Трамп-Ши нарын уулзалт: Хятадад хоригдсон америкчуудын асуудлыг хөндөнө
Цагаан ордны албаныхан Дональд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаар Хятадад хоригдож буй АНУ-ын иргэн Юлин Чэнийг суллах асуудлыг тавихаар төлөвлөж буйг түүний эхнэр өгүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын пүрэв гарагт Вашингтонд хийх уулзалтын үеэр Хятадад хоригдож буй АНУ-ын иргэн Юлин Чэнийг суллах асуудлыг хөндөнө гэж Чэний эхнэр Юйфан Рун Reuters-т ярьжээ.
Түүний хэлснээр, Цагаан ордны албаныхан нөхрийнх нь асуудлыг хоёр улсын удирдагчдын түвшинд тавихаар төлөвлөж буй талаар түүнд баталгаажуулсан байна.
БНАСАУ-ын цөмийн туршилтыг судалж байжээ
54 настай Юлин Чэнь АНУ-ын төрийн гэрээт байгууллагад ажилладаг бөгөөд Хойд Солонгосын газар доорх цөмийн туршилтаас үүсэх доргилтыг илрүүлэх чиглэлээр судалгаа хийж байжээ.
Түүнийг 2024 оны арваннэгдүгээр сард Бээжингээс АНУ руу буцах гэж байх үед нь саатуулж, ноднин тагнуулын хэрэгт буруутгасныг өмнө нь мэдээлсэн. АНУ-ын тал Чэнийг “хууль бусаар хоригдсон” гэж албан ёсоор тодорхойлсон байна.
Рунгийн тайлбарласнаар, нөхрийнх нь АНУ-ын санхүүжилттэй холбоотой судалгаа нууцын зэрэглэлгүй, олон нийтэд нээлттэй эх үүсгэврээр хэвлэгдсэн аж. Чэнь хоригдсоноосоо хойш хэргийн хүрээнд 100 гаруй удаа байцаагдсан гэж тэр хэлжээ.
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд Чэньтэй сар бүр ойролцоогоор 30 минут уулзах боломжтой ч уулзалтууд Хятадын албаныхны хяналт дор явагддаг байна. Иймээс гэр бүлийнхэн нь түүний биеийн байдал болон хоригдож буй нөхцөлийн талаар бүрэн мэдээлэл авах боломж хязгаарлагдмал хэвээр байгааг Рун онцолжээ.
Мин Зиний асуудлыг мөн хөндөнө
Вашингтон Чэньтэй хамт АНУ-ын иргэн, Мьянмарын асуудлаар судалгаа хийдэг Мин Зинийг суллах асуудлыг мөн хөндөхөөр байгаа аж.
Мин Зин нь Мьянмарын бодлогын судалгааны “Institute for Strategy and Policy – Myanmar” байгууллагыг үүсгэн байгуулагч бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард Хятадын Куньмин хотод саатуулагдсан. Хятадын Гадаад хэргийн яам түүнийг тагнуул хийсэн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн байж болзошгүй хэмээн шалгаж буйгаа мэдэгдсэн.
АНУ-ын Төрийн департамент Хятадад зарим америк иргэнийг хууль бусаар хорьж байгаа гэж үздэг бөгөөд тус улсад зорчих зөвлөмждөө уг эрсдэлийг тусгайлан анхааруулсаар байна.
Харин Бээжин АНУ-ын хэрэглэдэг “хууль бусаар хорих” гэсэн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрдөггүй. Ийм байр суурийн зөрүүтэй нөхцөлд Чэнь болон Мин Зиний асуудал нь худалдаа, технологи, геополитикийн өргөн хүрээний хэлэлцээний зэрэгцээ хоёр улсын иргэдийн аюулгүй байдалтай холбоотой тусдаа сэдэв болж байна.
Холбоотой мэдээ

БНХАУ Төвөдийн Коммунист намын даргаар Ху Чаншэнг томилж, бүс нутгийн удирдлагыг шинэчлэв
БНХАУ Төвөдийн дээд улс төрийн албан тушаалыг шинэчилж, бүс нутгийн удирдлагад өөрчлөлт оруулав Төрийн Xinhua агентлагийн мэдээлснээр Ху Чаншэнг томилогдож, Ван Жүнжэнгийг сольсон байна Энэ томилгоо Төвөд дэх төв засгийн бодлогын хэрэгжилт, хяналтын чиглэл цаашид чангарах дохио боллоо

Reuters/Ipsos-ийн судалгаа: Д.Трампын ажлын үнэлгээ түүхэн доод түвшинд буюу 32 хувь болтлоо буурлаа
Бүгд Найрамдах намын дэмжигчдийн дунд Д.Трампын ажлын үзүүлэлтэд өгсөн үнэлгээ нэгдүгээр сарын 86 хувиас 73 хувь болж буурчээ. Амьжиргааны өртгийн асуудлаарх үнэлгээ 70 хувиас 44 хувь болтлоо суларсан байна. Амьжиргааны өртөг сонгогчдын анхаарлын төвд байгаа нь арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө эдийн засгийн асуудлын ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

МАН-ын бүлгийн цөөнх болон АН, Үндэсний эвсэл, ИЗНН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй тасалсан хэвээр байна
Намын харьяаллаар нь харвал МАН-ын бүлгийн гишүүн Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Х.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Х.Жангабыл, М.Мандхай, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Б.Тулга нарын 16 гишүүн чуулганы ирцэд ороогүй байгаа аж.

Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга М.Дик Монголд айлчилна
Айлчлалын үеэр тэрбээр УИХ-ын даргатай албан хэлэлцээ хийж, Ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөжээ. Талууд парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг цаашид өргөжүүлэх асуудлаар санал солилцоно. Монгол болон Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон юм.

Трамп-Ши нарын уулзалтын "ширээн"-д худалдаа, хиймэл оюуны аюулгүй байдал зэрэгцэн жин дарна
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, БНХАУ-ын Шадар сайд Хэ Лифэн нар Нью-Йоркт уулзаж, Дональд Трамп болон Ши Жиньпин нарын пүрэв гарагийн уулзалтын бэлтгэлийг хангажээ. Худалдааны тариф, технологийн бодлогын зэрэгцээ хиймэл оюуны аюулгүй байдал хоёр улсын хэлэлцээний шинэ гол сэдвүүдийн нэг болж байна. “Google”, “OpenAI” зэрэг компанийн хиймэл оюуны агентууд туршилтын орчноос хальсан сүүлийн тохиолдлууд хяналт, ослын үед системийг хэрхэн зогсоох асуудлыг анхаарлын төвд орууллаа.

Иран дахин халдлагад өртвөл АНУ-ын ашиг сонирхлын эсрэг удаан хугацааны хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа
АНУ-ын Төрийн департамент Ойрх Дорнодод нөхцөл байдал урьдчилан таамаглахын аргагүй хурцдаж, нислэг цуцлагдах болон агаарын орон зай хаагдах эрсдэлтэйг анхаарууллаа. Ормузын хоолой хаалттай хэвээр байвал газрын тосны нийлүүлэлт, тээвэрлэлт, даатгалын зардалд нөлөөлөх эрсдэл өндөр хэвээр байна. “Reuters”-ийн дүрс бичлэгт Саудын Арабын нийслэл Эр-Риядын олон улсын гол нисэх буудлын орчимд хар утаа суунаглаж, шөнийн цагаар дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна.