egov.mn
НийгэмАвтомат

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.

Хуваалцах
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы харилцааг хүн төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэхэд манай улсыг зүрх сэтгэлээрээ дэмжиж, хоёр улсын хүн хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн найрамдлын нийгэмлэгүүд жинтэй хувь нэмэр оруулж  буйг талархан тэмдэглэв. Түүнчлэн, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 онд Монгол Улсад айлчилсан нь түүхэнд тэмдэглэгдэх чухал айлчлал болсныг онцолсон юм. Монгол Улсын Засгийн газар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг илэрхийллээ. Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны айлчлалын дараа Монголыг зорих япончуудын тоо 30 хувиар нэмэгдсэн гэдгийг онцолсон юм. Найрамдлын нийгэмлэгүүд төдийгүй хоёр улсын харилцаанд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй япон иргэд, тэдний халуун сэтгэл, итгэл зүтгэл, нөөц бололцоогоор дамжуулан харилцан ээлтэй хамтын ажиллагааг хүмүүнлэг, боловсрол, соёл, урлаг, бизнесийн салбарт баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг санал нэгтэй тэмдэглэв. Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэг нь тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Т.Хасэгавагийн санаачилгаар 1991 онд байгуулагдсан.  Тэргүүнээр нь Япон Улсын Ерөнхий сайд асан Т.Каифү, хүндэт зөвлөхөөр Ерөнхий сайд асан Я.Накасонэ нар тус тус ажиллаж байжээ. Япон, Монголын нийгэмлэг нь япон иргэдийн санаачилгаар 1959 онд байгуулагдаж, xамгийн удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй найрамдлын нийгэмлэг юм.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг намрын чуулганаар батлахыг иргэний нийгэм, барилгачид шаардав
Нийгэм

Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг намрын чуулганаар батлахыг иргэний нийгэм, барилгачид шаардав

'Зөвийг Шүгэлдэгчид' НҮТББ болон барилгачдын төлөөлөл шүгэл үлээгчийг хамгаалах хуулийг намрын чуулганд яаравчлуулахыг шаардлаа Тэд Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт хуулийн…

2 мин унших
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярив
Нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярив

Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагатай уулзаж, харилцааг гүнзгийрүүлэхийг онцоллоо. Т.

2 мин унших
Ерөнхий сайд Н.Учрал Японы парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзав
Нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Японы парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзав

Ерөнхий сайд Н.Учрал Японд айлчлах үеэрээ парламентын найрамдлын бүлгийн даргатай уулзаж, хамтын ажиллагааг тэлэхээ хэлэлцэв Уулзалтад худалдаа, хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдүүлэх, MJEED ба KOSEN…

2 мин унших
Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, хамтын ажиллагааг тэлэх байр сууриа солилцов
Нийгэм

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, хамтын ажиллагааг тэлэх байр сууриа солилцов

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцлээ Тэрээр Айчи мужид оршин суугаа 1000 орчим монгол иргэний эрхийг…

2 мин унших