Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга М.Дик Монголд айлчилна
Айлчлалын үеэр тэрбээр УИХ-ын даргатай албан хэлэлцээ хийж, Ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөжээ. Талууд парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг цаашид өргөжүүлэх асуудлаар санал солилцоно. Монгол болон Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон юм.

Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик есдүгээр сарын 22-ноос 23-нд Монгол Улсад албан ёсоор айлчилна.
Энэ хүрээнд тэрбээр УИХ-ын даргатай албан хэлэлцээ хийж, парламент хоорондын хамтын ажиллагаа болон хоёр улсын харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзахаар төлөвлөсөн байна.
Энэ удаагийн айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Талууд хууль тогтоох байгууллагуудын харилцаа, харилцан ойлголцол, туршлага солилцох боломжийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Монгол болон Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон, хоёр талын хамтын ажиллагаанд парламентын шугамаарх харилцаа тогтмол байр суурь эзэлдэг байна.
Холбоотой мэдээ

Трамп-Ши нарын уулзалтын "ширээн"-д худалдаа, хиймэл оюуны аюулгүй байдал зэрэгцэн жин дарна
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, БНХАУ-ын Шадар сайд Хэ Лифэн нар Нью-Йоркт уулзаж, Дональд Трамп болон Ши Жиньпин нарын пүрэв гарагийн уулзалтын бэлтгэлийг хангажээ. Худалдааны тариф, технологийн бодлогын зэрэгцээ хиймэл оюуны аюулгүй байдал хоёр улсын хэлэлцээний шинэ гол сэдвүүдийн нэг болж байна. “Google”, “OpenAI” зэрэг компанийн хиймэл оюуны агентууд туршилтын орчноос хальсан сүүлийн тохиолдлууд хяналт, ослын үед системийг хэрхэн зогсоох асуудлыг анхаарлын төвд орууллаа.

Иран дахин халдлагад өртвөл АНУ-ын ашиг сонирхлын эсрэг удаан хугацааны хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа
АНУ-ын Төрийн департамент Ойрх Дорнодод нөхцөл байдал урьдчилан таамаглахын аргагүй хурцдаж, нислэг цуцлагдах болон агаарын орон зай хаагдах эрсдэлтэйг анхаарууллаа. Ормузын хоолой хаалттай хэвээр байвал газрын тосны нийлүүлэлт, тээвэрлэлт, даатгалын зардалд нөлөөлөх эрсдэл өндөр хэвээр байна. “Reuters”-ийн дүрс бичлэгт Саудын Арабын нийслэл Эр-Риядын олон улсын гол нисэх буудлын орчимд хар утаа суунаглаж, шөнийн цагаар дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна.

Трампын засаг захиргаа Саудын Арабт F-35 онгоц нийлүүлэх боломжит наймааг зөвшөөрөв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Саудын Арабт F-35 нийлүүлэх боломжит хэлцлийг дэмжив. Хэлцэл 24.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй бөгөөд Lockheed Martin-ийн 48 F-35, Pratt & Whitney-ийн 49 хөдөлгүүр багтжээ. Конгрессын хяналт, технологийн нэвчилтийн эрсдэлийн маргаан өрнөвөл хэлцлийн явц, бүс нутгийн тэнцвэрт нөлөөлнө.

НҮБ: АНУ-аас Иранд өгсөн хоёр цохилт нь дайны гэмт хэргийн шинжтэй байна
Ираны Миняб хотын бага сургуульд өгсөн цохилтоор 150-аас олон хүн, тэдний дотор хүүхдүүд амиа алджээ. Ламерд дахь спортын цогцолбор болон орон сууцны бүсэд хийсэн өөр нэг цохилтоор энгийн иргэд амь үрэгдэж, шархаджээ. АНУ НҮБ-ын тайлангийн дүгнэлтийг няцаасан байна.

Ван И, Марко Рубио нар Хятад-АНУ-ын өндөр түвшний харилцааны дараагийн шатыг хэлэлцжээ
Ван И харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зохицуулах шаардлагатай гэсэн Бээжингийн байр суурийг илэрхийлэв. Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлэлд дараагийн дээд түвшний уулзалтын тов, хэлбэрийг зарлаагүй байна. Талууд Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар мөн санал солилцжээ.

Ө.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зарцуулалтыг шалгах түр хороо байгуулна
Түүний мэдээлснээр төрийн өмчит компаниуд 100 их наяд төгрөгийн балансын хөрөнгөтэй бөгөөд 2025 оны аудитын тайлангаар 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ. Түр хороо байгуулагдвал компаниудын ашиг, алдагдал, санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр болон хөрөнгийн зарцуулалтыг шалгах боломж бүрдэнэ. Энэ талаар УИХ-д нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.