egov.mn
Эдийн засагАвтомат

Н.Учрал: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгох шийдвэр албажаагүй

Гурван талт Үндэсний хороо наймдугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөс 26.3 хувиар нэмэгдүүлж, нэг сая төгрөг болгохоор тогтсон.

Хуваалцах
Н.Учрал: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгох шийдвэр албажаагүй

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс сарын нэг сая төгрөг болгох гурван талт хэлэлцээр одоогоор албажаагүй бөгөөд ажил олгогчдын төлөөллийн байр суурийг сонсох шаардлагатай гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.

Тэрбээр есдүгээр сарын 25-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа энэ тухай онцолсон байна.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнгөрсөн сарын 17-нд хуралдаж, улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26.3 хувиар нэмэгдүүлэхээр тогтоосон. Шийдвэрийн дагуу одоогийн сарын 792 мянган төгрөгийн доод хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая төгрөг, цагийн үнэлгээ 5,952.3 төгрөг болохоор тусгасан.

Одоогийн 792 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өмнөх 660 мянган төгрөгөөс 20 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөн Ерөнхий сайд тэтгэвэр, тэтгэмж болон цалинг нэмэгдүүлэх бодлогыг хувийн хэвшилд заавал хүндрэл учруулна гэж нэг талаас нь авч үзэх нь өрөөсгөл хэмээн байр сууриа илэрхийллээ. Түүний хэлснээр, хүн амын 40 хувь нь бага орлоготой бүлэгт багтаж байгаа бол ахмадуудын 30 хувь нь сарын 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо амьжиргааны өртөг, хөдөлмөрийн бүтээмж ба дундаж цалингийн харьцаа, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт, инфляц зэрэг үзүүлэлтийг харгалзан үздэг. Шийдвэрийг Засгийн газар, ажил олгогч болон ажилтны эрх ашгийг төлөөлөх байгууллагуудын тэгш оролцоотой гурван талт Үндэсний хороо хэлэлцэн баталдаг байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Гадаадад хөдөлмөрлөсөн хуримтлалыг Монгол дахь үнэ өсөлт гүйцэж, орон сууцны зорилго холдож байна
Эдийн засаг

Гадаадад хөдөлмөрлөсөн хуримтлалыг Монгол дахь үнэ өсөлт гүйцэж, орон сууцны зорилго холдож байна

Гадаадад ажиллаж буй иргэдийн хуримтлал Монгол дахь инфляц, байрны үнийн өсөлтөд гүйцэгдэж байна 2025 оны зургаадугаар сард хэрэглээний үнэ 8.2 хувь, Улаанбаатарын орон сууцны индекс 15.

3 мин унших
З.Мэндсайхан: "Оюутолгой"-н ногдол ашгийн ₮1 их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн
Эдийн засаг

З.Мэндсайхан: "Оюутолгой"-н ногдол ашгийн ₮1 их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн

Засгийн газар 2027 онд “Оюутолгой” компаниас 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төсвийн төсөлд тусгасан тухай Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

2 мин унших