Амьдралаа шинээр эхлүүлэхийн тулд заавал шинэ он гарахыг хүлээх хэрэггүй, одоо ч эхэлсэн болно
Амьдралын томоохон өөрчлөлтийн дараа хүн бүр л “амьдралаа шинээр эхлүүлэх”, мөн хөл дээрээ дахин босох талаар боддог.

Ажлаасаа халагдах, дотно харилцааг эцэслэх, өөр хот руу нүүх эсвэл удаан хугацаанд нэг газраа гацсан мэт мэдрэмж төрөх үед хүн бүр л “амьдралаа шинээр эхлүүлэх”, мөн хөл дээрээ дахин босох талаар боддог. Гэхдээ сэтгэлзүйн судалгаагаар шинэ эхлэл гэдэг нь өнгөрснөө бүхэлд нь арилгаж, амьдралаа нэг дор өөрчлөхөөс илүүтэй өдөр тутмын амьдралд хяналтаа аажим аажмаар эргүүлэн авах үйл явц юм. Америкийн сэтгэлзүйн нийгэмлэг буюу “APA”-ийн хувьд тэсвэр хатуужил гээч зүйлийг хүнд нөхцөл байдалд дасан зохицох чадвар хэмээн тодорхойлдог. Тус байгууллагын зөвлөмжөөр бусадтай холбоотой байх, бие махбодын эрүүл мэндээ анхаарах, бодитой зорилго тавих, мөн өөрийн хянаж чадах зүйлдээ төвлөрөх нь амьдралын хүнд, хэцүү үеийг даван туулахад чухал нөлөөтэй байдаг аж.
Бүхнийг биш, нэг зүйлийг өөрчил Хүн амьдралаа өөрчлөхөөр нэг шийдсэн үедээ ажил, санхүү, харилцаа, эрүүл мэнд болон өдөр тутмын дадлаа нэг дор шинэчлэх хүсэл төрж болно. Харин том зорилгоо жижиг, хэрэгжүүлж болох алхмуудад хуваан бүгдийг нь биш, харин нэг нэгээр нь өөрчилж эхлэх нь илүү бодитой арга хэмээн мэргэжилтнүүд үздэг аж. Тухайлбал, Клиникийн сэтгэлзүйч Райан Уорнер томоохон алдаа, өөрчлөлтийн дараа амьдралаа дахин өөрийн хяналтад авахын тулд өдөрт нэг жижиг бөгөөд тодорхой шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхийг зөвлөжээ. Тэрбээр өрөөгөө цэгцлэх, чухал имейл илгээх, мөн шаардлагатай утасны дуудлага хийх зэрэг энгийн үйлдэл ч өөрийн шийдвэр бодит үр дүнд хүргэж байгааг мэдрэхэд тусалдаг хэмээн тайлбарласан байна. “APA” мөн хүрэхэд хэт хол санагдах зорилгод анхаарахын оронд “өнөөдөр зорилгодоо ойртохын тулд миний хийж чадах нэг зүйл юу вэ” хэмээн өөрөөсөө асуухыг зөвлөдөг аж.
Шинэ эхлэлд “зөв цаг” үнэхээр нөлөөлдөг Амьдралаа шинээр эхлэх хүсэл зөвхөн шинэ жилийн эхний өдөр төрдөггүй. Пенсильванийн их сургуулийн “Wharton School”-ийн судлаач нарын “Management Science” сэтгүүлд нийтлүүлсэн судалгаагаар шинэ долоо хоног, сар, жил, улирал, төрсөн өдөр зэрэг цаг хугацааны тодорхой заагийн дараа хүмүүс зорилго руугаа чиглэсэн зан үйлээ нэмэгдүүлэх хандлагатай байжээ. Судлаачид үүнийг “fresh start effect” буюу шинэ эхлэлийн нөлөө хэмээн нэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, амьдралаа шинээр эхлэлийн тулд заавал нэгдүгээр сарын 1-нийг хүлээх шаардлагагүй. Даваа гараг, шинэ сар эсвэл төрсөн өдөр хүртэл өнгөрснийг нэг үе болгон хааж, дараагийн алхмаа эхлүүлэх сэтгэлзүйн зааг болж чаддаг аж.
Хуучин амьдралаа сэргээх биш, харин шинэ хэмнэл бий болго Амьдралд том өөрчлөлт гарахад бүхнийг өмнөх шигээ болгохыг хүсэх нь бий. Яг л сэтгэлийн зовлонгүй байсан тухайн цаг үедээ ямар байсан тэр үе рүүгээ буцахыг хүсэх үе олонтоо байдаг. Харин сэтгэлзүйч Райан Уорнер хуучин амьдралаа яг хэвээр нь буцаах гэж хичээхийн оронд одоогийн нөхцөлдөө тохирсон шинэ хэмнэл бий болгохыг зөвлөжээ. Үүнийг энгийн зүйлээс эхлүүлж болно. Та тогтсон цагт унтаж, сэрэх, дасгал хөдөлгөөн хийх, өдрийн хоолоо төлөвлөх зэрэг өдөр тутмын дадал амьдралаа дахин цэгцлэхэд тусалдаг хэмээн зөвлөж байна. Мөн бүхнийг ганцаараа даван туулах шаардлагагүй. Гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоотой байх, хэрэгтэй үед тусламж хүсэх нь өөрчлөлтөд дасан зохицоход тустай байдаг аж. Амьдралаа шинээр эхлүүлэхэд төгс төлөвлөгөө, эсвэл онцгой өдөр хүлээх шаардлагагүй. Харин өөрийн хийж чадах зүйлээс эхэлж, жижиг алхам хийх, өдөр тутмын хэмнэлээ тогтоох, ойр дотнын хүмүүстэйгээ холбоотой байх нь шинэ эхлэлийг илүү бодитой болгоно.
Холбоотой мэдээ

