egov.mn

ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫН 75... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫН 75... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Алтаншагай, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Ундармаа, Улсын драмын эрдмийн театрын захирал Н.Наранбаатар, Улсын хүүхэлдэйн театрын захирал М.Баянзул болон бусад албаны төлөөлөл оролцов. Энэ үеэр салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, хийж бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлсэн уран бүтээлч, албан хаагчдад Төрийн дээд одон, медаль болон Засгийн газрын шагналыг гардуулан өглөө.

Мөн Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын оюун санаа, гоо зүйн хүмүүжлийг урлагийн гайхамшгаар дамжуулан төлөвшүүлж, үндэсний болон дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг тайзнаа амилуулж буй тус театрын уран бүтээлч, ажилтнуудад түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлангийн батламжилсан санхүүгийн дэмжлэгийн "БАТЛАМЖ" гардууллаа. Уг дэмжлэг нь театрын урын санг баяжуулах, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх, уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгох үйл ажиллагааг дэмжихэд зориулагдаж байгаа юм.

ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ:Төрөөс соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд 2021 онд тус театрыг шинэчлэн байгуулах шийдвэр гаргаж, 2024 онд шинэ барилгыг ашиглалтад оруулснаар уран бүтээлийн үйл ажиллагаа бүрэн сэргэснийг онцлов. Мөн салбарын хүний нөөцийг дэмжих, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Засгийн газраас соёл, урлагийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлээд байгааг дурдлаа.

“Хүүхдийн төв театр” нэртэйгээр 1951 онд анх үүсгэн байгуулагдаж, 1967 оноос өнөөгийн нэрээрээ өргөжин тэлсэн тус театр нь өдгөө 100 гаруй орон тооны ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 75 жилийн хугацаанд үндэсний, сонгодог болон орчин үеийн 150 гаруй бүтээлийг тайзнаа амилуулсан юм. Тухайлбал:

  • “Тэнгэрийн элч Тэмүжин” түүхэн баатарлаг туульсыг үзэгчдийн хүртээл болгов.

  • Дэлхийд алдартай “Аддамсын гэр бүл” мюзиклийг албан ёсны эрхтэйгээр толилуулав.

  • Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжгийг БНСУ-ын тайзнаа тоглож, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэв.

Яамны зүгээс түүхт ойгоо угтаж буй тус театрын үе үеийн уран бүтээлчид, ажилтнуудад уран бүтээлийн өндөр амжилт хүсэж, үндэсний соёлын өв дэлхийн тайзнаа мөнхөд цуурайтахыг ерөөв.

Хуваалцах
Дараагийн мэдээНЭРТ УРАН БАРИМАЛЧ Н.ЦОГМАГНАЙ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

НЭРТ УРАН БАРИМАЛЧ Н.ЦОГМАГНАЙ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл

СоёлАвтомат

3 мин уншихАвтомат

Соёл

ДЭЛХИЙН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГА... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

СоёлАвтомат

2 мин уншихАвтомат

Соёл

Италид буй Ил хаант улсын үеийн 13 ховор үзмэрийг Монголд дэлгэлээ

СоёлАвтомат

3 мин уншихАвтомат

Соёл

“МОНГОЛ БАХАРХАЛ-БҮТЭЭЛЧ САР” ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

СоёлАвтомат

11 мин уншихАвтомат

Соёл

«Амьтны ферм» жүжиг хаалтын зургаан тоглолтоо үргэлжлүүлж байна

СоёлАвтомат

2 мин уншихАвтомат