Д.Трамп: Газрын тосны ханш АНУ-ын завсрын сонгуулийн дараа буурна
Түүний үзэж буйгаар Тегеран АНУ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор мөргөлдөөнийг үргэлжлүүлж байгаа аж. Газрын тосны ханш өссөн нь нийлүүлэлтийн эрсдэл дахин нэмэгдсэнийг харууллаа. АНУ-д ердийн шатахууны дундаж үнэ галлон тутамдаа 4.22 ам.долларт хүрээд байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайнаас шалтгаалан огцом өссөн газрын тосны ханш АНУ-ын завсрын сонгуулийн дараа буурч эхэлнэ гэж мэдэгдлээ. Тэрбээр лхагва гараг буюу есдүгээр сарын 9-нд сэтгүүлчидтэй ярилцахдаа Ираны талаарх байр сууриа сонгуулийн өмнө өөрчлөхгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр мөн Ираны дайн санал хураалтын дараа дуусна гэж таамаглаж байгаагаа хэлжээ. Түүний үзэж буйгаар Тегеран АНУ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор мөргөлдөөнийг үргэлжлүүлж байгаа аж. Гэхдээ Ираны талаас дайныг сонгуультай уялдуулсан ямар нэгэн төлөвлөгөө зарлаагүй байна.
Газрын тосны ханшийн өсөлт Трампын мэдэгдэлтэй зэрэгцэн эрчимжив. Дэлхийн жишиг “Brent” төрлийн газрын тосны ханш лхагва гарагийн арилжаагаар 100 ам.долларыг давж, нэг үед 101.55 ам.долларт хүрсэн бол АНУ-ын жишиг "WTI" газрын тосны ханш 96 ам.доллар орчимд хүрчээ.
Ханшийн өсөлтийн гол шалтгаан нь АНУ, Ираны хооронд цэргийн ажиллагаа дахин эрчимжиж, бүс нутгийн газрын тос тээвэрлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлсэн явдал юм.
Газрын тосны өндөр ханш АНУ-ын хэрэглэгчдэд шатахууны зардлаар дамжин нөлөөлж эхлэв. Тус улсад ердийн шатахууны дундаж үнэ галлон тутамдаа 4.22 ам.долларт хүрсэн бол дизель түлшний үнэ 5.94 ам.доллар болж, тээвэр болон үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна.
Трампын “сонгуулийн дараа” гэсэн хугацааны таамаг зах зээлд улс төрийн дохио болж байгаа ч нефтийн ханш бодит нийлүүлэлт, Ормузын хоолойн нөхцөл болон дайны цаашдын явцаас шууд хамаарсаар байна. Мөргөлдөөн намжих эсвэл газрын тос тээвэрлэлтийн эрсдэл буурах тодорхой шинж тэмдэг гараагүй нөхцөлд ханшийн хэлбэлзэл өндөр хэвээр байх төлөвтэй.
Холбоотой мэдээ

Д.Трамп: Ноён Зеленский Оросын дизель түлшний үйлдвэрлэлийг зогсооход хүргэж байгаа агаарын цохилтоо зогсоох хэрэгтэй
Украин сүүлийн саруудад Оросын газрын тос боловсруулах дэд бүтцэд чиглэсэн алсын тусгалын цохилтоо эрчимжүүлсэн. “GasBuddy”-ийн мэдээллээр АНУ-д дизель түлшний үнэ пүрэв гарагт галлон тутамдаа 6 ам.долларыг давсан юм. Оросын боловсруулах хүчин чадал буурвал дизель түлшний дэлхийн нийлүүлэлт хумигдах эрсдэл нэмэгдэнэ.

Моди Хятадтай харилцааг ахиулахын тулд хилийн бүсэд энх тайван, тогтвортой байдал чухал гэв
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хилийн энх тайван тогтвортой байдал харилцааг урагшлуулах үндэс гэв Энэтхэгийн Засгийн газрын мэдээлснээр BRICS-ийн уулзалтаар Моди, Ши Жиньпин хилээ шударгаар шийдэхээр тохиролцов Худалдааны тэнцвэргүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл буурах нь хамтын ажиллагааг цааш тэлэх хөшүүрэг болно

AfD Саксони‑Анхальтын парламентэд хамгийн олон суудал авч, засгийн эрхийн тохироо хурцдав
Германы Саксони‑Анхальтад AfD хамгийн олон суудал авч, эвслийн хэлэлцээ улс төрийн чиглэлийг тодорхойлох болов AfD 83 суудалтай мужийн парламентад 39 суудал авч, BSW таван суудалтайгаар дэмжлэгийн нөхцөл тавьжээ Тохироо бүтэлгүйтвэл бусад намаас урвах гишүүдийг татах, бүр дахин сонгууль зарлах хувилбар хүчтэйдэнэ

Монгол, Вьетнам агаарын карго тээврийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тохиролцжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Вьетнам улсын Үндэсний ассамблейн дарга Чан Тань Маныг есдүгээр сарын 10-нд хүлээн авч уулзлаа. Худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын механизмыг харилцан ашигтай шинэ чиглэлээр өргөжүүлэх санал дэвшүүлжээ.

Д.Трамп Ираны "Pickaxe Mountain" цөмийн байгууламжид цохилт өгч болзошгүйг анхаарууллаа
Трамп долоодугаар сарын 21-нд Цагаан ордонд сэтгүүлчдэд ярихдаа АНУ тус бүсийг “тун удахгүй, маш хүчтэй” онилно гэж мэдэгдэж байв. Харин саяхан Иран центрифугийн тоног төхөөрөмжийг "Pickaxe Mountain" руу шилжүүлсэн байж болзошгүй гэж ярьжээ. "Pickaxe Mountain" нь Ираны Натанз дахь уран баяжуулах байгууламжаас ойролцоогоор хоёр километрийн зайд оршдог.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ховд аймагт Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцана. Баян-Өлгийд Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцох юм байна. Өлгий хотод иргэд болон боловсролын салбарын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.