“Оюутолгой”-гоос Монголд үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр Австралитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ерөнхий сайд Н.Учрал Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Диктэй уулзаж, худалдаа, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцав.

Монгол, Австралийн худалдааны эргэлт 2025 онд 66.8 сая ам.долларт хүрчээ. Хоёр улсын худалдааны хэмжээг нэмэгдүүлэхээс гадна бүтцийг илүү тэнцвэртэй, төрөлжсөн, харилцан ашигтай болгох сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал Австралийн холбооны улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт бараалхах үеэрээ онцолжээ. Ялангуяа Монгол Улсаас Австралид нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл болон хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж буйг онцоллоо.
Уул уурхай, эрдэс баялгийн салбар нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бодит үр дүнтэй чиглэлүүдийн нэг бөгөөд үүний гол илэрхийлэл нь зэс, алтны “Оюутолгой” төсөл гэж Ерөнхий сайд мөн онцолсон байна.
Монгол Улсын Засгийн газар уул уурхайн “Рио Тинто” групптэй хийсэн хэлэлцээгээр төслийн зардлыг бууруулах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрээд байгааг Ерөнхий сайд онцолсон байна.
Цаашид “Оюутолгой” төслөөс Монгол Улсад үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлтийн оролцоог өргөжүүлэх, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх байр сууриа илэрхийлжээ.
Сэргээгдэх эрчим хүчний туршлагаас суралцах санал тавив Ерөнхий сайд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Австралитай хамтарч, хөрөнгө оруулалт, технологи, стандарт, магадлан итгэмжлэл болон мэргэжилтэн бэлтгэх туршлагыг Монголд нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв. Тухайлбал, дээврийн нарны цахилгаан үүсгүүрийн суурилуулалт, ашиглалтын аюулгүй байдал, чанарын баталгааг хангах чиглэлээр Австралийн “PV” суурилуулагч, зураг төсөл боловсруулагчдыг магадлан итгэмжлэх тогтолцооны туршлагыг судлах санал тавьжээ. Мөн мэргэжилтэн бэлтгэх, гэрчилгээжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хөндсөн байна. Австралид Монгол Улсын 28 мянга орчим иргэн амьдарч буй бөгөөд Ерөнхий сайд тус улсад суралцах монгол оюутнуудын визийн нөхцөл, төгсөлтийн дараах ажиллах боломжийг илүү таатай болгох асуудалд онцгой анхаарахыг хүсчээ.
Холбоотой мэдээ

S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрсэн ч зах зээлийн өсөлт цөөн хувьцаанд төвлөрчээ
АНУ-ын зах зээлийн өсөлт цөөн тооны том компанийн хувьцаанд төвлөрч, бусад хувьцааны оролцоо хумигдав.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогттой 2027 оны мөнгөний бодлогын талаар санал солилцов
Улсын Их Хурлын дарга Монголбанктай уулзаж, өсөлтийн өгөөж өрхөд шингэхгүй байгааг онцоллоо. Экспортын орлого 14.4 тэрбум ам.доллар болж, төлбөрийн тэнцэл 826 сая ам.долларын ашигтай гарчээ. Монголбанк инфляцыг зорилтот түвшинд барьж, төгрөгийн тогтвортой байдлыг дэмжих арга хэмжээг 2027 онд тусгана.

Гринландын аюулгүй байдлын хэлэлцээр уул уурхайн компаниудын хувьцааны ханшийг огцом өсгөв
АНУ, Дани, Гринландын аюулгүй байдлын шинэ хэлэлцээрт Арктикийн бүс дэх АНУ-ын оролцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Гринландын бүрэн эрхт байдлыг хэвээр хадгалахыг тусгажээ. Хэлэлцээрийн дараа Гринланд дахь чухал ашигт малтмалын төслүүдэд хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, “Greenland Mines”-ийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаагаар 200 гаруй хувиар өслөө. Уг тохиролцоо нь газрын ховор элемент болон батлан хамгаалах салбарт шаардлагатай металлын барууны нийлүүлэлтийн сүлжээнд Гринландын ач холбогдлыг улам тодотгож байна.

Eli Lilly-ийн гүйцэтгэх захирал CNBC-д Foundayo эмийн талаар ярьж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав
Eli Lilly-ийн гүйцэтгэх захирал CNBC-д ярьж, Foundayo төслийн талаар өөдрөг хүлээлтийг дахин өдөөв Ярилцлагыг CNBC-д онцгойгоор өгсөн бөгөөд гүйцэтгэх захирал нь Дэйв Рикс байсан Энэ нь жингийн менежментийн аман эмийн чиглэлд компанийн ирээдүйн хүлээлтийг дэмжих дохио болов

Eli Lilly-ийн гүйцэтгэх захирал Дэйв Рикс GLP-1 эмийн Foundayo аман зах зээлд эрчимтэй тэлж буйг CNBC-д хэллээ
Eli Lilly-ийн Foundayo аман GLP-1 эмийн өрсөлдөөнд хүч түрж, АНУ дахь байр сууриа зузаатгаж байна Шинэ аман GLP-1 өвчтөнүүдийн гуравны нэг нь Foundayo хэрэглэж, үйлдвэр 2030 он гэхэд ашиглалтад орох төлөвтэй Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх тусам олон зах зээлд нэвтрэлт хурдасч, таргалалтын эмийн өрсөлдөөн ширүүсэхөөр байна

Сангийн сайд Скотт Бессент CNBC-ийн Squawk Box-д ярилцлага өгөхөөр болж, Хятадтай хиймэл оюуны эрсдэл, өрийн өртөг анхаарал татав
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент CNBC-ийн Squawk Box-д оролцож, хиймэл оюун ба түлшний үнийн түгшүүрийг хэлэлцэнэ Тэрбээр 8:00 цагт ярилцлага эхэлж, Холбооны нөөцийн банк бодлогын хүүг 3.75-4 хувь болгон өсгөснийг онцлох төлөвтэй Бондын өгөөж өссөн нь урт хугацааны зээлийн өртгийг чангалж, зах зээлд хэлбэлзэл нэмэгдэх эрсдэлийг дагуулж байна