egov.mn
Улс төрАвтомат

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

Хуваалцах
МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.09.28/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейтакынов Алмас Сейтакыновичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үеэр хэлэлцсэн асуудлуудын хэрэгжилтийг хангах, худалдаа, эдийн засгийн харилцаанд бодит үр дүн гаргах боломжтой төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр харилцан санал солилцов. БНКазУ-ын Астана хотноо энэ оны аравдугаар сарын 01-нд “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан” болно. Тус хуралдаанаар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талууд хэлэлцэх юм. Шадар сайд Н.Номтойбаяр хоёр орны хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэх өргөн боломжийн талаар онцоллоо. БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакыновичийн зүгээс хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн тохиролцоог бодит төсөл, ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Хэлэлцээний ширээнд "нуусан хөзрүүд": Худалдааны харилцааг тогтвортой байлгах нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ
Улс төр

Хэлэлцээний ширээнд "нуусан хөзрүүд": Худалдааны харилцааг тогтвортой байлгах нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ

Дональд Трамп, Ши Жиньпин нарын Вашингтоны уулзалтаар худалдааны түр эвлэрлийг 2027 оны нэгдүгээр сарын 10 хүртэл сунгалаа. Тайванийн 14 тэрбум ам.

2 мин унших
Монгол Улсын Ерөнхий сайд есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ
Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайд есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 27-30-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

2 мин унших
В.Путин: Сонгуулийн ирц өндөр байгаа нь сонгогчид Украин дахь дайны бодлогыг дэмжиж буйн илрэл
Улс төр

В.Путин: Сонгуулийн ирц өндөр байгаа нь сонгогчид Украин дахь дайны бодлогыг дэмжиж буйн илрэл

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин парламентын сонгуулийн 59.3 хувийн ирцийг Украин дахь дайн болон үндэсний аюулгүй байдлын бодлогыг олон нийт дэмжиж буйн илрэл хэмээн тайлбарлалаа.

2 мин унших