Залилагчид түлш хүргэх нэрийдлээр иргэдийн хувийн мэдээллийг "онилж" байна
Иргэд түлш худалдан авахдаа иргэний үнэмлэхээ биетээр авч очиж, хуулбар болон зургийг бусдад өгөхгүй байх нь хувийн мэдээллээ задруулахгүй байх үндсэн арга гэж "Тавантолгой түлш" компани зөвлөжээ.

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан авах шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд иргэний үнэмлэхийн мэдээллээ бусдад өгөхгүй байх шаардлагатайг шахмал түлш үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” компани анхаарууллаа.
Шинэ горимоор нийслэлийн 446 борлуулалтын цэгээс шахмал түлш авахдаа “Хотула” аппликейшн ашиглах эсвэл иргэний үнэмлэхээр худалдан авалтаа баталгаажуулах боломжтой болсон.
Гэвч иргэний үнэмлэхээр худалдан авалт баталгаажуулдаг болсныг ашиглан бусдын бичиг баримтын мэдээллээр түлш авах тохиолдол гарчээ. Тухайлбал, “хүргэж өгнө” гэх шалтгаанаар иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл гар утсаар дарсан зургийг авч, тухайн хүний өмнөөс шахмал түлш худалдан авсан тохиолдол бүртгэгдсэнийг компанийн зүгээс мэдээллээ.
Ингэснээр иргэн өөрөө борлуулалтын цэгт очих үед өмнөөс нь түлш авсан байх эрсдэл үүснэ. Мөн иргэний үнэмлэхийн мэдээллийг түлш худалдан авахаас өөр зориулалтаар ашиглах эрсдэлтэй тул бичиг баримтын хуулбар, зургийг бусдад өгөхгүй байхыг зөвлөжээ.
Тиймээс “ Түлш хүргэж өгнө”, “Дараалал хүлээлгэхгүй”, “Бүртгэж өгье” гэх санал тавьсан ч иргэний үнэмлэхийн хуулбар өгөх, гар утсаар зургийг нь явуулахгүй байхыг анхааруулжээ.
Холбоотой мэдээ

16 мянган шоо метр шатахуун хадгалах сав ашиглалтад орлоо
Шинэ "агуулах" нь нэг дор 14 вагон цистерн шатахуун буулгах хүчин чадалтай.

БНХАУ-ын коксжих нүүрсний хомсдол зах зээлээ тэлэх боломжийг Монголд олгож байна
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн сард жилийн өмнөх мөн үеэс 28.6 хувиар өсч, 13.07 сая тоннд хүрчээ.

Vale Ligga S.A.-ийн цөөнхийн хувь эзэмшихээр баталгаажуулж, мэдээлэх журам дахин анхаарал татав
Vale Ligga S.A.-ийн цөөнхийн хувь эзэмшихээр баталгаажуулж, мэдээллийг хэзээ нийтлэх нь дахин маргаан үүсгэв B3 болон Үнэт цаасны зохицуулагч CVM-ийн Resolution No.

Resolute Mining Сьяма уурхайн 2026 оны үйлдвэрлэлийн төлөвийг огцом бууруулж, ханган нийлүүлэлт эрсдэл болж байна
Resolute Mining Малид байрлах Сьяма алтны уурхайн 2026 оны төлөвийг танаж, нийлүүлэлтийн доголдол одоо илүү хурцаар нөлөөлөв.

Монгол Улс 172 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна
Даваа гарагийн 08:00 цагийн байдлаар “УБТЗ”-ын сүлжээнд нефтийн бүтээгдэхүүн ачсан 900 цистерн вагон байгааг мэдээлэв. 79 вагонд АИ-92 автобензин, 730 вагонд дизель түлш, 91 вагонд онгоцны түлш тээвэрлээд байгаа юм. Холбогдох байгууллагуудад вагонуудыг шуурхай буулгаж, түгээлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг тогтвортой байлгах үүрэг өгчээ.

Энэтхэг АНУ-д тал алдалгүйгээр ОХУ-ыг түших боломж хумигдлаа
Энэтхэг иргэдийнхээ эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүрэгтээ тууштай хэвээр байгаагаа илэрхийллээ. Украины дайн эхэлснээс хойш Барууны зах зээлд борлуулалт нь хязгаарлагдсан Оросын газрын тосны нийлүүлэлт Энэтхэг рүү огцом нэмэгджээ. “CEEW”-ийн тооцоогоор Энэтхэг 2022 оноос хойш Оросоос газрын тосны худалдан авалтаа нэмэгдүүлснээр ойролцоогоор 12.6 тэрбум ам.доллар хэмнэжээ.