МАН-ын бүлгийн цөөнх болон АН, Үндэсний эвсэл, ИЗНН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй тасалсан хэвээр байна
Намын харьяаллаар нь харвал МАН-ын бүлгийн гишүүн Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Х.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Х.Жангабыл, М.Мандхай, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Б.Тулга нарын 16 гишүүн чуулганы ирцэд ороогүй байгаа аж.

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд хуралдах товтой.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт хуралдаж, Хууль зүй дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч ирц хүрээгүйн улмаас энэ Даваа, Мягмар гарагт хуралдахаар болсон.
Өнөөдөр 14:00 цагт эхэлсэн чуулганы хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйн улмаас одоог хүртэл эхлээгүй байна. Одоогийн байдлаар УИХ-ын 58 гишүүн чуулганы ирцэд орсон бөгөөд 15 гишүүн гадаад, дотоод томилолт болон чөлөөтэй байгаа. 53 гишүүн чуулганы ирцэд ороогүй байгаа аж.
Намын харьяаллаар нь харвал МАН-ын бүлгийн гишүүн Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Х.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Х.Жангабыл, М.Мандхай, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Б.Тулга нарын 16 гишүүн чуулганы ирцэд ороогүй байгаа аж.

Харин Ардчилсан намын гишүүдийн хувьд "Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцоно" гэдгээ мэдэгдээд буй.
Мөн түүнчлэн Үндэсний эвслээс Н.Номтойбаяр, М.Сарнай, Д.Пүрэвдаваа, А.Ундраа нар, Иргэний зориг ногоон намаас Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара нар чуулганы хуралдааныг тасалжээ.
Холбоотой мэдээ

УИХ-ын намрын чуулган ирц хүрээгүйгээс хойшилж, сайдын томилгооны хэлэлцүүлэг саатах эрсдэл нэмэгдэв
Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаан ирц хүрээгүйгээс эхэлж чадалгүй, хэлэлцэх асуудал гацав Өнөөдөр 14:00 цагаас товлосон хуралдаанд 58 гишүүн бүртгүүлж, 53 нь ирцэд ороогүй байна Ирцийн хомсдол үргэлжилбэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоо зэрэг шийдвэрүүд дахин хойшлох төлөвтэй

Фрэйш хүнсний захын төсөлд Төслийн менежер сонгон шалгаруулна
Фрэйш хүнсний зах байгуулах ажлыг урагшлуулахын тулд төслийн менежерийн сонгон шалгаруулалт зарлалаа. Уг ажлын байрны цалин 8 сая төгрөг хүртэл тохиролцох боломжтой бөгөөд QR линкээр бүртгэнэ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчтэй байгууллага ойрын хугацаанд холбогдож, төслийн хэрэгжилт эрчимжинэ.

Гренландтай холбоотой АНУ-д бүртгэлтэй компаниудын хувьцаа АНУ, Дани аюулгүй байдлын хэлэлцээрт хүрснээр огцом өсөв
АНУ, Дани Гренландын аюулгүй байдлын зохицуулалтаар тохиролцсоноор холбоотой компаниудын хувьцаа огцом өсөж, анхаарал татав Урьдчилсан арилжаанд Greenland Energy 150 хувь хүртэл өсөж, Greenland Mines 80 хувиар, Critical Metals Corp 25 хувиар нэмэгдэв Хэлэлцээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр зурвал бүсийн эрсдэлийн үнэлгээ өөрчлөгдөж, хөрөнгө оруулагчдын сонирхол тэлнэ

Боловсролын Зээлийн сантай холбоотой гадаад зээлийн хэргүүдийг хамтарсан ажлын хэсэг шалгаж, прокурор хяналт тавьж байна
Боловсролын Зээлийн сантай холбоотой гадаад зээлийн хэргүүдийг хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Улсын ерөнхий прокурорын газрын байгуулсан баг 12 хэрэг бүртгэлт, хоёр мөрдөн байцаалтаар ажиллаж, 11.2 тэрбум төгрөгийг эргэн төлүүлжээ. Цаашдын шалгалтын явц өр төлбөрийн барагдуулалт, хариуцлагын шийдвэрлэлтийн хурдыг тодорхойлох төлөвтэй байна.

Novo-ийн хувьцаа таргалалтын эмийн зах зээлд өсөлтийн шинэ зорилт танилцуулсны дараа унав
Novo таргалалтын эмийн зах зээл дэх байр сууриа сэргээх шинэ зорилт зарласны дараа хувьцаа нь огцом сулрав Тус компани 2030 он гэхэд олон блокбастерийн боломжтой 5-аас дээш эм гаргаж, 2035 он гэхэд хоолой төслийн борлуулалтаа 150 тэрбум дани крон буюу 23 тэрбум ам.доллароос давуулах зорилт тавилаа Өрсөлдөөн ширүүссэн зах зээлд итгэл сэргээх оролдлого богино хугацаанд дарамт үүсгэж, хөрөнгө оруулагчдын хүлээлтийг шалгана

Саудын Зүүн-Баруун хоолой хаагдсанаар Азийн импортыг шахаж, Солонгос хамгийн мэдрэмтгийд тооцогдлоо
Саудын Зүүн-Баруун нефть дамжуулах хоолой зогссоноор Азийн том импортлогчдын нийлүүлэлт улам чангарч болзошгүй. Bain & Company-ийн Томас Люэди Азид чиглэх эрсдэлтэй хэмжээ өдөрт 4 сая баррель гэж тооцоолжээ. Ойрын үед өртөг, тээврийн үнэд нөлөөлж, бодит нийлүүлэлтийн доголдол нь хожуу илрэх төлөвтэй байна.