Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзаж байна
Уулзалт ямар асуудлаар болж байгаа талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Энэхүү уулзалт Хууль зүй, дотоод хэргийн салбарт сүүлийн өдрүүдэд үүссэн маргаантай нөхцөл байдлын дараа болж байна. Ямар шийдвэр гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх лхагва гарагт 15:00 цагийн орчимд хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудыг дуудан уулзаж байгаа талаар мэдээлжээ. Уулзалт ямар асуудлаар болж байгаа, хэн оролцож буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Энэхүү уулзалт Хууль зүй, дотоод хэргийн салбарт сүүлийн өдрүүдэд үүссэн маргаантай нөхцөл байдлын дараа болж байна.
Хууль, хүчний байгууллагуудын удирдлагын түвшинд хийх дараагийн томилгоо болон Ерөнхийлөгчийн уулзалтаас ямар шийдвэр гарах нь одоогоор тодорхойгүй байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





