Улсын хэмжээнд 277,000 гаруй хүн улирлын томуугийн вакцинд хамрагджээ
Улирлын томуу, томуу төст өвчний эсрэг дархлаажуулалтад есдүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 277,546 хүн хамрагджээ. Улаанбаатар хотод вакцины хамралт 59.

Улирлын томуу, томуу төст өвчний эсрэг дархлаажуулалтад 2026 оны есдүгээр сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 277,546 хүн хамрагдсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ. Дархлаажуулалт орон даяар үргэлжилж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд вакцины хамралт 59.9 хувьд хүрчээ. Дүүргүүдээс Сонгинохайрхан 74.4 хувийн хамралтаар тэргүүлж, Хан-Уул дүүрэг 68.4 хувь, Багахангай дүүрэг 59.3 хувьтай байна.
Орон нутагт дархлаажуулалтын дундаж хамралт 49.3 хувьтай байгаа бөгөөд Ховд аймагт 60.8 хувь, Архангайд 59.8 хувь, Орхонд 58.8 хувьд хүрсэн нь бусад аймагтай харьцуулахад өндөр үзүүлэлт болжээ.
Бага насны хүүхдүүдийг вакцинд хамруулах ажил мөн үргэлжилж байна. Насны бүлгээр авч үзвэл 3-6 насны хүүхдийн хамралт 89.9 хувьтай байгаа бол зургаан сараас нэг нас хүртэлх хүүхдийнх 65.5 хувьтай байна. Харин 1-2 насны хүүхдийн хамралт 39.5 хувь буюу эдгээр насны бүлгээс хамгийн бага үзүүлэлттэй байгаа юм.
Томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүдээ улирлын томуугийн вакцинд хамруулахыг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд уриаллаа.
Холбоотой мэдээ

Хятад-АНУ-ын худалдааны алдагдал мэдэгдэхүйц агшаагүй хэвээр, уулзалтаас хүлээлт бага байна
Хятад-АНУ-ын худалдааны алдагдал дорвитой буураагүй нь зөрчлийг тэжээж, энэ долоо хоногийн дээд уулзалтад анхаарал төвлөрүүлэв Хятадын Гаалийн мэдээллийг Wind Information-оор шүүж үзэхэд, энэ онд…

Ажлын өдөр дуусахад харих замын хэдэн минутыг өөртөө үлдээх нь
Ажлаас гэр хүртэлх хэдхэн минутыг өдрийн хэмнэлээс түр завсарлах цаг болгож болно. Хөгжим сонсохоос эхлээд ойр дотнын хүнтэйгээ холбогдох хүртэл энгийн сонголтууд бий.

АНУ болон БНХАУ-ын худалдааны тохиролцооны хэрэгжилт жигд бус байна
АНУ болон БНХАУ-ын худалдааны түр тохиролцоонд багтсан шар буурцаг, “Boeing”-ийн нисэх онгоц, газрын ховор элементийн нийлүүлэлт харилцан адилгүй хурдаар хэрэгжиж байна.

Бостоны Холбооны нөөцийн банкны тэргүүн инфляц зорилтоос удаан хазайх эрсдэл нэмэгдсэнийг анхааруулав
Бостоны Холбооны нөөцийн банкны тэргүүн Сюзан Коллинз инфляц зорилтоос өндөр хэвээр үлдэх магадлал нэмэгдсэнийг анхаарууллаа.

Евро бүсийн бизнесийн идэвх сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрчээ
Евро бүсийн бизнесийн идэвх есдүгээр сард шинжээчдийн хүлээлтээс давж, 2023 оны дөрөвдүгээр сараас хойших дээд түвшинд хүрлээ.

Ганц бие хүмүүс амьдрахад хамгийн таатай 10 улсын жагсаалтыг Португал тэргүүлжээ
“DateAtlas”-ийн 2026 оны үнэлгээгээр Португал ганц бие хүмүүсийн болзоо, шинэ хүнтэй танилцах орчны үзүүлэлтээр 30 орноос тэргүүлжээ.