egov.mn
Дэд бүтэцАвтомат

Скүүтер, мопед, сурроны ослын тохиолдлын тоо 626% орчим өсчээ

Энэ оны эхний долоон сард улсын хэмжээнд скүүтер, мопед болон суррон төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой ослын 1,723 тохиолдол бүртгэгджээ. Эрүүл мэндийн байгууллагын бүртгэлээр скүүтер, мопед болон сурронтой холбоотой осол, гэмтлийн тохиолдол өнгөрсөн онд 2,792 нэгжид хүрч, өмнөх оноос 626 орчим хувиар буюу 6.3 дахин нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ ослын хохирогчид болон бүртгэгдсэн тохиолдлын 80 гаруй хувийг өсвөр насныхан эзэлж байгаа нь анхаарал татаж байна.

Хуваалцах
Скүүтер, мопед, сурроны ослын тохиолдлын тоо 626% орчим өсчээ

Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд скүүтер, мопед болон суррон төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой ослын 1,723 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Эдгээр тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр осол, гэмтлийн тоо огцом өсөж, ялангуяа өсвөр насныхан хамгийн өндөр эрсдэлтэй бүлэг болжээ.

Эрүүл мэндийн байгууллагын бүртгэлээр скүүтер, мопед болон сурронтой холбоотой осол, гэмтлийн тохиолдол өнгөрсөн онд 2,792 нэгжид хүрч, өмнөх оноос 620 орчим хувиар нэмэгдсэн байна.

Ослын хохирогчид болон бүртгэгдсэн тохиолдлын 80 гаруй хувийг өсвөр насныхан эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Түүнчлэн сүүлийн нэг жилийн хугацаанд ийм төрлийн осолд орсон хүмүүсийн дунд хөнгөн болон хүнд бэртэж, тулгуур эрхтний гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол 35 хувийг эзэлжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр ослын нийтлэг шалтгаанд насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодох, явган хүний зам болон автомашины зорчих хэсэгт урсгал сөрөх, бусад тээврийн хэрэгслийн хооронд сүлжиж хөдөлгөөнд оролцох, мөн техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл ашиглах зэрэг зөрчил багтаж байна.

Скүүтер болон цахилгаан хөдөлгүүрт хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ богино хугацаанд эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед ослын өсөлт нь зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал бус, өрхийн эмчилгээ, нөхөн сэргээх зардал болон эрүүл мэндийн тогтолцоонд ирэх ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, хамгаалалтын малгай тогтмол хэрэглэхийг анхаарууллаа. Мөн насанд хүрээгүй хүүхдийг суррон, скүүтер болон мопед жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг эцэг, эх, асран хамгаалагчдад онцгойлон сануулж байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна
Дэд бүтэц

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна

90 МВт-ын Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 2030 онд ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангана. Станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нь баруун бүсийн одоогийн 160 сая кВт.цагийн жилийн хэрэглээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас авах цахилгааны хэрэгцээ буурч, илүүдэл эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх боломж бүрдэхээр байна.

2 мин унших
Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ
Дэд бүтэц

Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ

Улаанбаатар хот замын хөдөлгөөний удирдлагын системээ шинэчилж, Германы замын хөдөлгөөний технологийн “Yunex Traffic” компанийн мэргэжилтнүүд төслийн дараагийн шатны ажилд оролцож эхэллээ. Хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулж, замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагийн горимд цуглуулах нэгдсэн сүлжээнд холбожээ. Дараагийн шатанд хөдөлгөөний бодит урсгалд тохируулан уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

1 мин унших
Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна
Дэд бүтэц

Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна

Тус компани найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 536 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор 3,323 дэд станц, шугам тоноглолыг засварлаж байна. Засвар, хөрөнгө оруулалтын ажлыг аравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Хужирбулан, Гачуурт орчмын цахилгаан хангамжийг сайжруулах шугамын өргөтгөл үргэлжилж байна.

1 мин унших
Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна
Дэд бүтэц

Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна

Наймдугаар сарын 17-31-нд 200 гаруй хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Тэдгээрийн 90 гаруй хувь нь шаардлага хангасан байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн 84 сургуульд 64 чиглэлээр 67 автобус сурагч тээвэрлэж байна.

1 мин унших
Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ
Дэд бүтэц

Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ

Улаанбаатар хот түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн хүртээмж, сургуулийн хүчин чадал, авто замын сүлжээг зэрэг сайжруулахаар төлөвлөжээ. Судалгаагаар гэрээсээ 400 метрийн дотор автобусны буудалд очдог иргэд нийтийн тээврийг сонгох магадлал өндөр. Улаанбаатарын иргэдийн 56 хувь нь ажил, хичээлдээ хувийн автомашинаар, 24 хувь нь нийтийн тээврээр зорчдог.

2 мин унших
УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ
Дэд бүтэц

УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ

Дорноговь аймаг дахь 39 дүгээр зөрлөг болон Сайншанд өртөөний хооронд байрлах 875-р км-ийн гармыг шинэчилжээ. 24 цагийн жижүүрийн зохицуулалттайгаар байнгын ашиглалтад оруулсан байна. Тус гармаар орон нутгийн суудлын автомашинаас гадна хүнд даацын болон нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог.

1 мин унших