Зэсийн ханш зургаа дахь өдрөө өсөлтөө үргэлжлүүлж байна
Зэсийн ханш зургаа дахь өдрөө дараалан өсч, сүүлийн дөрвөн сарын хамгийн урт өсөлтийн цуваагаа үргэлжлүүлж байна.

Зэсийн ханш мягмар гарагийн арилжаагаар зургаа дахь өдрөө дараалан өсөлтийг үзүүлж, түүхэн дээд түвшинд дахин ойртлоо. Хятадын үйлдвэрлэгчид баярын амралтын өмнө нөөцөө нэмэгдүүлж эхэлсэнтэй зэрэгцэн Шанхай болон Лондон дахь агуулахын нөөц багассан нь биет зах зээлд нийлүүлэлт хумигдаж буйг илүү тодорхой харуулж байна.
Лондоны металлын бирж дэх зэсийн гурван сарын хугацаатай фьючерс мягмар гарагийн арилжаагаар 0.7 хувиар өсч, тонн тутамдаа 14,763 ам.доллар орчимд хүрчээ. Шаргал металлын ханш есдүгээр сарын 10-ны арилжаагаар тонн тутамдаа 14,875 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшнийг тогтоогоод байсан юм.
Харин Шанхайн фьючерсийн биржийн хамгийн идэвхтэй арилжаалагддаг зэсийн фьючерс мөн 1.2 хувиар нэмэгдэж, тонн тутамдаа 111,320 юань буюу 16,616 ам.долларт хүрсэн байна.
Хятадын амралтын өмнөх худалдан авалт нэмэгдэв
Дэлхийн хамгийн том зэс хэрэглэгч Хятадад улирлын шинжтэй худалдан авалт эрчимжиж байна. Үйлдвэрлэгчид Намрын дунд сарын баяр болон Үндэсний баярын амралтын өмнө түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлж байгаа талаар “Shanghai Metals Market” мэдээлжээ. Гэвч Хятадад нийлүүлж байгаа импортын зэсийн тодорхой хэсэг нь агуулахаар дамжилгүйгээр боловсруулах үйлдвэрүүдэд шууд хүрч байгаа нь бэлэн нийлүүлэлтийг хязгаарлаж байна.
“ING” банкны түүхий эдийн стратегич Эва Мантей Хятадын биет зах зээлд нийлүүлэлт хумигдаж, агуулахын нөөц буурч байгаа нь зэсийн ханшийн өсөлтөд голлон нөлөөлж байгааг онцолжээ. Мөн “Metal Intelligence Centre”-ийн судалгааны албаны дарга Сандип Дагагийн мэдээлснээр Хятадын компаниуд баярын амралт болон хайлуулах үйлдвэрүүдийн төлөвлөсөн зогсолтын өмнө худалдан авалтаа нэмэгдүүлж буй.
Шанхайн нөөц 2023 оноос хойших доод түвшинд хүрэв
Зэсийн биет зах зээлийн нөхцөл чангарч буйг агуулахын мэдээлэл мөн харууллаа. Тодруулбал, Шанхайн фьючерсийн биржийн зэсийн нөөц энэ оны зургадугаар сарын эхнээс хойш 70 хувиар буурчээ.
Шанхай дахь зэсийн катодын нөөц өнгөрсөн долоо хоногт 43,900 тонн болж, 2023 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн талаар “Shanghai Metals Market” мэдээлэв. Импортын металлын тодорхой хэсэг агуулахыг алгасан үйлдвэрүүд рүү шууд хүрч байгаа нь нөөц хуримтлагдах боломжийг хязгаарлаж буй аж.
Харин АНУ-д зэсийн нөөц харьцангуй өндөр хэвээр байна. Вашингтон зэсийн импортод тариф тогтоож болзошгүй гэсэн хүлээлт оны эхээр импортыг огцом нэмэгдүүлж, бусад бүс нутгийн нийлүүлэлтийг хумих нэг хүчин зүйл болсон юм.
Холбоотой мэдээ

АНУ болон Ираны хэлэлцээнд ахиц гарснаар газрын тосны ханш лхагва гарагийн арилжааг уналттай эхлүүллээ
АНУ, Ираны төлөөлөгчдийн гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг дипломат аргаар намжаах хүлээлтийг нэмэгдүүлснээр газрын тосны ханш лхагва гарагийн арилжаагаар буурлаа.

9 настай хүүхэд аавынхаа картыг ашиглан “Roblox”-ийн бичлэгийн сурталчилгаанд $118,000 зарцуулжээ
Есөн настай хүүхэд YouTube сувгийнхаа бичлэгүүдийг сурталчлахын тулд аавынхаа компанийн кредит картыг ашиглан 118 мянган ам.долларын зарлага гаргажээ.

Хятадын “төмсний нийслэл” гэгдэх Өвөр Монголын Улаанцав хот өдгөө хиймэл оюуны дата төвийн бүс болжээ
Өвөр Монголын Улаанцав хотод сэрүүн уур амьсгал, харьцангуй хямд газар, эрчим хүчний нөөцийг түшиглэн хиймэл оюуны тооцоололд зориулсан дата төвүүд олноор баригдаж байна.

Жавартай өдрүүд айсуй, шинэ он гарахад 100 хоног үлдлээ
2026 он дуусч, 2027 он гарахад яг 100 хоног үлдлээ. Улаанбаатарт есдүгээр сарын 23-ны өглөө 5 орчим хэм дулаан, үүлэрхэг байгаа бол өдөртөө 12 хэм хүрэх төлөвтэй байна.

Тейлор Свифт “Patient Zero” хэмээ шинэ дуугаа 9-р сарын 25-нд гаргана
Америкийн дуучин Тейлор Свифт өөрийн “Patient Zero” хэмээх шинэ синглээ есдүгээр сарын 25-ны баасан гарагт гаргахаар болсноо зарлалаа.

Qantas Airways Нью-Йорк–Сидней чиглэлийн анхны зогсолтгүй нислэгийн суудлыг ирэх наймдугаар сард худалдаална
Qantas Airways Нью-Йорк–Сидней чиглэлийн анхны зогсолтгүй нислэгийн суудлыг худалдаалж, урт нислэгийн өрсөлдөөн шинэ шатанд орно.