Газрын тосны ханш Ази, Номхон далайн даваа гарагийн арилжааны эхэнд 1 гаруй хувиар өслөө
АНУ-ын WTI төрлийн газрын тосны арваннэгдүгээр сард нийлүүлэх фьючерс 1.3 хувиар өсч, баррель тутамдаа 93.62 ам.долларт хүрсэн бол Brent-ийнх 1.8 хувиар нэмэгдэн баррель тутамдаа 106.31 ам.

Газрын тосны ханш Ази, Номхон далайн даваа гарагийн арилжааны эхэнд 1 гаруй хувиар өслөө. Тус өсөлтөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны энхийн саналыг няцааснаар Ормузын хоолойг ойрын хугацаанд дахин нээх боломж бүдгэрсэн нь голлон нөлөөлжээ. АНУ-ын WTI төрлийн газрын тосны арваннэгдүгээр сард нийлүүлэх фьючерс 1.3 хувиар өсч, баррель тутамдаа 93.62 ам.долларт хүрсэн бол олон улсын жишиг Brent-ийнх 1.8 хувиар нэмэгдэн баррель тутамдаа 106.31 ам.долларын түвшинд нээгдсэн байна.
Иран Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээх санал тавьжээ Иран Ормузын хоолойг тодорхой нөхцөлтэйгөөр дахин нээж, Вашингтонтой цөмийн хэлэлцээг сэргээх санал тавьсан ч Трамп уг саналыг хүлээн аваагүй гэдгээ мэдэгдсэн байна. Трамп энэ талаар сэтгүүлчдэд яриа өгөхдөө “Тэд санал тавьсан ч би татгалзсан” хэмээжээ. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи баасан гарагт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын наяннэгдүгээр Ерөнхий Ассамблейн үеэр АНУ-ын тал Тегераны тавьсан нөхцөлүүдийг зөвшөөрвөл Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж, цөмийн хэлэлцээг сэргээх боломжтой хэмээн мэдэгдсэн. Ираны тавьсан нөхцөлд АНУ-ын цэргийн ажиллагааг зогсоох, тэнгисийн бүслэлтийг цуцлах, эдийн засгийн хориг арга хэмжээг зогсоох, мөн Ираны царцаасан хөрөнгийг чөлөөлөх зэрэг шаардлага багтжээ. “The Wall Street Journal” агентлаг АНУ-ын нэрээ нууцалсан зарим албан тушаалтнаас эш татан мэдээлснээр, Трамп Ираны эсрэг цохилтыг арваннэгдүгээр сарын завсрын сонгуулийн дараа сэргээж магадгүй хэмээн туслахууддаа хэлсэн байна.
Холбоотой мэдээ

Алт “итгэл шаардахгүй” хөрөнгө болж, эрэлт нэмэгдэж байна
Зах зээлийн тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид алтыг үнэ цэн хадгалах хөрөнгө гэж үзэх болжээ.

555.3 мянган тонн үр тариа хураах төлөвтэй байна
Есдүгээр сарын 23-ны байдлаар 138.3 мянган тонн үр тариа хураагаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац хураах талбай 33.3 мянган га буюу 45.7 хувиар нэмэгджээ.

БНХАУ-ын коксжих нүүрсний хомсдол зах зээлээ тэлэх боломжийг Монголд олгож байна
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн сард жилийн өмнөх мөн үеэс 28.6 хувиар өсч, 13.07 сая тоннд хүрчээ.

АНУ–Ираны хэлэлцээ дипломат гарц өгч магадгүй гэх хүлээлт тэжээж, газрын тосны үнэ буурлаа
АНУ–Ираны яриа хэлэлцээ нийлүүлэлтийн доголдол намжиж магадгүй гэсэн хүлээлт өгч, газрын тос буурлаа Арваннэгдүгээр сарын Brent фьючерс 0.75%-иар унаж 98.51 ам.доллар, WTI 1.03%-иар буурч 89.59 ам.

АНУ болон Ираны хэлэлцээнд ахиц гарснаар газрын тосны ханш лхагва гарагийн арилжааг уналттай эхлүүллээ
АНУ, Ираны төлөөлөгчдийн гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг дипломат аргаар намжаах хүлээлтийг нэмэгдүүлснээр газрын тосны ханш лхагва гарагийн арилжаагаар буурлаа.

Зэсийн ханш зургаа дахь өдрөө өсөлтөө үргэлжлүүлж байна
Зэсийн ханш зургаа дахь өдрөө дараалан өсч, сүүлийн дөрвөн сарын хамгийн урт өсөлтийн цуваагаа үргэлжлүүлж байна.