555.3 мянган тонн үр тариа хураах төлөвтэй байна
Есдүгээр сарын 23-ны байдлаар 138.3 мянган тонн үр тариа хураагаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац хураах талбай 33.3 мянган га буюу 45.7 хувиар нэмэгджээ.

Улсын хэмжээнд энэ онд 580.4 мянган га талбайд тариалалт хийснээс 369.7 мянган га-д үр тариа тариалж, урьдчилсан байдлаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай хураахаар тооцжээ. Мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 201.8 мянган тонн малын тэжээл, 50.4 мянган тонн тосны ургамал хураах төлөвтэй байна.
Есдүгээр сарын 23-ны байдлаар 85.3 мянган га талбайгаас 138.3 мянган тонн үр тариа, 81.8 мянган тонн төмс, 79.4 мянган тонн хүнсний ногоо, 54.1 мянган тонн малын тэжээл, 3.1 мянган тонн тосны ургамал хураагаад байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац хураах талбай 33.3 мянган га буюу 45.7 хувиар нэмэгджээ. Төмсийг 48.5, хүнсний ногоог 25.5 хувь, таримал тэжээлийг 92.9 хувиар илүү талбайд тарьсан байна. Харин тосны ургамлын тарьц өмнөх оны мөн үеэс 5.1 мянган га-аар бага байна. Ургац хураалтад 951 комбайн, 609 жатка болон үр тариа, төмс, хүнсний ногоо боловсруулах, хураах олон төрлийн техник ажиллаж байгаа аж. Техникийн хүчин чадлыг тооцвол ургац хураалтыг 26-аас 30 хоногт багтаан дуусгах боломжтой гэж Улсын Ургацын штаб үзэж байна. Ургац хураалтад ажиллаж буй 26 мянга орчим хүн ажиллаж байна. Шатахууны хангамжийг тогтворжуулах зорилгоор 2,300 тонн дизель түлшний нөөц бүрдүүлэх гэрээ байгуулснаас одоогоор 350 тонныг татан авчээ. Нэмэлтээр 1,000 тонн дизель түлшийг литр тутмыг нь 4,960 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцож, үр тариа, төмс, хүнсний ногооны 83 тариаланчид 130 тонн түлш олгов.
Дотоодын хүнсний хангамжийг тогтвортой байлгах хүрээнд 100 мянган тонн улаанбуудай болон 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх бэлтгэл ажлыг мөн хангаад байгааг албаныхан онцоллоо.
Холбоотой мэдээ

БНХАУ-ын коксжих нүүрсний хомсдол зах зээлээ тэлэх боломжийг Монголд олгож байна
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн сард жилийн өмнөх мөн үеэс 28.6 хувиар өсч, 13.07 сая тоннд хүрчээ.

АНУ–Ираны хэлэлцээ дипломат гарц өгч магадгүй гэх хүлээлт тэжээж, газрын тосны үнэ буурлаа
АНУ–Ираны яриа хэлэлцээ нийлүүлэлтийн доголдол намжиж магадгүй гэсэн хүлээлт өгч, газрын тос буурлаа Арваннэгдүгээр сарын Brent фьючерс 0.75%-иар унаж 98.51 ам.доллар, WTI 1.03%-иар буурч 89.59 ам.

АНУ болон Ираны хэлэлцээнд ахиц гарснаар газрын тосны ханш лхагва гарагийн арилжааг уналттай эхлүүллээ
АНУ, Ираны төлөөлөгчдийн гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг дипломат аргаар намжаах хүлээлтийг нэмэгдүүлснээр газрын тосны ханш лхагва гарагийн арилжаагаар буурлаа.

Зэсийн ханш зургаа дахь өдрөө өсөлтөө үргэлжлүүлж байна
Зэсийн ханш зургаа дахь өдрөө дараалан өсч, сүүлийн дөрвөн сарын хамгийн урт өсөлтийн цуваагаа үргэлжлүүлж байна.

Түүхий эдийн фьючерсийн арилжааны комисс 'mentions' гэрээнүүд залилангийн эрсдэл өндөр гэж сэрэмжлүүлэв
Түүхий эдийн фьючерсийн арилжааны комисс 'mentions' төрлийн таамаг зах зээлийн гэрээг залилангийн эрсдэлтэй гэж анхааруулав Зохицуулалттай биржүүдэд илгээсэн захидалдаа шинэ үүрэг нэмээгүй ч Түүхий…

Ираны мөргөлдөөний төгсгөлийг таамаглах аргагүй болж, дизель түлш дэлхийн эрсдэлийн төвд орлоо
JPMorgan эрчим хүчний судалгаандаа Ираны мөргөлдөөний төгсгөлийг загварчлах суурь төсөөлөл алдагдсаныг онцоллоо Тэдний тэмдэглэснээр газрын тос 100 ам.доллароос дээш, дизель 1 галлон нь 6.31 ам.