Улаанбаатарт үүлшинэ, цасгүй, -4...-6 хэм хүйтэн байна
Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эхийн голын Баян Бүрд орчмоор +5...

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 хэм хүйтэн, Эхийн голын Баян Бүрд орчмоор +5...+10, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 дулаан, бусад нутгаар -1…-6 хэм хүйтэн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





