egov.mn
НийгэмАвтомат

ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АНХААРЧ БАЙНА

Хуваалцах
ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АНХААРЧ БАЙНА

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ерөнхий сайд Айчи муж 2026 оны Азийн ХХ наадмыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд, Монгол Улсын тамирчин, ОУХМ С.Жамбалжамц дугуйн спортын төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. Манай улсын баг тамирчдын оролцоо өндөр байгааг илэрхийлсэн юм. Хоёр талын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л чиглэлд гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. Монгол, Японы ард түмэн элгэмсэг, дотно харилцаатай, алтай язгуурын нэгэн угшилт хэл бүхий “хөх толбот”-нууд. Хүн хоорондын нандин нөхөрлөл нь бидний харилцааны үнэт өв, баялаг юм. Айчи мужид оршин сууж буй 1000 орчим монгол иргэний хууль ёсны эрхийг хамгаалахад анхаарал хандуулан ажиллахыг хүсэв. Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд   Монгол, Япон хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, худалдаа, технологи, инновац, үйлдвэрлэл, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээний салбар дахь харилцан ээлтэй хамтын ажиллагааны суурь бүрдүүлэхийг чухалчилж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэн хэлэв.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, хамтын ажиллагааг тэлэх байр сууриа солилцов
Нийгэм

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, хамтын ажиллагааг тэлэх байр сууриа солилцов

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцлээ Тэрээр Айчи мужид оршин суугаа 1000 орчим монгол иргэний эрхийг…

2 мин унших
НҮБ-ын Ерөнхий Ассамблей ахмадын эрх ашгийг хамгаалах олон улсын өдрийг тогтоосныг санууллаа
Нийгэм

НҮБ-ын Ерөнхий Ассамблей ахмадын эрх ашгийг хамгаалах олон улсын өдрийг тогтоосныг санууллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблей аравдугаар сарын 1-нийг ахмадын эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр болгон зарласныг сануулав. Үндэсний Статистикийн Хороо нийт хүн амын 9.

2 мин унших
Теннеси мужид эмэгтэй хүнийг цаазлах гэж буй нь хоёр зууны завсарлага таслах шийдвэр болж байна
Нийгэм

Теннеси мужид эмэгтэй хүнийг цаазлах гэж буй нь хоёр зууны завсарлага таслах шийдвэр болж байна

Теннеси мужид эмэгтэй хоригдлыг цаазлах тов гарснаар хоёр зууны турш үргэлжилсэн завсарлага тасрах төлөвтэй байна 1995 оны аллагын хэрэгт буруутгагдсан одоо 50 настай Криста Пайкийг Лхагва гарагт…

2 мин унших