АНУ-ын Теннесси муж 200 гаруй жилийн дараа анх удаа эмэгтэй хоригдолд цаазын ял гүйцэтгэхээр болжээ
АНУ-ын Теннесси муж 1995 онд 19 настай ангийнхаа охиныг хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон Криста Пайкийн ялыг өнөөдөр буюу есдүгээр сарын 30-нд гүйцэтгэхээр товложээ.

АНУ-ын Теннесси муж Криста Пайкийн цаазын ялыг есдүгээр сарын 30-нд гүйцэтгэхээр бэлтгэж байна. Өдгөө 50 настай Пайк 1995 онд 18 настай байхдаа ангийнхаа 19 настай Коллин Слеммерийг хөнөөсөн хэргээр ял сонссон бөгөөд хэрэв төлөвлөгөө өөрчлөгдөхгүй бол Теннесси муж 200 гаруй жилийн дараа анх удаа эмэгтэй хоригдолд цаазын ял гүйцэтгэнэ.
Пайк болон тухайн үеийн найз залуу Тадарил Шипп нар Ноксвилл хотын “Job Corps”-т суралцаж байхдаа Слеммерийг тусгаарлагдсан газар руу дагуулан очиж, улмаар хөнөөсөн гэж прокурорууд тогтоосон. Хэргийн онц ноцтой шинж, оролцогчдын нас болон хохирогчийн биед таван хошуу дүрс сийлсэн зэрэг нөхцөл тухайн үед АНУ даяар олны анхаарлыг татаж байв.
Пайк гэм буруугаа үгүйсгэдэггүй. Харин түүний өмгөөлөгчид 18 настайдаа хэрэг үйлдсэн хүний бага насанд тохиолдсон бэлгийн хүчирхийлэл, үл хайхрал болон тухайн үед эмчлэгдээгүй сэтгэцийн асуудлыг цаазын ялтай хамтатган авч үзэх ёстой гэж маргаж байна. Пайк хожим хоёр туйлт эмгэг болон гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй гэж оношлогдсон талаар өмгөөлөгчид нь мэдээлжээ.
Түүний өмгөөлөгчид мөн өсвөр насныхны тархины хөгжил, шийдвэр гаргах чадварын талаар 1990-ээд оныхоос илүү их зүйл мэддэг болсон гэж тайлбарлаж байна. Хэрэг гарах үед 17 настай байсан Шипп насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хугацаанаас өмнө суллагдах боломжтой бүх насаар хорих ял авсан бол Пайкт цаазын ял оноожээ.
Пайк өршөөл хүссэн өргөдөлдөө үйлдсэн хэргийнхээ хор уршгийг бүрэн ухамсарлахад олон жил шаардлагатай болсон хэмээн бичиж, Слеммерийн гэр бүл болон ойр дотнын хүмүүст учруулсан хохиролдоо харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Гэвч хохирогчийн ээж Мэй Мартинез цаазын ялыг гүйцэтгэхийг дэмжиж байгаа юм. Тэрбээр охин нь мөн амьдралаа үргэлжлүүлж, насанд хүрэх боломжоо алдсан гэдгийг онцолж, 30 гаруй жилийн турш охиныхоо үхэлтэй холбоотой шүүхийн үйл явц үргэлжилснийг ярьжээ.
Теннесси мужийн захирагч Билл Ли Пайкт өршөөл үзүүлэхгүй гэдгээ даваа гарагт мэдэгдсэн бөгөөд өмгөөлөгчид нь цаазын ялыг түр зогсоолгохоор АНУ-ын Дээд шүүхэд хандаад байна.
АНУ-д эмэгтэй хоригдолд цаазын ял гүйцэтгэх нь ховор. 1976 оноос хойш тус улсад 18 эмэгтэйд цаазын ял гүйцэтгэсэн нь нийт тохиолдлын ойролцоогоор нэг хувийг эзэлдэг гэж “Death Penalty Information Center”-ийн мэдээлэлд дурджээ. Пайкийн ял төлөвлөсний дагуу хэрэгжвэл Теннесси мужид 1820 оноос хойш эмэгтэй хүнд цаазын ял гүйцэтгэсэн анхны тохиолдол болно.
Холбоотой мэдээ

Пусаны сувагт гацсан аварга загасыг 607 мянган хүн үзэж сонирхжээ
Пусаны Хойд боомтын сувагт гацсан 3.5 метр урт аварга загас хотын шинэ үзвэр болж, олон хүний анхаарлыг татжээ.

Л.Дуйка: Унтаж байхад байнга шүлс гоожих нь нойрны ноцтой эмгэгийн шинж тэмдэг
Унтаж байхдаа хааяа шүлс гоожих нь амаараа амьсгалах, унтах байрлал, хамар битүүрэх зэрэг энгийн шалтгаантай байж болно.

Хариуцлагатайгаар олборлосон алтаа Монголын компаниуд Швейцарын зах зээлд нийлүүлж эхэлжээ
Монголбанк, Швейцарын хариуцлагатай алт олборлолтын холбоо, үнэт металл цэвэршүүлэгч “Аргор Хераеус” компанитай хамтран шалгуур хангасан алтыг Швейцарын зах зээлд нийлүүлж эхэллээ.

Өмнөд Солонгосын 30-аад насны 10 эрэгтэй хүний 6 нь таргалалттай байна
Өмнөд Солонгосын 30-аад насны эрэгтэйчүүдийн таргалалтын түвшин 2025 онд 59 хувьд хүрч, өмнөх оноос 9.9 нэгж хувиар огцом нэмэгджээ.

Хятад Бразилын үхрийн маханд 67 хувийн тариф ногдуулна
Хятад аравдугаар сарын 1-нээс Бразилаас импортлох үхрийн мах жилийн 1.1 сая тоннын квотоос давбал нэмэлт 55 хувийн тариф ногдуулахаар болжээ.

Тэтгэвэрт гарсны дараа жаргалтай амьдрах нь мөнгөнөөс л шалтгаалах уу?
Тэтгэвэр гарсны дараах сэтгэл ханамжийг зөвхөн хуримтлалын хэмжээгээр бус, амьдралын хэв маяг, зорилго, харилцааны чанараар тодорхойлдог гэж санхүүгийн зөвлөх онцолжээ.