egov.mn
БизнесАвтомат

ХБНГУ  МОНГОЛЫН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ, ТЕХНОЛОГИ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графийг хүлээн авч уулзан Монгол, Германы эдийн засаг, уул уурхай, аж үйлдвэр, технологи, боловсролын…

Хуваалцах
ХБНГУ  МОНГОЛЫН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ, ТЕХНОЛОГИ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графийг хүлээн авч уулзан  Монгол, Германы эдийн засаг, уул уурхай, аж үйлдвэр, технологи, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд  АҮЭБ-ын сайд Г.Дамдинням Элчин сайд Томас Графыг Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Тэрбээр ХБНГУ-ыг Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түншүүдийн нэг бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар өргөжүүлэх боломж их байгааг онцоллоо. Талууд хоёр орны Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” -ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тус хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх шинэ төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлэх , нүүрснээс шингэн түлш боловсруулах технологийн судалгаа хийх, уул уурхайн инженер, мэргэжилтэн бэлтгэх, уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийн чиглэлээр Германы туршлага, технологийг нэвтрүүлэх боломжийг онцлов. Мөн чухал ашигт малтмал, газрын ховор элемент болон түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэхэд Германы технологи, инженерийн мэдлэг, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцлаа. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Граф уул уурхайн олборлолтын чиглэлд Монголд үйл ажиллагаа явуулж буй компани одоогоор хязгаарлагдмал боловч түүхий эд боловсруулах чиглэлээр өндөр технологи, нарийн мэргэшсэн Германы компаниуд бий гэдгийг онцолж, Монголын компаниудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний салбарт Германы туршлага, технологийг ашиглах боломжтойг онцолж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, боломжийг өндөр үнэлж, энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Боловсрол, хүний нөөцийн хамтын ажиллагаа уулзалтын бас нэг гол сэдэв байв. 2011 оны хэлэлцээрийн хүрээнд 2013 онд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн төслийг эхлүүлсэн бөгөөд тус сургуулийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх, уул уурхай, технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр боловсон хүчин бэлтгэх боломжийн талаар ярилцлаа. Мөн монгол оюутнуудыг Германд сургах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, богино болон урт хугацааны мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар боллоо. Талууд цаашид эрдэс баялаг, чухал ашигт малтмал, технологи, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, хүний нөөц, шатахууны эх үүсвэрийн төрөлжилт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалт болгон хөгжүүлэхээр санал нэгдэв.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Peloton шинэ гүйлтийн зам, хиймэл оюун, түгээлтийн шинэ сувагт түшиглэн өсөлтөө сэргээхээр оролдож байна
Бизнес

Peloton шинэ гүйлтийн зам, хиймэл оюун, түгээлтийн шинэ сувагт түшиглэн өсөлтөө сэргээхээр оролдож байна

Peloton гүйлтийн замын шинэчлэл, хиймэл оюун болон борлуулалтын шинэ сувгаар тогтвортой өсөлтөд эргэн очихыг зорилоо Тус компани мягмар гарагт гурван шинэ гүйлтийн зам, Peloton IQ хиймэл оюуны шинэ…

3 мин унших
Килиан Мбаппе Nike-тай удаан үргэлжилсэн хамтын ажиллагаагаа дуусгаж, On-той нэгдлээ
Бизнес

Килиан Мбаппе Nike-тай удаан үргэлжилсэн хамтын ажиллагаагаа дуусгаж, On-той нэгдлээ

Францын од Килиан Мбаппе Nike-тай олон жилийн хамтын ажиллагаагаа дуусгаж, On-той нэгдлээ Швейцарийн On баасан гарагт Мбаппетай хамтран өндөр гүйцэтгэлтэй гутал, хувцас загварчилна гэв Энэ алхам On-ыг хөлбөмбөгийн сегментэд хүчтэй таниулж, Nike-ын од тоглогчдын өрсөлдөөн нэмэгдүүлнэ

2 мин унших
Alibaba хиймэл оюун чип, дата төвийн тэлэлтээ зарласны дараа Хонконгт хувьцаа нь огцом өсөв
Бизнес

Alibaba хиймэл оюун чип, дата төвийн тэлэлтээ зарласны дараа Хонконгт хувьцаа нь огцом өсөв

Alibaba хиймэл оюун чип болон дата төвийн тэлэлтийн төлөвлөгөөгөө танилцуулж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг дахин татлаа Ханжоу дахь Apsara Conference дээр Zhenwu V900-г танилцуулж, өмнөхөөсөө гурав дахин өндөр гүйцэтгэлтэй гэв Дэд бүтэц рүү чиглэсэн энэ алхам нь тооцоолох хүчин чадлын өрсөлдөөн ширүүсэх үед зах зээлийн хүлээлт өсгөнө

3 мин унших
ХасБанк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай эрсдэл хуваалцах шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, ЖДБ-ийн санхүүжилтийг тэлнэ
Бизнес

ХасБанк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай эрсдэл хуваалцах шинэ хөтөлбөр хэрэгжүүлж, ЖДБ-ийн санхүүжилтийг тэлнэ

ХасБанк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ЖДБ-ийн зээлийг тэлэх шинэ механизм эхлүүллээ. Хөтөлбөрөөр шинээр олгох зээлийн эрсдэлийн 50 хүртэлх хувьд баталгаа гаргаж, 25 сая еврогийн дүнтэй байна. Европын Холбооны дэмжлэгтэй энэ зохицуулалт нь ЖДБ-ийн хөрөнгийн хүртээмжийг нэмэгдүүлж, өсөлтийг дэмжинэ.

2 мин унших
Техас мужийн амбан захирагч Грег Эбботт дата төвүүдийн зөвшөөрлийг түр зогсоохоор чиглэл өглөө
Бизнес

Техас мужийн амбан захирагч Грег Эбботт дата төвүүдийн зөвшөөрлийг түр зогсоохоор чиглэл өглөө

Техас мужийн амбан захирагч Грег Эбботт дата төвүүдийн зөвшөөрлийг зогсоож, цахилгаан сүлжээний дарамтад анхаарал төвлөрүүллээ Техасын Цахилгаан найдвартай байдлын зөвлөл холболтын хүлээлгийн жагсаалтыг шалгаж дуустал TCEQ бүх зөвшөөрлийг гацаана Энэ алхам дата төвийн тэлэлтийг удаашруулж, хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг тодорхойгүй болгож мэднэ

3 мин унших
Шонда Раймс карьераа эхлэхдээ бичил удирдлага хийж, багаа итгэж ажиллуулахын үнэ цэнийг хожим ойлгожээ
Бизнес

Шонда Раймс карьераа эхлэхдээ бичил удирдлага хийж, багаа итгэж ажиллуулахын үнэ цэнийг хожим ойлгожээ

Шонда Раймс эхэн үедээ бичил удирдлагад автсанаа ярьж, багтаа итгэх нь одоо илүү чухал гэв. Тэрээр 9-р сарын 3-нд Финикс хотод болсон Indeed-ийн FutureWorks хүний нөөцийн бага хурал дээр энэ тухай хэлжээ. Ажлын байран дахь итгэл, харилцаа сайжрах тусам бүтээлч байдал өсөж, шатааж ядрах эрсдэл буурна.

2 мин унших