар байнгын ашиглалтад оруулсан байна. Тус гармаар орон нутгийн суудлын автомашинаас гадна хүнд даацын болон нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог.

1 мин унших
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлтийн төмөр замын цахилгааны шугамыг хугацаанд нь суулгана | egov.mn