Болзохын тулд өр тавих залуус
АНУ-ын Z болон миллениал үеийн болзогчдын 17 хувь нь харилцааныхаа амьдралын хэв маягийг хадгалахын тулд өр тавьж байжээ.

Оройн хоол, кофе, кино, такси гээд болзоо өөрөө залуусын хувьд санхүүгийн тооцоотой шийдвэр болж байна. Зарим нь бүр болзож буй хүнтэйгээ ижил амьдралын хэв маяг хадгалахын тулд өр тавихад хүрчээ.
АНУ-ын төлбөрийн үйлчилгээ Zelle-ийн есдүгээр сарын 22-нд танилцуулсан “New Economics of Dating” судалгаагаар Z болон миллениал үеийнхний 17 хувь нь болзооны зардлаа даахын тулд өр тавьсан байна. Харин дан Z үеийнхний дунд энэ үзүүлэлт 20 хувьд хүрчээ.
Үнийн өсөлт болзооны сонголтыг ч өөрчилж байна. Судалгаанд оролцогчдын 40 хувь нь өртөг багатай болзоог сонгодог болсон бол 37 хувь нь үнэ төлбөргүй болзоог илүүд үзэж байна. Харин 43 хувь нь болзоонд зориулж тусдаа төсөв гаргадаг гэж хариулжээ.
Мөн мөнгөө хэрхэн зарцуулдаг нь хамтрагчаа сонгох шалгуурын нэг болж эхэлсэн байна. Оролцогчдын тал хувь нь харилцаагаа үргэлжлүүлэх эсэхэд романтик таталцлаас илүү санхүүгийн нийцтэй байдал чухал болсон гэжээ. Z үеийнхний 64 хувь нь болзооны дараа "Zelle" зэрэг хүн хоорондын төлбөрийн үйлчилгээгээр тооцоогоо хувааж байсан байна.
Өөрөөр хэлбэл болзооны “хэн төлөх вэ” гэсэн уламжлалт асуулт аажмаар “мөнгөтэй хэрхэн харьцдаг вэ” гэсэн асуултаар солигдож байна.
"Zelle"-ийн ерөнхий менежер Денис Леонхардын хэлснээр үнийн өсөлт болзооны бичигдээгүй дүрмүүдийг өөрчилж, санхүүгийн нийцтэй байдлыг харилцааны нэг шалгуур болгож байна.
Судалгааг "Accelerant Research" болон "Zelle"-ийг ажиллуулдаг "Early Warning Services" платформ энэ оны наймдугаар сард АНУ-ын Z болон миллениал үеийн 1,800 хүнээс цахим хэлбэрээр авчээ.
Холбоотой мэдээ

БНСУ-ын нарны эрчим хүчний хавтан үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш лхагва гарагийн арилжаагаар 8 гаруй хувиар өслөө
БНСУ-ын нарны эрчим хүчний “Hanwha Solutions”, “OCI Holdings” компанийн хувьцааны ханш лхагва гарагийн арилжаагаар 8 гаруй хувиар өслөө.

Хятадын залуус тушаал дэвшихээс "зориудаар" татгалзаж байна
Хятадын залуу ажилтнууд цалинтайгаа харьцуулахад хариуцлага, ажлын ачаалал хэт нэмэгддэг гэж үзэн удирдах албан тушаалд дэвшихээс зориуд татгалзах хандлага гарч байна.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 81-р чуулганы индэр дээрээс онцлохуй
Дэлхийн 130 орчим улсын төр, засгийн тэргүүн Нью-Йоркт цуглаж, Ираны дайн, Украин, Газын зурвас болон хиймэл оюуны эрсдэлийг хэлэлцэж байна.

АНУ–Ираны хэлэлцээ дипломат гарц өгч магадгүй гэх хүлээлт тэжээж, газрын тосны үнэ буурлаа
АНУ–Ираны яриа хэлэлцээ нийлүүлэлтийн доголдол намжиж магадгүй гэсэн хүлээлт өгч, газрын тос буурлаа Арваннэгдүгээр сарын Brent фьючерс 0.75%-иар унаж 98.51 ам.доллар, WTI 1.03%-иар буурч 89.59 ам.

АНУ болон Ираны хэлэлцээнд ахиц гарснаар газрын тосны ханш лхагва гарагийн арилжааг уналттай эхлүүллээ
АНУ, Ираны төлөөлөгчдийн гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг дипломат аргаар намжаах хүлээлтийг нэмэгдүүлснээр газрын тосны ханш лхагва гарагийн арилжаагаар буурлаа.

9 настай хүүхэд аавынхаа картыг ашиглан “Roblox”-ийн бичлэгийн сурталчилгаанд $118,000 зарцуулжээ
Есөн настай хүүхэд YouTube сувгийнхаа бичлэгүүдийг сурталчлахын тулд аавынхаа компанийн кредит картыг ашиглан 118 мянган ам.долларын зарлага гаргажээ.