egov.mn
ТехнологиАвтомат

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид хүн дүрст роботын зах зээл рүү тэлж байна

Арван жилийн өмнө цахилгаан автомашины үйлдвэрлэл рүү олноороо шуурч байсан Хятадын компаниуд одоо хүн дүрст роботыг өсөлтийн дараагийн чиглэлээ болгож байна. Цахилгаан автомашины борлуулалтын өсөлт саарч, дотоодын өрсөлдөөн ширүүссэн энэ үед “Xpeng”, “BYD” зэрэг үйлдвэрлэгч роботын салбарт хөрөнгө оруулж эхэлжээ. Хятадын үйлдвэрлэгчдийн гол давуу тал нь цахилгаан автомашинд ашигладаг технологи, нийлүүлэлтийн сүлжээнийхээ тодорхой хэсгийг роботод шилжүүлэх боломж юм.

Хуваалцах
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид хүн дүрст роботын зах зээл рүү тэлж байна

Арван жилийн өмнө цахилгаан автомашины үйлдвэрлэл рүү олноороо шуурч байсан Хятадын компаниуд одоо хүн дүрст роботыг өсөлтийн дараагийн чиглэлээ болгож байна. Цахилгаан автомашины борлуулалтын өсөлт саарч, дотоодын өрсөлдөөн ширүүссэн энэ үед “Xpeng”, “BYD”, “Xiaomi”, “Li Auto” болон “Geely” зэрэг үйлдвэрлэгч роботын салбарт хөрөнгө оруулж эхэлжээ.

Зах зээлийн судалгааны “Counterpoint Research” компанийн дэд захирал Кевин Лигийн тайлбарласнаар автомашин үйлдвэрлэгчид роботын бизнесээр дамжуулан технологийн компанийн байр сууриа бэхжүүлж, өсөлтийн хоёр дахь хөдөлгүүр бий болгохыг зорьж байна.

Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээллээр тус улсын автомашин үйлдвэрлэлийн салбарын ашгийн дундаж маржин энэ оны эхний хагаст 1.5 хувьтай байжээ. Үүний зэрэгцээ “Xpeng”-ийн хувьцааны ханш он гарсаар 45 гаруй хувиар буурсан бол борлуулалт нь саарсан “BYD”-ийн хувьцааны ханш 13 гаруй хувиар сулраад байна.

“Counterpoint Research”-ийн мэдээллээр наймдугаар сарын байдлаар дэлхий даяар хүн дүрст роботын салбарт өөрсдийн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт эсвэл шинэ бизнесээр нэвтэрсэн 20 орчим автомашин үйлдвэрлэгчийн талаас илүүг Хятадын компаниуд бүрдүүлжээ.

Хятадын үйлдвэрлэгчдийн гол давуу тал нь цахилгаан автомашинд ашигладаг технологи, нийлүүлэлтийн сүлжээнийхээ тодорхой хэсгийг роботод шилжүүлэх боломж юм.

“Jefferies Hong Kong”-ийн ахлах шинжээч Лэй Шяоигийн мэдээлснээр “Xpeng” компани мотор, чип болон ухаалаг жолоодлогын программ хангамжийнхаа 85 орчим хувийг хүн дүрст роботод ашиглах боломжтой ажээ. Мөн роботоо хэрэглэгчдэд борлуулахыг хүлээлгүй үйлдвэр, дэлгүүрүүддээ ашигласнаар бодит орчноос мэдээлэл цуглуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

“Xpeng” энэ оны эцэс гэхэд хүн дүрст роботын масс үйлдвэрлэлийг эхлүүлж, тэдгээрийг эхний ээлжид өөрийн дэлгүүр болон бизнесийн байгууламжид ашиглахаар төлөвлөжээ. Харин ирэх оноос Хятад болон гадаадын зах зээлд нийлүүлэхээр зорьж байна. Хэрэглээний электроникийн “Xiaomi” компани мөн энэ онд үйлдвэртээ хүн дүрст робот туршиж эхэлсэн.

Хүн дүрст роботын үйлдвэрлэлийн боломж нэмэгдэж байгаа ч автомашины үйлдвэрээс гаднах бодит эрэлт тодорхой бус хэвээр байна. Лэй Шяоигийн мэдээлснээр “Jefferies”-ийн судалдаг үйлдвэрлэгчдээс томоохон гаднын захиалга одоогоор ажиглагдаагүй бөгөөд 2027 оны роботын орлогын талаар тодорхой төсөөлөл гараагүй байна.

Мөн автомашины технологийг роботод шилжүүлэх нь бүхэлдээ хялбар биш. Ухаалаг жолоодлогод зориулсан алгоритм, программын системийг хүний хөдөлгөөн болон орчинтой илүү нарийн харилцдаг роботод тохируулах нь салбарын гол технологийн сорилтын нэг хэвээр байгааг Лэй онцолжээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
Технологи

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна

БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

2 мин унших
Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Технологи

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв

Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

3 мин унших
Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Технологи

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?

Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

3 мин унших
Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Технологи

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа

Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

2 мин унших
Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Технологи

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ

Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

2 мин унших
Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Технологи

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ

Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.

2 мин унших
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид хүн дүрст роботын зах зээл рүү тэлж байна | egov.mn