МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Морид бараалхаж, хоёр орны харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын чухал “гуравдагч хөрш”, дотно түнш Япон Улстай найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа онцлов. Түүнчлэн Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжилд олон жилийн турш тууштай дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улсын Парламент, Засгийн газар, ард иргэдэд талархал илэрхийлж, парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг өсгөх, Монгол дахь Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Мори хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглэв. Мөн парламент хоорондын харилцаа, харилцан айлчлал, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. Уулзалтын үеэр талууд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын солилцоог идэвхжүүлэх болон худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Мөн ирэх жил тохиож буй Монгол, Японы дипломат харилцааны 55 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр ярилцав.
Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Японы Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Моритой уулзаж, парламентын хамтын ажиллагааг хэлэлцэв
Ерөнхий сайд Н.Учрал Японы парламентын удирдлагатай уулзан стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх байр сууриа илэрхийллээ. 2026.09.29-нд Төлөөлөгчдийн танхимын дарга Э.

Малайз Мьянмарын орогнол хүсэгчдийг буцаан шилжүүлж эхэлсэн нь хүний эрхийн маргаан дэгдээлээ
Малайзын засгийн газар Мьянмарын орогнол хүсэгчдийг буцаан шилжүүлж эхэлснээр хууль ёс, хүмүүнлэгийн маргаан сэдрэв Мьянмарын цэргийн хунтын тэргүүн Мин Аун Хлайнтай байгуулсан хэлцлийн хүрээнд…

Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг намрын чуулганаар батлахыг иргэний нийгэм, барилгачид шаардав
'Зөвийг Шүгэлдэгчид' НҮТББ болон барилгачдын төлөөлөл шүгэл үлээгчийг хамгаалах хуулийг намрын чуулганд яаравчлуулахыг шаардлаа Тэд Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт хуулийн…

Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярив
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагатай уулзаж, харилцааг гүнзгийрүүлэхийг онцоллоо. Т.

Ерөнхий сайд Н.Учрал Японы парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзав
Ерөнхий сайд Н.Учрал Японд айлчлах үеэрээ парламентын найрамдлын бүлгийн даргатай уулзаж, хамтын ажиллагааг тэлэхээ хэлэлцэв Уулзалтад худалдаа, хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдүүлэх, MJEED ба KOSEN…
