Хүн тод, бодит мэт зүүд зүүдлэх тусам илүү сайн унтаж, амарсан мэт мэдрэмж төрдөг байна
Италийн судлаачид тод, хүчтэй мэдрэмж төрүүлсэн зүүд зүүдэлсэн хүмүүс өөрсдийгөө илүү гүн нойрссон хэмээн үнэлэх хандлагатайг тогтоожээ. Судалгаанд 44 насанд хүрэгчийг дөрвөн шөнийн турш өндөр нягтаршилтай тархины цахилгаан бичлэгээр хянаж, зүүд болон нойрны талаарх субъектив мэдрэмжийг харьцуулсан байна. Үр дүн нь нойрны чанарыг зөвхөн тархины долгионы хурдаар бус, унтаж байх үеийн зүүдний туршлагатай хамтатган авч үзэх шаардлагатайг харуулжээ.

Маш олон хүн "Өчигдөр шөнө маш тавгүй зүүд зүүдэлснээс болоод сайн амарч чадсангүй" хэмээн гомдоллодог. Тэр нь ч аргагүй. Учир нь олон хүн зүүд их зүүдлэх тусам сайн нойр авч чаддаггүй гэж боддог аж.
Гэвч сүүлийн үеийн судалгаагаар зүүдэлж байгаа зүүд тань илүү тод, бодит мэт мэдрэгдэх тусам хүн өөрийгөө "сайхан унтаж амарсан" гэж мэдрэх магадлал өндөр байдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, зүүд нь нойрны чанарыг тодорхойлоход нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг байж болохыг судалгааны үр дүн харуулсан байна.
Италийн Лукка хот дахь IMT ахисан түвшний судалгааны сургуулийн профессор Жулио Бернарди тэргүүтэй судлаачдын баг "Зүүд нь маш сайн нойр авсан мэт мэдрэмж төрүүлэхэд эерэг нөлөөтэй" гэсэн судалгааныхаа үр дүнг олон улсын эрдэм шинжилгээний “PLOS Biology” сэтгүүлд нийтэлжээ.
Судалгаанд насанд хүрсэн 44 хүн оролцсон бөгөөд оролцогч бүр лабораторид дөрвөн шөнө унтсан байна. Энэ хугацаанд судлаачид өндөр нягтаршилтай электроэнцефалограф буюу EEG төхөөрөмжөөр тэдний тархины цахилгаан идэвхжилийг хэмжсэн байна.
Оролцогчдыг унтаж байх үед нь хэд хэдэн удаа сэрээж, "гүн унтаж байсан мэт санагдсан эсэх", "сэрэхийн өмнөхөн ухамсрын ямар төлөвт байсан", мөн "зүүдэлсэн эсэх" зэрэг асуулт тавьж, хариултыг нь тэмдэглэжээ.
Шинжилгэний үр дүнгээр тод, бодит мэт мэдрэмж төрүүлсэн, үйл явдалдаа бүрэн автсан мэт зүүд зүүдэлсэн үед оролцогчид өөрсдийгөө "илүү сайн амарсан, нойр авсан" хэмээн тодорхойлж байв. Харин логик дараалалгүй эсвэл тодорхой агуулгагүй зүүд зүүдэлсэн үедээ тийм ч сайн нойр авсан мэт санагдаагүй хэмээн хариулсан байна.
Судлаачдын тайлбарласнаар, үйл явдалдаа гүн автуулсан зүүд нь хүнийг гадада орчноос илүү тусгаарлагдсан мэт санагдуулж, улмаар нойрондоо сэтгэл хангалуун байх мэдрэмжийг өгдөг байж магадгүй байгаа юм. Харин зүүднийхээ агуулгыг хэр сайн санаж байгаа нь нойрны талаарх сэтгэл ханамжид төдийлөн нөлөөлөгүй аж.
Судалгааны баг мөн “Унтаж байх үеийн тархины долгион удаашрах тусам хүн нойр сайн авч байгаа хэмээх нийтлэг ойлголт бий” гэдгийг онцолж, “Гэвч зүүдэлж байх үед энэ хамаарал төдийлөн үйлчилдэггүй” хэмээн тэмдэглэжээ.
Тархины долгион гэдэг нь мэдрэлийн эсүүдийн цахилгаан идэвхжилийн хэмнэл бөгөөд хүн сэрүүн, анхаарал төвлөрсөн үед харьцангуй хурдан байдаг бол нойр гүнзгийрэх тусам удааширдаг. Харин тод зүүд ихэвчлэн тохиолддог REM нойрны үед тархины идэвхжил нэмэгдэж, долгионы хэмнэл сэрүүн үеийнхтэй төстэй болдог.
Судалгаанд оролцогчид тод эсвэл хачирхалтай зүүд зүүдлэх үед тархины долгион нь ийнхүү идэвхжиж байсан ч өөрсдийгөө илүү сайн унтаж, амарсан хэмээн мэдэрчээ. Энэ хандлага нь нойрны чанарыг зөвхөн тархины долгион хэр удаан буйгаар хэмжих боломжгүйг харуулж байна.
Иймээс судлаачид гүн нойрыг зөвхөн тархины үйл ажиллагаа хэр удааширснаар нь дүгнэх боломжгүй хэмээн үзжээ. Тэдний дүгнэснээр зүүдэлж байх үеийн хүний субъектив туршлага ч “нойрны чанар”-ыг хэрхэн мэдэрч, үнэлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг байж болзошгүй юм.
Холбоотой мэдээ

