100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда, Монгол дахь суурин төлөөлөгч Жон Жухён Жон нартай Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. \2026.09.29\ 100 сая ам.долларын санхүүжилттэй уг төсөл нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж буй энэ үед хүний амь нас, иргэдийн амьжиргааг хамгаалах, Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ. Төслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх, аврах ангиудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, сайн дурын, олон нийтийн 200 багийг чадавхжуулах, мөн Багахангай дүүрэгт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын төвийг шинээр байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жухён Жонтой уулзаж, онцгой байдлын салбарын санхүү, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих нь гамшгийн эрсдэлийг бууруулах, г даван туулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо. Төслийн хүрээнд онцгой байдлын салбарын техник, тоног төхөөрөмжийн хангамжийг 75-80 хувьд хүргэх, гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх, алба хаагчдын сургалт, техник, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийн хангамжийг сайжруулах замаар салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шинэ шатанд гаргахаар зорьж байна. АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жухён Жон хэлэхдээ 100 сая ам.долларын санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэхэд Шадар сайд биечлэн анхаарч, бодит ажил хэрэг болгож байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хамтарч ажиллахаа буйгаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ

Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг намрын чуулганаар батлахыг иргэний нийгэм, барилгачид шаардав
'Зөвийг Шүгэлдэгчид' НҮТББ болон барилгачдын төлөөлөл шүгэл үлээгчийг хамгаалах хуулийг намрын чуулганд яаравчлуулахыг шаардлаа Тэд Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт хуулийн…

Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярив
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагатай уулзаж, харилцааг гүнзгийрүүлэхийг онцоллоо. Т.

Ерөнхий сайд Н.Учрал Японы парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзав
Ерөнхий сайд Н.Учрал Японд айлчлах үеэрээ парламентын найрамдлын бүлгийн даргатай уулзаж, хамтын ажиллагааг тэлэхээ хэлэлцэв Уулзалтад худалдаа, хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдүүлэх, MJEED ба KOSEN…

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.


Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, хамтын ажиллагааг тэлэх байр сууриа солилцов
Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакитай уулзаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцлээ Тэрээр Айчи мужид оршин суугаа 1000 орчим монгол иргэний эрхийг…