ОХУ-аас захиалсан 15 мянган тонн АИ-92 автобензин Монголын хилээр орж ирээгүй байна
Улсын хэмжээнд 20.5 мянган тонн АИ-92 автобензин байгаа нь ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй тэнцэж байгааг АМГТГ мэдээллээ.

Монгол Улс АИ-92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байгааг Ашигт малтмал, газрын тосны газар өнөөдөр мэдээллээ. Есдүгээр сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд 20,500 тонн АИ-92 автобензин нөөцлөөд байгаа бол АИ-95 автобензин 14 хоног, дизель түлшнийх 85,600 тонн буюу 21 хоног, онгоцны түлш 4,670 тонн буюу 23 хоногийн нөөцтэй байгаа аж.
Есдүгээр сарын 28-ны байдлаар Монгол Улс тухайн сард нийт 57,300 тонн АИ-92 автобензин, 188,500 тонн дизель түлш, 11 мянган тонн онгоцны түлш импортолжээ.
8,400 тонн АИ-92 автобензин замд явна
Есдүгээр сарын 29-ний байдлаар 140 вагон буюу 8,400 тонн АИ-92 автобензин Монгол Улсад төмөр замаар тээвэрлэгдэж байгаагаас 49 вагоныг өртөөдийн агуулахад буулгаж байгаа аж.
Өчигдөр нийслэлийн 168 шатахуун түгээх станцад 1,848 тонн, орон нутгийн 78 станцад 1,002 тонн АИ-92 автобензин ачжээ. Есдүгээр сарын эхний 28 хоногт АИ-92 автобензиний импорт 57 мянган тоннд хүрсэн байна.
БНХАУ-аас 5,000 тонн АИ-92 автобензин нийлүүлжээ
Монгол Улс шатахууныхаа хэрэглээг импортоор хангадаг. ОХУ-аас гадна БНХАУ-аас 5,000 тонн АИ-92 автобензин нийлүүлснийг Замын-Үүд өртөөнд шилжүүлэн ачиж, эхний хэсгийг Улаанбаатар руу хүргэжээ.
Хятадаас импортолж буй шатахууныг төмөр замын царигийн зөрүүнээс шалтгаалан Замын-Үүдэд шилжүүлэн ачих шаардлагатай тул тээвэрлэлтэд илүү хугацаа орж байгаа аж. Харин ОХУ-аас нийлүүлсэн бүтээгдэхүүн Сүхбаатар өртөөгөөр вагоноо солихгүйгээр шууд тээвэрлэгддэг.
Сүүлийн хэд хоногт ОХУ-ын талд вагоны олдоц багассанаас АИ-92 автобензиний ачилт буурч, захиалсан АИ-92 шатахуунаас 15 мянган тонн нь Монгол Улсын хилээр хараахан орж ирээгүй байгаа аж.
Иймд АМГТГ-аас иргэдийг шаардлагатай хэмжээгээр шатахуун авч, хэрэглээгээ зохистой төлөвлөхийг сануулжээ.
Холбоотой мэдээ

Шатахууны нөөц 10 гаруй хоногт хүрч, БНХАУ болон БНСУ-аас нийлүүлэлт нэмэгдүүлэхээр болжээ
ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ багассанаар Улаанбаатар болон орон нутагт шатахуун түгээх станцуудын дараалал дахин нэмэгдэв.

БНХАУ АНУ-аас ирэх хоёр жилд 10 сая тонн нүүрс импортлохоор тохиролцжээ
Жилийн худалдан авалтын хэмжээ нь АНУ-ын 2025 оны нийт нүүрсний экспортын бараг 12 хувьтай тэнцэнэ. Энэ нь өнгөрсөн жил БНХАУ руу нийлүүлсэн хэмжээнээс 11 дахин их үзүүлэлт юм.

Алт “итгэл шаардахгүй” хөрөнгө болж, эрэлт нэмэгдэж байна
Зах зээлийн тодорхойгүй байдал нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчид алтыг үнэ цэн хадгалах хөрөнгө гэж үзэх болжээ.

Газрын тосны ханш Ази, Номхон далайн даваа гарагийн арилжааны эхэнд 1 гаруй хувиар өслөө
АНУ-ын WTI төрлийн газрын тосны арваннэгдүгээр сард нийлүүлэх фьючерс 1.3 хувиар өсч, баррель тутамдаа 93.62 ам.долларт хүрсэн бол Brent-ийнх 1.8 хувиар нэмэгдэн баррель тутамдаа 106.31 ам.

555.3 мянган тонн үр тариа хураах төлөвтэй байна
Есдүгээр сарын 23-ны байдлаар 138.3 мянган тонн үр тариа хураагаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац хураах талбай 33.3 мянган га буюу 45.7 хувиар нэмэгджээ.

БНХАУ-ын коксжих нүүрсний хомсдол зах зээлээ тэлэх боломжийг Монголд олгож байна
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн сард жилийн өмнөх мөн үеэс 28.6 хувиар өсч, 13.07 сая тоннд хүрчээ.