Судалгаа: Шивээстэй хүмүүс бусдад илүү таагүй анхны сэтгэгдэл төрүүлдэг
Их Британид 198 насанд хүрэгчийг хамруулсан судалгаагаар хүмүүс шивээсгүй хүнтэй харилцахад илүү тухтай санагддаг нь тогтоогджээ. Долоон оноогоор дүгнэхэд шивээсгүй дүрстэй харилцах тав тух 5.

Хүний гадаад төрх, тэр дундаа шивээс нь бусдад төрүүлэх анхны сэтгэгдэлд хэрхэн нөлөөлдгийг Их Британийн судлаачид шалгажээ. "Evolutionary Psychological Science" сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү туршилтад 198 насанд хүрэгч оролцсон байна. Судлаач оролцогчдод компьютерээр бүтээсэн эрэгтэй, эмэгтэй хүний дүрсийг шивээстэй болон шивээсгүй хоёр хувилбараар, нэгээс 2.5 метрийн зайд харуулжээ. Оролцогчид тухайн дүрсүүдийн зан ааш, амьдралын түүхийг огт мэдэхгүйгээр зөвхөн харагдах байдлаар нь харилцахад хэр тухтай, хэр дур булаам санагдаж буйг долоон оноогоор дүгнэсэн байна.
Хүмүүс шивээсгүй дүрсийг илүү тухтай гэж дүгнэжээ Туршилтын дүнгээр шивээсгүй дүрстэй харилцах тав тухын дундаж үнэлгээ 5.12 оноо, харин шивээстэй дүрсийнх 4.95 оноо гарчээ. Хэдийгээр энэ нь 0.17 онооны бага зөрүү боловч шинжлэх ухааны тооцооллоор санамсаргүй бус, бодит ялгаа гэж үзсэн байна. Энэ хандлага эрэгтэй, эмэгтэй дүрсийн аль алинд нь ажиглагджээ. Судлаач анх хүмүүс хоорондын зай ойртох тусам шивээсний нөлөө илүү мэдрэгдэнэ гэж таамаглаж байв. Гэвч дүрс холдох тусам хүмүүст илүү тухтай санагдсан ч шивээс байгаа эсэхээс үүдэлтэй ялгаа зайнаас хамаарч өөрчлөгдсөнгүй. Өөрөөр хэлбэл, шивээс нь хэт ойр зогссоноос үүсэх таагүй мэдрэмжийг нэмэгдүүлэх бус, харин тухайн хүний талаарх ерөнхий анхны сэтгэгдэлд шууд нөлөөлдөг гэж судлаач тайлбарласан байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үнэлгээ зөрүүтэй гарлаа Шивээс хүнийг хэр дур булаам харагдуулдаг вэ гэдэг дээр эрэгтэй, эмэгтэй оролцогчдын санал өөр өөр гарчээ. Тухайлбал, эрэгтэй оролцогчид эрэгтэй, эмэгтэй аль ч дүрсийг шивээсгүй үед нь илүү дур булаам гэж үнэлсэн байна. Харин эмэгтэй оролцогчдын хувьд шивээстэй болон шивээсгүй дүрсийг дур булаам гэж үнэлэхэд ямар нэгэн бодит ялгаа гарсангүй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





