"АНУ-д зорчих Монгол иргэдэд виз, цагаачлалын статусаа урьдчилан нягтлах хэрэгтэй"
АНУ-ын олон улсын нисэх буудлуудад гадаадын иргэдийг нэмэлт шалгалтад хамруулах, саатуулах зэрэг тохиолдол нэмэгджээ. Хүчинтэй АНУ-ын виз нь хилээр заавал нэвтрэх баталгаа болдоггүй. Эцсийн шийдвэрийг хилийн боомт дээр АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны ажилтан гаргадгийг Сан-Франциско дахь Монгол Улсын ерөнхий консул онцолжээ.

Сүүлийн үед АНУ-ын олон улсын нисэх буудлуудаар нэвтрэх үед гадаадын иргэдийг нэмэлт шалгалтад хамруулах, зарим тохиолдолд удаан хугацаагаар саатуулах болон хилээр нэвтрүүлэхээс татгалзах тохиолдол гарах болсон тул АНУ-д зорчих Монгол Улсын иргэд виз, цагаачлалын статус болон аяллын зорилготой холбоотой баримт бичгээ урьдчилан нягтлахыг зөвлөжээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр хүчинтэй виз нь гадаадын иргэнд АНУ-ын хилийн боомт хүртэл зорчиж, тус улсад нэвтрэх хүсэлт гаргах боломж олгодог. Харин хилээр нэвтрүүлэх эцсийн шийдвэрийг АНУ-ын Гааль, хил хамгаалах алба буюу “U.S. Customs and Border Protection” (CBP)-ийн ажилтан тухайн боомт дээр гаргадаг.
Иймээс хүчинтэй паспорт, виз болон шаардлагатай бусад баримт бичигтэй байсан ч зорчигчийг нэмэлт буюу “secondary inspection” шалгалтад шилжүүлж, аяллын зорилго, нэвтрэх нөхцөл болон цагаачлалын мэдээллийг нь нарийвчлан шалгах боломжтой.
Аяллын өмнө паспорт болон визийн хүчинтэй хугацаа, визийн ангилал зорчих зорилготой нийцэж байгаа эсэхийг нягтлах нь чухал. Мөн өмнө нь АНУ-д оршин сууж байсан бол I-94 бүртгэлээр зөвшөөрсөн хугацааг хэтрүүлээгүй эсэхээ шалгах шаардлагатай аж.
Оюутан болон солилцооны хөтөлбөрт хамрагдагчид I-20, DS-2019 зэрэг холбогдох баримт бичгийн хүчинтэй байдлыг шалгаж, АНУ-д байрлах газар, буцах нислэг, сургууль, ажил болон урилгатай холбоотой мэдээллийг шаардлагатай үед тодорхой, үнэн зөв өгөхөд бэлэн байхыг анхааруулжээ.
Өмнө нь визийн нөхцөл зөрчсөн, зөвшөөрөгдсөн хугацаанаас хэтрүүлэн оршин суусан, цагаачлалын статус өөрчлөгдсөн, баривчлагдсан эсвэл эрүүгийн хэрэгт холбогдож байсан бол аяллын өмнө өөрийн нөхцөл байдлыг нарийвчлан нягталж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй гэж холбогдох байгууллагуудаас анхааруулжээ.
Зорчигчийг баримт бичиг болон цагаачлалын асуудлыг тодруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, санамсаргүй сонголт болон бусад үндэслэлээр нэмэлт шалгалтад шилжүүлдэг.
Мөн АНУ-ын хилээр нэвтрэх үед “CBP” тодорхой нөхцөлд гар утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжийг шалгах эрхтэй. Тус байгууллага гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэх эсэхийг шийдэхдээ тухайн хүний баримт бичиг, цагаачлалын түүх болон зорчих нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үздэг.
Холбоотой мэдээ

Намрын дотоодын нислэгийн үнэ огцом зөрүүтэй, Талархлын баярын үе хамгийн үнэтэй хэвээр
Намрын дотоодын онгоцны тийзний үнэ чиглэл, хугацаанаас шалтгаалан ихээхэн хэлбэлзэж, аялагчдын төлөвлөлтөд нөлөөлж байна Hopper-ийн тооцоогоор Талархлын баярын тийз өнгөрсөн оныхоос 30 хувиас дээш…

2027 оны аяллын таван тренд: Есөн шид нь бүрдсэн биш, харин өөрт тохирсон аялал
Аялагчид аль болох олон газар үзэхээс илүү уян хатан төлөвлөгөө, хувийн хөгжил, эрүүл мэнд болон утга учиртай туршлагыг чухалчлах төлөвтэй байна.

Европын Холбоо Шенгений виз мэдүүлэх хугацаа, бүрдүүлэх материалыг танилцууллаа
Аялагч визийн хүсэлтээ төлөвлөсөн аяллаасаа хамгийн багадаа 15 хоногийн өмнө, харин хамгийн эртдээ зургаан сарын өмнөөс гаргаж болох ба зөвхөн нэг улс руу зорчих бол тухайн улсын консулын газарт…

Нийслэлийн Аялал жуулчлалын газар 2027 оны аялал жуулчлал, спорт урлагийн арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа
Улаанбаатар хот 2027 онд сар бүр олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөснөө зарлалаа Нийслэлийн Аялал жуулчлалын газар сар бүр 1-4 арга хэмжээ хийж, нэгдүгээр сард өвлийн наадам,…

Токио хот 2026 онд Z үеийнхний амьдрахад хамгийн таатай хотоор шалгарлаа
“Time Out”-ын 2026 оны жагсаалтаар Токио 30-аас доош насныхны амьдрахад хамгийн таатай хотоор шалгарч, Порту, Мельбурн удаалжээ.

АНУ-ын агаарын тээвэрлэгчид хүчтэй шуурганы өмнө нислэгийн өөрчлөлтийн хураамжийг түр цуцаллаа
АНУ-ын агаарын тээвэрлэгчид хүчтэй шуурганы эрсдэлтэй тул нислэг өөрчлөх хураамжийг түр тэглэж, зорчигчдыг хамгаалав American Airlines, United Airlines, JetBlue Airways нь Баасангаас Ням хүртэлх…