МАН-ын Удирдах зөвлөл ХЗДХ-ийн сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр тогтжээ
Удирдах зөвлөлийн хуралдаанаас өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдад Г.Тэмүүлэн болон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж байсан юм. Томилгооны асуудал Ерөнхий сайд Н.Учрал өмнөх сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасны дараа үргэлжилж байна. Одоо Г.Тэмүүлэнгийн нэрийг УИХ-д танилцуулах шат үлдэж байна.

Монгол Ардын намын Удирдах зөвлөл есдүгээр сарын 17-нд Төрийн ордонд хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн дараагийн сайдын асуудлыг хэлэлцэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхээр тогтжээ.
Удирдах зөвлөлийн хуралдаанаас өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайдад Г.Тэмүүлэн болон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж байсан юм.
Томилгооны асуудал Ерөнхий сайд Н.Учрал өмнөх сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасны дараа үргэлжилж байна.
Засгийн газрын есдүгээр сарын 16-ны хуралдааны үеэр Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Мөн холбогдох асуудалд нэр дурдагдсан харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг чөлөөлөх чиглэл өгсөн.
Одоо Г.Тэмүүлэнгийн нэрийг УИХ-д танилцуулах шат үлдэж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох бүрэн эрхтэй бөгөөд томилгоог УИХ-д танилцуулдаг.
Шинэ Хууль зүй, дотоод хэргийн сайдын асуудлыг есдүгээр сарын 17-нд УИХ-д танилцуулахаар байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





