Бямба гарагт Ч:65, Ч:80, Ч:32Б чиглэлийн автобусууд өөр маршрутаар үйлчилнэ
Нийслэлд анх удаа шөнийн марафоныг есдүгээр сарын 26-ны бямба гарагт 17:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.

Нийслэлд анх удаа шөнийн марафоныг есдүгээр сарын 26-ны бямба гарагийн 17:00-23:00 цагийн хооронд болохтой холбогдуулан маршрутад багтсан авто зам, талбайн хөдөлгөөнд түр хязгаарлалт тогтооно.
Нийтийн тээврийн Ч:65, Ч:80, Ч:32Б гэсэн гурван чиглэлийн 24 автобус 17:00 цагаас хойш түр өөрчилсөн маршрутаар иргэдэд үйлчлэх бол гүйлтийн замтай давхцаж буй Ч:84 “Бага тэнгэр сити – Хан Хиллс – 120 мянгат”, М:6 “ТЭЦ-3 – Баянмонгол хороолол – Монгол тэмүүлэл сургууль” чиглэлийн автобусны үйлчилгээг 20:00 цагаас өмнө дуусгаж, хөдөлгөөнийг зогсоохоор төлөвлөжээ.
Шөнийн марафоны үеэр оройн цагаар зорчих иргэдэд зориулан шөнийн нийтийн тээврийн дараах гурван чиглэл 02:00 цаг хүртэл үйлчилнэ. Үүнд ШҮ:1 “Офицер – 5 шар”, ШҮ:2 “Нисэх – Сүхбаатарын талбай”, ШҮ:3 “Сүхбаатарын талбай – Зунжин” чиглэл багтаж байна.
Нийтийн Тээврийн Бодлогын Газраас иргэдийг марафоны үеэр нийтийн тээврийн түр өөрчлөлт, хөдөлгөөний хязгаарлалтыг тооцож зорчихыг зөвлөлөө.
Холбоотой мэдээ

TikTok-д 'moneymaxxing' чиг хандлага хүч авч, санхүүгээ оновчлох ба амьдралаа зэрэг 'макс' хийх яриа өргөжив
TikTok, мэдээнд 'moneymaxxing' тренд хүчээ авч, санхүү ба амьдралын тэнцвэрийн маргааныг хурцатгав SoFi-ийн долдугаар сарын 4,000 гаруй хүний судалгаагаар 72% нь гэр бүл, амралтад тулж зорилгоо…

Ганц бие хүмүүс амьдрахад хамгийн таатай 10 улсын жагсаалтыг Португал тэргүүлжээ
“DateAtlas”-ийн 2026 оны үнэлгээгээр Португал ганц бие хүмүүсийн болзоо, шинэ хүнтэй танилцах орчны үзүүлэлтээр 30 орноос тэргүүлжээ.

Болзохын тулд өр тавих залуус
АНУ-ын Z болон миллениал үеийн болзогчдын 17 хувь нь харилцааныхаа амьдралын хэв маягийг хадгалахын тулд өр тавьж байжээ.

Өглөө юу өмсөхөө ч шийдэж чадахгүй байх нь сэтгэлзүйн хувьд туйлдаж эхэлсний дохио юм
Өглөө ямар хувцас өмсөхөө сонгох зэрэг урьд өмнө төвөггүй гаргадаг байсан жижиг шийдвэр хүртэл хэцүү санагдаж эхэлсэн бол та сэтгэлзүйн хувьд туйлдаж эхэлсэн байж болзошгүй юм. Сэтгэлзүйчийн хэлснээр сэтгэлзүйн хувьд туйлдах нь тусдаа хам шинж биш, харин удаан үргэлжилсэн стрессээс үүдэлтэй бие, сэтгэлзүйн туйлдлын өмнөх анхааруулах шинж байж болно. Тиймээс стрессээс түр хугацаанд холдохоос илүүтэй түүнийг үүсгэж буй өдөр тутмын нөхцөлөөс алийг нь бодитоор өөрчилж болохыг тодорхойлох нь чухал хэмээн сэтгэлзүйч зөвлөж байна.

Шөнийн марафонтой, автомашингүй бямба гараг айсуй
Улаанбаатар хотод есдүгээр сарын 26-ны бямба гарагийг автомашингүй өдөр болгон зохион байгуулна. Энэ өдөр шөнийн марафон зохион байгуулах бөгөөд авто замын маршрут, зах, худалдааны төвүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатай арга хэмжээ нь нийтийн тээвэр, унадаг дугуй болон явган зорчих хөдөлгөөнийг дэмжинэ.

Йеллоустонд оёдолчноор ажиллахын тулд хотын өндөр цалинтай ажлаа орхисон бүсгүйн шинэ амьдрал
Зои Де Ла Паз Йеллоустон дахь улирлын ажилд шилжиж, амьдралын хэв маягаа эрс өөрчилсөн нь анхаарал татав Тэр Xanterra Parks & Resorts-д цагийн 19.25 ам.доллараар, долоо хоногт 40 цаг ажиллаж, дотуур байрны төлбөрт 96 ам.доллар суутгуулдаг Зардал, хадгаламжийн бүтэц нь байгальд ойр ажиллах сонголт ирээдүйн шилжилтэд нөөц бүрдүүлдгийг харуулна