Японы Төв банк бодлогын хүүгээ огцом өсгөсөн ч зах зээлүүд эсрэг чиглэлд хөдөллөө
Японы Төв банк хүүгээ өсгөсний дараа иен сулран, хувьцаа өссөн нь зах зээлийн тайллыг өөрчиллөө Төв банк бодлогын хүүгээ 1.25 хувь болгож, шийдвэр 7-2 саналын зөрүүтэй гарсан байна Энэхүү зөрчилтэй хөдөлгөөн нь дараагийн алхамд хөрөнгө оруулагчид хүүгийн дээд түвшнийг илүү анхаарах дохио болов

Лондонд зохион байгуулсан Монголын хөрөнгө оруулалтын форум хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг олон улсын хөрөнгө оруулагчдад онцоллоо
Лондонд болсон Монголын хөрөнгө оруулалтын форум Монголын зах зээлийн шинэ шат, хөрөнгө татах боломжийг онцолсноороо ач холбогдолтой. Форумд олон улсын 80 гаруй байгууллагын 150 гаруй хөрөнгө оруулагч оролцож, төрийн өмчит компаниудыг зах зээлээр нээлттэй болгох реформ танилцуулав. Туршлагатай хөрөнгө оруулалтын менежерүүдийн үнэлснээр ийм өөрчлөлт урт хугацааны институционал хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүлээлт үүсгэнэ.

Pokémon картын жагсаалт хязгаарлагдсанаар Mercari-ийн хувьцаа савлаж, хөрөнгө оруулагчдын анхаарал төвлөрөв
Pokémon-ийн ойн бүтээгдэхүүний жагсаалтыг хязгаарласнаар Mercari-ийн хувьцаа савлаж, зах зээлийн итгэл дахин шалгагдав Баасан гарагт хувьцаа 4 хувиас дээш өсөж, мягмар гаригийн хязгаарлалтаас үүдсэн уналтын дараах сэргэлт үргэлжиллээ Хязгаарлалт сунжирвал арилжааны идэвх буурч, хэлбэлзэл нэмэгдэх эрсдэл АНУ-ын хөрөнгө оруулагчдад дохио өгч байна

Ираны дайны үеэр БНХАУ-ын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний экспорт 13 хувиар өсчээ
БНХАУ-ын боловсруулсан нефтийн бүтээгдэхүүний экспорт наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсч, 6.01 сая тоннд хүрлээ. Нисэх онгоцны түлшний экспорт 41.4 хувиар нэмэгдэн 2.55 сая тоннд хүрсэн нь сарын түүхэн дээд үзүүлэлт болов. Бээжин долоодугаар сарын дунд үеэс экспортын хязгаарлалтаа сулруулж эхэлсэн бөгөөд есдүгээр сард уг бодлогоо үргэлжлүүлэн зөөлрүүлэх төлөвтэй байна.

Mercari-ын хувьцаа Покемон бүтээгдэхүүний жагсаалтын хязгаарлалтын дараах сэргэлтээ үргэлжлүүлэн өсөв
Mercari-ын хувьцаа шинэ хязгаарлалтын дараах огцом уналтаас эргэн сэргэж, зах зээлийн анхаарлыг татлаа. Мягмар гарагт зарласан Покемон 30 жилийн ойн бүтээгдэхүүний жагсаалтыг түр хязгаарласны дараа лхагвад 6.4% буурсан. Citi хэлэхдээ уналтаар үнэлгээ хэт гутранги болж, богино хугацаанд боломж мэт харагдаж байна.

Японы Төв банк бодлогын хүүгээ өсгөж, ханш ба инфляцын дарамтыг намжаах дохио өглөө
Японы Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж, инфляцын эрсдэл нэмэгдсэн үед бодлогын чиглэлээ чангарууллаа Хүүг 25 суурь нэгжээр өсгөн 1.25 хувь болгож, шийдвэр 7-2 саналын зөрүүтэй гарсан Йений сулрал үргэлжилж, бондын өгөөж буурсан нь санхүүжилтийн нөхцөл богино хугацаанд зөөлөрч мэдэхийг илтгэв