Дроны дайралт “Yandex”-ийн дата төвийн ажиллагааг зогсоожээ
Украины дроны дайралтын дараа Оросын Рязань мужийн Сасово дахь “Yandex”-ийн дата төвд гал гарч, ажиллагаа нь бүрэн зогсчээ.

Оросын интернет, технологийн “Yandex” компани Украины дроны дайралтын дараа тус улсын баруун хэсэгт байрлах томоохон өгөгдлийн төвүүдийн нэгийнх нь ажиллагааг пүрэв гарагт бүрэн зогсоожээ. Тус компанийн мэдээлснээр, Рязань мужийн Сасово дахь төвд гал гарч, дэд бүтцийн нэг хэсэг өртсөн байна.
“Yandex” зарим үйлчилгээгээ түр хугацаанд завсарлаж болзошгүйг анхааруулсан ч ямар үйлчилгээ, хэдий хугацаанд тасалдах болон дата төвийг хэзээ сэргээх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Онцгой байдлын алба газар дээр нь ажиллаж байна
“Yandex” “CNBC”-д өгсөн мэдэгдэлдээ хүний амь нас хохироогүй, онцгой байдлын алба газар дээр нь ажиллаж, галын үр дагаврыг арилгаж байгааг мэдээлэв.
Орос, Украины дайн үргэлжилж буй энэ үед Украин Оросын дэд бүтцийг онилсон ажиллагаагаа сүүлийн саруудад эрчимжүүлсэн талаар “Ройтерс” мэдээлэв. Ялангуяа эрчим хүчний байгууламжууд руу чиглэсэн цохилт нэмэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өмнө нь Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дайныг санхүүжүүлэхэд ашиглагддаг гэж мэдэгдсэн. Мөн Оросын цахим худалдааны “Wildberries” компанийн эсрэг халдлагууд нэмэгдсэн тухай мэдээлж байв.
Холбоотой мэдээ

“Huawei” компани “LogicFolding” чиптэй “Mate 90” цувралаа худалдаанд гаргалаа
“Huawei” компани зах зээлийн сааралттай үед шинэ чиптэй “Mate 90” цувралаа гаргаж, олон улсын зах зээлд байр сууриа сэргээх зорилготой байгаагаа мэдэгдэв.

Yandex дроны цохилтын дараа гол дата төвийнхөө нэгийн үйл ажиллагааг зогсоов
Оросын интернетийн аварга Yandex дроны цохилтын дараа гол дата төвөө зогсоож, үйлчилгээний тасалдал үүсэх эрсдэл нэмэгдлээ.

Финланд “Google”-ийн өгөгдлийн хоёр төвийн газар шорооны ажлыг зогсоохыг шаардлаа
Финландын зохицуулагч байгууллага “Google”-ийн Мухос, Кажаани дахь дата төвүүдийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ дуусах хүртэл газар шорооны зарим ажлыг түдгэлзүүлэхийг шаарджээ.

Хиймэл оюуны “Manus” стартап 500 сая ам.долларын хөрөнгө татлаа
Хиймэл оюуны “Manus” стартап “Meta” компанийн худалдан авах хэлэлцээр зогссоноос хойшхи анхны санхүүжилтээ амжилттай татлаа. Санхүүжилтийн үр дүнд компанийн үнэлгээ 4 тэрбум ам.

"Samsung"-ийн III улирлын үйл ажиллагааны ашиг анх удаа 100 их наяд воныг давлаа
Компанийн орлого өмнөх оны мөн үеэс 126.6 хувиар өсч, 195 их наяд вонд хүрсэн нь хиймэл оюуны дэд бүтцийн эрэлтээс шалтгаалсан санах ойн чипийн өсөлт гүйцэтгэлийг голлон дэмжжээ.

Nous Research 1.5 тэрбум ам.долларын үнэлгээгээр 90 сая ам.доллар босгож, нээлттэй эхийн Hermes агентаа бизнест нэвтрүүлнэ
Нээлттэй эхийн Hermes Agent-ийг хөгжүүлэгч Nous Research Robot Ventures тэргүүлсэн B цувралаар 90 сая ам.доллар босгож, компаниудад зориулсан Hermes for Businesses шийдлээ танилцууллаа.