egov.mn
АялалАвтомат

ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫН ТҮ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Дэлхийн нүүдэлчдийн наадам нь нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлал, соёлыг сэргээх, хадгалж хамгаалах, дэлхий дахинд сурталчлах зорилготой олон улсын спортын болон соёлын наадам юм. Төв Азийн "Олимп" гэгддэг тус наадмыг анх Бүгд Найрамдах Киргиз улсын Засгийн газар 2012 онд санаачилж, 2014 оноос хоёр жил тутамд нүүдэлчин ард түмний уламжлалт соёл, өв уламжлал, үндэсний спортыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэхүү наадам нь зөвхөн спортын тэмцээн…

Хуваалцах
ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН НААДМЫН ТҮ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Дэлхийн нүүдэлчдийн наадам нь нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлал, соёлыг сэргээх, хадгалж хамгаалах, дэлхий дахинд сурталчлах зорилготой олон улсын спортын болон соёлын наадам юм.

Төв Азийн "Олимп" гэгддэг тус наадмыг анх Бүгд Найрамдах Киргиз улсын Засгийн газар 2012 онд санаачилж, 2014 оноос хоёр жил тутамд нүүдэлчин ард түмний уламжлалт соёл, өв уламжлал, үндэсний спортыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Энэхүү наадам нь зөвхөн спортын тэмцээн бус, нүүдэлчин түмний түүх, угсаатны зүй, соёл болон шинжлэх ухааныг нэгтгэсэн гурван гол тулгууртай арга хэмжээ юм. 2021 онд тус наадмыг ЮНЕСКО-гийн "Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн хамгаалалтын шилдэг туршлага"-ын бүртгэлд албан ёсоор оруулсан байна.

Монгол улс тус наадамд нүүдэлчин соёлт үндэстний хувьд анхнаас нь эхлэн идэвхтэй оролцож, морины уралдаан, сур харваа, бөхийн төрлүүдэд тогтмол дээгүүр амжилт үзүүлж ирсэн.

  • 2014 онд Бүгд Найрамдах Киргиз улсын Чолпон-Ата хотноо 19 орны 583 тамирчин спортын 10 төрлөөр анх удаа зохион байгуулагдсан.

  • 2016 онд Бүгд Найрамдах Киргиз улсын Чолпон-Ата хотод болж, оролцогч орны тоо, спортын төрлийн цар хүрээ нэмэгдэж 62 орны 1,200 гаруй тамирчин 26 төрөлд оролцжээ.

  • 2018 онд Бүгд Найрамдах Киргиз улсын Чолпон-Ата хотноо болж, энэ үеэс “Дэлхийн нүүдэлчдийн наадам”-ыг бусад улс оронд зохион байгуулах уламжлал эхэлсэн юм.

  • 2020 онд цар тахлын улмаас хойшлогдон, 2022 онд Бүгд Найрамдах Турк Улсын Изник хотноо зохион байгуулагдсан. Энэ нь тус наадам анх удаа Төв Азиас гадна зохион байгуулагдсан түүхэн үйл явдал болсон бөгөөд дэлхийн 102 орны 3,000 гаруй тамирчин оролцжээ.

  • 2024 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, дэлхийн 89 орны 2,500 гаруй тамирчин үндэсний спорт, морьт харваа болон хүчний төрлүүдээр өрсөлдсөн байна.

  • 2026 онд түүхэн өлгий нутаг Бүгд Найрамдах Киргиз Улсад эргэн ирж, Бишкек болон Чолпон-Ата хотноо зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн наадамд дэлхийн 106 орны 2,355 төлөөлөгчид оролцож, нүүдэлчин ард түмний уламжлалт спорт, соёл, өв уламжлалыг дэлхий дахинд сурталчилж байна.

Ийнхүү “Дэлхийн нүүдэлчдийн наадам” нь анх 19 орны оролцоотой эхэлж байсан бол өдгөө дэлхийн 106 орны төлөөлөгчдийг нэгтгэсэн, нүүдэлчин соёл иргэншлийн өвийг дэлхийд таниулах олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болон өргөжөөд байна.

Холбоотой мэдээ

ТӨВ АЗИЙН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Аялал

Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ийн Аялал жуулчлалын ажлын хэсгийн (TWG) хуралдаан Узбекистан улсын Ташкент хотод 2026 оны 09 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус уулзалтаар Узбекистан, Туркменистан, Тажикистан, Пакистан, Монгол, Киргиз, Казахстан, Гүрж, Хятад, Азербайжан зэрэг гишүүн орнууд өөрсдийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэл, гол хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, аялал жуулчлалын боломжит төслийн санааг…

2 мин унших
"АНУ-д зорчих Монгол иргэдэд виз, цагаачлалын статусаа урьдчилан нягтлах хэрэгтэй"

АНУ-ын олон улсын нисэх буудлуудад гадаадын иргэдийг нэмэлт шалгалтад хамруулах, саатуулах зэрэг тохиолдол нэмэгджээ. Хүчинтэй АНУ-ын виз нь хилээр заавал нэвтрэх баталгаа болдоггүй. Эцсийн шийдвэрийг хилийн боомт дээр АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны ажилтан гаргадгийг Сан-Франциско дахь Монгол Улсын ерөнхий консул онцолжээ.

2 мин унших
Төлбөрөө төлсний дараа ил болох нууцлаг аяллын багц жуулчдыг татаж байна

АНУ-д нислэг, шатахууны зардал огцом өссөн ч бага орлоготой хэрэглэгчдийн аяллын зардал 2026 оны эхний хагаст сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшинд хүрчээ. Жилийн 36,675 ам.доллараас бага орлоготой хэрэглэгчдийн аялалд зарцуулсан мөнгө долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 7 хувиар өсөв. Хэрэглэгчид аяллаа зогсоохын оронд хямд багц, сүүлийн мөчийн хямдрал, автомашинаар хүрч болох чиглэл зэргийг харгалзаж байна

3 мин унших
Нар хиртэлтийг зорьсон аялал огцом нэмэгдэж, Европын зарим хотод буудлын үнэ тэнгэрт хадлаа

Наймдугаар сарын 12-ны нар хиртэлтийн бүсэд аяллын эрэлт огцом өсөж, байрны үнэ богино хугацаанд хөөрлөө. Лайтхаус Интеллиженсийн тооцоогоор Рейкьявикт буудал дунджаар 1,012 ам.доллар, богино хугацааны түрээс 1,172 ам.долларт хүрчээ. Ийм нэг удаагийн оргил эрэлт үнэ түр хугацаанд савлуулах ч, цаг агаарын өөрчлөлт аяллын хэв маягийг илүү удаан хугацаанд өөрчилнө.

3 мин унших
Голомт банк ‘Аяллын газрын зураг’-ийн хэвлэмэл хувилбарыг дахин гаргаж, аяллын улиралд бодит хөтөч санал болголоо

Голомт банк аяллын улирал эхэлмэгц ‘Аяллын газрын зураг’-ийн хэвлэмэлийг түгээж, аялагчдад чиг баримжаа өгнө Газрын зурагт Монгол орны 6 чиглэлийн маршрут, үзэх дурсгалууд, холбоо барих утас, хөнгөлөлтийн байршлыг багтаав Интернэтгүй бүсэд ч ашиглах боломж нь аяллын төлөвлөлтийг найдвартай болгож, эрэл хайгуулын эрсдэлийг бууруулна

2 мин унших