Алт “итгэл шаардахгүй” хөрөнгө болж, эрэлт нэмэгдэж байна
Зах зээлийн тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид алтыг үнэ цэн хадгалах хөрөнгө гэж үзэх болжээ.

Зах зээлийн савлагаа, тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид алт руу илүү олноор шилжиж байна гэж үнэт металл үйлдвэрлэл, худалдааны “Scottsdale Mint” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд эзэмшигч Жош Фэйр мэдэгдлээ.
Түүний үзэж буйгаар улс орнуудын Засгийн газраас гаргадаг албан мэдээлэл болон худалдааны түншүүдэд итгэх итгэл суларч байгаа нь алтны эрэлтийг дэмжиж байна. Алт нь аливаа байгууллага, Засгийн газрын төлбөрийн чадвар, амлалтаас хамаарахгүй тул тодорхойгүй үед “итгэл шаардахгүй” хөрөнгө болж хөрөнгө оруулагчдыг татаж буйг Фэйр онцлов.
“Хүмүүс аль ч улсын Засгийн газрын гаргасан мэдээлэлд итгэхгүй, худалдаанд ч бие биедээ итгэхгүй болсон мэт харагдаж байна. Тиймээс тэд итгэл шаардахгүй хөрөнгө рүү очиж байна” гэж тэр хэлжээ.
Савлагааны хэмнэл өөрчлөгдөв
Үнэт металлын зах зээлийн хөдөлгөөн өмнөхөөс эрс хурдасч, алт, мөнгөний ханш нэг цагийн дотор огцом хэлбэлздэг болсныг Фэйр дурдлаа. Өмнө нь ханш олон жилийн турш харьцангуй тогтвортой байх үе цөөнгүй байсан бол одоогийн савлагаа алтыг сангийн хөрөнгийн шинжтэй болгожээ.
Алтны хэрэглээ жижиг хөрөнгө оруулагчдын худалдан авалтаар хязгаарлагдахгүй. Фэйрийн хэлснээр чинээлэг хөрөнгө оруулагчид болон зарим бизнес алт балансдаа байршуулж, уг хөрөнгийг барьцаалан зээл авах болжээ. Ийнхүү алт нь ханшийн өсөлтөөс өгөөж хүртэх хэрэгслээс гадна санхүүжилт татах барьцаа хөрөнгийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна.
Төв банкууд эрэлтийг дэмжиж байна
Алтны эрэлтэд төв банкуудын худалдан авалт чухал нөлөө үзүүлж буйг Фэйр онцоллоо. Түүний мэдээлснээр БНХАУ 22 сар дараалан алт худалдан авч, ханшийн уналтын үеэр хэмжээгээ эрчимтэй нэмэгдүүлжээ.
Зарим хөрөнгө оруулагч багц дахь алтны жинг 1-ээс 3 хувиас 5-аас 7 хувь болгон өсгөх хандлага ажиглагдаж байгаа юм. Алтыг багцад илүү системтэйгээр нэмэх болсон нь зах зээлийн тодорхойгүй үед хөрөнгийн эрсдэлийг тараан байршуулж буйтай холбоотой гэж Фэйр тайлбарлав.
Нийлүүлэлтийг хурдан нэмэх боломж хязгаарлагдмал байна
Алтны эрэлт өсч байгаа ч нийлүүлэлтийг богино хугацаанд нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байна. Фэйрийн хэлснээр уул уурхайн салбар сүүлийн 20 гаруй жил дутуу санхүүжиж, хайгуулын хөрөнгө оруулалт хангалтгүй явж иржээ. Цэвэршүүлэх хүчин чадал ч нийлүүлэлтийн гол саад болсоор байна.
АНУ-д зөвшөөрөл авах болон нөхөн сэргээлтийн баталгаа бүрдүүлэх шаардлагаас шалтгаалан уурхайн зарим төсөл 10-аас 20 жил саатах тохиолдол гардаг аж. Шинэ орд ашиглалтад оруулах үйл явц Өмнөд Америк, Африк зэрэг үйл ажиллагааны болон геополитикийн эрсдэл өндөр бүс рүү шилжих төлөвтэй байгааг Фэйр анхааруулав.
Эрэлт хурдацтай өссөн ч олборлолт, хайгуул, цэвэршүүлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд олон жил шаардагдана. Эрэлт болон нийлүүлэлтийн хугацааны уг зөрүү нь үнэт металлын ханшийн хэлбэлзэл өндөр хэвээр байх нэг хүчин зүйл болж байна.
Холбоотой мэдээ

Газрын тосны ханш Ази, Номхон далайн даваа гарагийн арилжааны эхэнд 1 гаруй хувиар өслөө
АНУ-ын WTI төрлийн газрын тосны арваннэгдүгээр сард нийлүүлэх фьючерс 1.3 хувиар өсч, баррель тутамдаа 93.62 ам.долларт хүрсэн бол Brent-ийнх 1.8 хувиар нэмэгдэн баррель тутамдаа 106.31 ам.

555.3 мянган тонн үр тариа хураах төлөвтэй байна
Есдүгээр сарын 23-ны байдлаар 138.3 мянган тонн үр тариа хураагаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац хураах талбай 33.3 мянган га буюу 45.7 хувиар нэмэгджээ.

БНХАУ-ын коксжих нүүрсний хомсдол зах зээлээ тэлэх боломжийг Монголд олгож байна
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн сард жилийн өмнөх мөн үеэс 28.6 хувиар өсч, 13.07 сая тоннд хүрчээ.

АНУ–Ираны хэлэлцээ дипломат гарц өгч магадгүй гэх хүлээлт тэжээж, газрын тосны үнэ буурлаа
АНУ–Ираны яриа хэлэлцээ нийлүүлэлтийн доголдол намжиж магадгүй гэсэн хүлээлт өгч, газрын тос буурлаа Арваннэгдүгээр сарын Brent фьючерс 0.75%-иар унаж 98.51 ам.доллар, WTI 1.03%-иар буурч 89.59 ам.

АНУ болон Ираны хэлэлцээнд ахиц гарснаар газрын тосны ханш лхагва гарагийн арилжааг уналттай эхлүүллээ
АНУ, Ираны төлөөлөгчдийн гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг дипломат аргаар намжаах хүлээлтийг нэмэгдүүлснээр газрын тосны ханш лхагва гарагийн арилжаагаар буурлаа.

Зэсийн ханш зургаа дахь өдрөө өсөлтөө үргэлжлүүлж байна
Зэсийн ханш зургаа дахь өдрөө дараалан өсч, сүүлийн дөрвөн сарын хамгийн урт өсөлтийн цуваагаа үргэлжлүүлж байна.