Энэ онд угалз агнах квотыг 103 болгож нэмэгдүүлжээ
Засгийн газар энэ онд тусгай зөвшөөрлөөр агнах угалзын тоог 85-аас 103 болгон нэмэгдүүлжээ.

Тод гэрлээс татгалзаж, бүүдгэр орчинд бодолдоо "тайван" автаж суух залуус
Таазны хурц гэрлийг унтрааж, ширээний ламп, дулаан өнгийн болон бүдэг гэрэл сонгох хандлага залуусын дунд сошиал медианаас интерьерийн орчин руу тархаж байна.

Бямба гарагт Ч:65, Ч:80, Ч:32Б чиглэлийн автобусууд өөр маршрутаар үйлчилнэ
Нийслэлд анх удаа шөнийн марафоныг есдүгээр сарын 26-ны бямба гарагт 17:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.

TikTok-д 'moneymaxxing' чиг хандлага хүч авч, санхүүгээ оновчлох ба амьдралаа зэрэг 'макс' хийх яриа өргөжив
TikTok, мэдээнд 'moneymaxxing' тренд хүчээ авч, санхүү ба амьдралын тэнцвэрийн маргааныг хурцатгав SoFi-ийн долдугаар сарын 4,000 гаруй хүний судалгаагаар 72% нь гэр бүл, амралтад тулж зорилгоо…

Ганц бие хүмүүс амьдрахад хамгийн таатай 10 улсын жагсаалтыг Португал тэргүүлжээ
“DateAtlas”-ийн 2026 оны үнэлгээгээр Португал ганц бие хүмүүсийн болзоо, шинэ хүнтэй танилцах орчны үзүүлэлтээр 30 орноос тэргүүлжээ.

Болзохын тулд өр тавих залуус
АНУ-ын Z болон миллениал үеийн болзогчдын 17 хувь нь харилцааныхаа амьдралын хэв маягийг хадгалахын тулд өр тавьж байжээ.