Хариуцлагатайгаар олборлосон алтаа Монголын компаниуд Швейцарын зах зээлд нийлүүлж эхэлжээ
Монголбанк, Швейцарын хариуцлагатай алт олборлолтын холбоо, үнэт металл цэвэршүүлэгч “Аргор Хераеус” компанитай хамтран шалгуур хангасан алтыг Швейцарын зах зээлд нийлүүлж эхэллээ.

Монголбанк хариуцлагатайгаар олборлосон алтыг Швейцарын зах зээлд нийлүүлэх хөтөлбөрийг урт хугацаанд үргэлжлүүлэх хамтын ажиллагааны хүрээнд алтны нийлүүлэлтийг дэмждэг Швейцарын хариуцлагатай алт олборлолтын холбоо болон үнэт металл цэвэршүүлэгч “Аргор Хераеус”-тай үйл ажиллагаагаа томъёоллоо.
Талууд өнгөрсөн оны зургаадугаар сарын 10-нд байгуулсан санамж бичгээр Монгол Улсаас хариуцлагатайгаар олборлосон алтыг Швейцарын зах зээлд нийлүүлэх туршилтыг эхлүүлжээ. Хамтрагч байгууллагуудын төлөөлөл энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллаж санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаа дүгнэсэн байна.
Туршилтын төслийн эхний шатны суурь шалгуурыг Монголын уул уурхайн таван компани бүрэн хангажээ. Эдгээр компани өнгөрсөн нэгээс зургаадугаар сарын хооронд 53.5 кг хариуцлагатай олборлосон алтыг Швейцарын дээрх холбоонд нийлүүлсэн байна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар дотоодын уурхайнууд алтны нийлүүлэлтээс нэмэлт мөнгөн урамшуулал авах боломж бүрдэх юм. Уг санхүүжилтийг нийгэм, байгаль орчны төсөлд зарцуулахын зэрэгцээ уурхайнууд техник, арга зүйн зөвлөгөө авах нөхцөл болох аж.
Монголбанкны хувьд алтны гарал үүслийг тодорхойлох олон улсын стандартыг нэвтрүүлэх, сорьцын лабораториудын үйл ажиллагааг сайжруулах, олон улсын туршлагыг дотоодод нутагшуулах туршлага нэвтрүүлнэ.
Хариуцлагатай олборлолтын стандартыг өргөжүүлнэ
Монголбанк 2024 оны Дэлхийн алтны зөвлөлийн хуралд Колумб, Эквадор, Филиппиний төв банкнуудтай хамт “Лондоны зарчмууд”-д гарын үсэг зурсан. Ингэснээр жижиг, дунд болон бичил уурхайн хариуцлагатай алт олборлолтыг дэмжих уг зарчмыг баталгаажуулсан анхны дөрвөн төв банкны нэг болжээ.
Хөтөлбөрийн дараагийн шатанд Лондоны үнэт металлын холбоо буюу LBMA-ийн сургагч багш нар хариуцлагатай уул уурхайн нийлүүлэлт болон бичил уурхайг албажуулах ач холбогдлын талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн Монголын бичил уурхайн өнөөгийн нөхцөл, хариуцлагатай, ил тод нийлүүлэлтийн сүлжээнд тулгарч буй асуудлыг төр, хувийн хэвшил болон холбогдох бусад талын оролцоотой хэлэлцэх аж.
Холбоотой мэдээ

ОХУ-аас захиалсан 15 мянган тонн АИ-92 автобензин Монголын хилээр орж ирээгүй байна
Улсын хэмжээнд 20.5 мянган тонн АИ-92 автобензин байгаа нь ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй тэнцэж байгааг АМГТГ мэдээллээ.

Шатахууны нөөц 10 гаруй хоногт хүрч, БНХАУ болон БНСУ-аас нийлүүлэлт нэмэгдүүлэхээр болжээ
ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ багассанаар Улаанбаатар болон орон нутагт шатахуун түгээх станцуудын дараалал дахин нэмэгдэв.

БНХАУ АНУ-аас ирэх хоёр жилд 10 сая тонн нүүрс импортлохоор тохиролцжээ
Жилийн худалдан авалтын хэмжээ нь АНУ-ын 2025 оны нийт нүүрсний экспортын бараг 12 хувьтай тэнцэнэ. Энэ нь өнгөрсөн жил БНХАУ руу нийлүүлсэн хэмжээнээс 11 дахин их үзүүлэлт юм.

Алт “итгэл шаардахгүй” хөрөнгө болж, эрэлт нэмэгдэж байна
Зах зээлийн тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид алтыг үнэ цэн хадгалах хөрөнгө гэж үзэх болжээ.

Газрын тосны ханш Ази, Номхон далайн даваа гарагийн арилжааны эхэнд 1 гаруй хувиар өслөө
АНУ-ын WTI төрлийн газрын тосны арваннэгдүгээр сард нийлүүлэх фьючерс 1.3 хувиар өсч, баррель тутамдаа 93.62 ам.долларт хүрсэн бол Brent-ийнх 1.8 хувиар нэмэгдэн баррель тутамдаа 106.31 ам.

555.3 мянган тонн үр тариа хураах төлөвтэй байна
Есдүгээр сарын 23-ны байдлаар 138.3 мянган тонн үр тариа хураагаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац хураах талбай 33.3 мянган га буюу 45.7 хувиар нэмэгджээ.