Зургаа хүртэлх насны хүүхдийн томуугийн вакцинжуулалтыг аравдугаар сарын 15 хүртэл сунгалаа
Улаанбаатар хотод зорилтот бүлгийн 293,610 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөснөөс аравдугаар сарын 2-ны байдлаар хамрагдалт 69.2 хувьтай байна.

Нийслэлийн хэмжээнд зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг аравдугаар сарын 15-ныг дуустал үргэлжлүүлэхээр болсныг Нийслэлийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.
Өмнө нь хүүхдийн томуугийн вакцинжуулалтыг аравдугаар сарын 3-нд дуусгахаар мэдээлж байсан ч хугацааг ийнхүү 12 хоногоор сунгажээ.
Нийслэлд энэ жил улирлын томуугийн дархлаажуулалтад зорилтот бүлгийн 293,610 иргэнийг хамруулахаар төлөвлөжээ. Аравдугаар сарын 2-ны байдлаар төлөвлөсөн иргэдийн 69.2 хувь нь вакцинд хамрагдсан байна.
Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдад хүүхдээ дархлаажуулалтад хамруулах боломж, цаг гаргаж өгөхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалжээ.
Иргэд өөрт хамгийн ойр өрхийн эрүүл мэндийн төв болон бусад эрүүл мэндийн төвд хандаж, улирлын томуугийн вакцинд хамрагдах боломжтой. Дархлаажуулалтад БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт вакцин ашиглаж байгаа аж.
Холбоотой мэдээ

Хөдөлмөр, нийгмийн асуудал болон хөдөө аж ахуйн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийнэ
Өнөөдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төв байранд салбарын сайд, үйлдвэрчний эвлэлүүд мэдээлэл хийж, анхаарал татав 10:30 цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.

CU Eco Friendly жишиг салбар Богдхан уулын алхалтын замын ойролцоо үйл ажиллагаагаа эхлүүллээ
CU Eco Friendly жишиг салбар Богдхан уулын алхалтын замын ойролцоо нээгдэж, аялагчдын хэрэгцээг ойртууллаа Энэ шийдлүүдийг CU үе шаттай нэвтрүүлж, одоогоор 200 гаруй салбарт хэрэгжүүлээд байна…

Багш нарын баяраар нийслэл багш нарын нийгмийн асуудлыг дэмжих бодлогоо онцоллоо
Багш нарын баярын өдрөөр нийслэл боловсролыг бодлогын төвд тавьж, урамшууллаа тодотгов Энэ удаа 80 багш, удирдах ажилтан, есөн байгууллагыг шагнаж, есөн 'Багш гэр бүл'-д орон сууцны батламж…

Нийслэлийн томуугийн вакцинжуулалт төлөвлөсөн зорилтот бүлгийн ихэнхийг хамарч, хүүхдийн тунг сунгалаа
Нийслэлд улирлын томуугийн дархлаажуулалт өндөр хувьтай үргэлжилж, хүүхдийн вакцинжуулалтыг сунгаснаар хамралт нэмэгдэхээр боллоо Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын мэдээлснээр 293,610 зорилтот иргэнээс…

Өмнөд Солонгост улсын асрамжийн газрын захирлыг хэрэгтэн гэж үзсэн шийдвэр хяналтын сул талыг дахин хурцатгав
Өмнөд Солонгост хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжид гарсан хүчирхийллийн хэрэг улсын хяналтыг дахиад сорилоо Сөүл хотын шүүх Ким овогт захирлыг 15 жилийн хорих ялаар шийтгэж, тэр давж заалдаж…

Энэтхэгийн Дели хотын жагсаалын үеэр гурван эмэгтэй сэтгүүлч цагдаа нарыг бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгав
Энэтхэгийн Дели хотын жагсаалын үеэр гурван эмэгтэй сэтгүүлч цагдаа нарыг бэлгийн дарамтад буруутгав.