egov.mn
ҮйлдвэрлэлАвтомат

Улаанбаатар-Хвасон хотууд үйлдвэрлэл, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хвасон хотод “Samsung Electronics”, “Hyundai”, “Kia” зэрэг томоохон үйлдвэрлэгчээс гадна олон жижиг, дунд үйлдвэр төвлөрдөг.

Хуваалцах
Улаанбаатар-Хвасон хотууд үйлдвэрлэл, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг хот, орон нутгийн түвшинд өргөжүүлэх нь иргэд хоорондын харилцаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцлов.

Тэрбээр Улаанбаатарын аялал жуулчлал, үйлдвэрлэл төвлөрсөн Налайх дүүрэг Хвасон хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг дурдаж, Улаанбаатар хот урт хугацааны, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.

Нийслэлийн зүгээс өнгөрсөн сарын 6-нд Хвасон хотод хоёр хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх санал хүргүүлсэн байна. Талууд ухаалаг засаглал, залуучуудын боловсрол, соёлын солилцоо, аялал жуулчлалаас гадна аж ахуйн нэгжүүдийн харилцааг өргөжүүлэх боломжтой гэж үзжээ.

Хвасон хотод БНСУ-ын электроникийн “Samsung Electronics” компанийн гол үйлдвэрлэлийн байгууламжуудын нэг байрладаг бөгөөд автомашин үйлдвэрлэгч “Hyundai”, “Kia” компаниудын үйлдвэр ажилладаг.

Мөн олон салбарын жижиг, дунд үйлдвэр төвлөрдөг тул Монголын ЖДҮ-үүдтэй шууд холбоо тогтоох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх болон хөрөнгө оруулалтын боломжийг судлах боломжтой гэж Чо Сон Мүн хэлжээ.

Хоёр хотын хамтын ажиллагаа бодитоор өргөжвөл аялал жуулчлал, үйлдвэрлэл, бизнесийн солилцоог нэмэгдүүлэхээс гадна Улаанбаатарын жижиг, дунд үйлдвэрүүд БНСУ-ын аж ахуйн нэгжүүдтэй түншлэл бий болгох боломж нээгдэхээр байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

“Эмээлт” эко парк ашиглалтад орсноор ₮1.7 их наядын орлого бүрдүүлнэ гэж тооцжээ
Үйлдвэрлэл

“Эмээлт” эко парк ашиглалтад орсноор ₮1.7 их наядын орлого бүрдүүлнэ гэж тооцжээ

539 га талбайд байгуулах “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болгохоор тооцжээ. Паркийн дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжид нийт 224.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, оруулсан хөрөнгийг 6.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой.

2 мин унших
АНУ-ын шинэ журам Хятадын эм бэлдмэлийн компаниудын хувьцааны ханшийг өсгөжээ
Үйлдвэрлэл

АНУ-ын шинэ журам Хятадын эм бэлдмэлийн компаниудын хувьцааны ханшийг өсгөжээ

АНУ Хятадын компаниудаас шинэ эмийн лиценз авах боломжийг хэвээр үлдээх журам хэлэлцэж буй тухай мэдээллийн дараа Хонконгийн биобэлдмэлийн компаниудын хувьцааны ханш огцом өслөө. “Hang Seng Biotech” индекс даваа гарагийн арилжаагаар 5 гаруй хувиар өссөн бол “Akeso”, “Sino Biopharmaceutical” компанийн хувьцааны ханш тус бүр 8 орчим хувиар нэмэгдэв. АНУ, Хятадын эмийн лицензийн хамтын ажиллагаа үргэлжилбэл Хятадын шинэ эм хөгжүүлэгч компаниудын олон улсын зах зээлд гарах боломжийг дэмжинэ.

2 мин унших
“Back to Starbucks”: Мянга гаруй кафег засварлаж, дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ
Үйлдвэрлэл

“Back to Starbucks”: Мянга гаруй кафег засварлаж, дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ

“Back to Starbucks” төлөвлөгөөний хүрээнд тус компани тусгай орчин, үйлчилгээний стандартыг сайжруулж байна. Сүүлийн есөн сарын хугацаанд 1,000 гаруй салбараа шинэчилж, нэг дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ. Богино хугацааны сурталчилгаанаас илүү хэрэглэгчийн өдөр тутмын туршлагыг сайжруулахад анхаарна.

2 мин унших
Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн зэрлэг амьтад суурьшлын бүсэд нэвтрэх нь ихэссэн тул хуш модны самар түүхийг хоригложээ
Үйлдвэрлэл

Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн зэрлэг амьтад суурьшлын бүсэд нэвтрэх нь ихэссэн тул хуш модны самар түүхийг хоригложээ

Сүүлийн өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүсэд үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байна. Хуш модны самар нь ойн зарим зэрлэг амьтдын чухал идэш тэжээл юм. Ургац муу үед хүн нэмж самар түүх нь байгалийн хүнсний нөөцийг улам багасгах эрсдэлтэй.

2 мин унших
Сургуулийн үдийн хоолны цэсэнд таван цулыг сард нэг удаа өгөхөөр оруулжээ
Үйлдвэрлэл

Сургуулийн үдийн хоолны цэсэнд таван цулыг сард нэг удаа өгөхөөр оруулжээ

Энэ төрлийн бүтээгдэхүүнээр хоол хийх технологийн туршилт, сургалтыг сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд хийжээ. Зарим сургуулийн бэлтгэл, боловсруулалтын чанар олон нийтийн шүүмжлэл дагуулж байгааг Боловсролын яам нягталж байгаа аж. Гэвч түүхий эдийг сургуульд татан авах үед үнэр гарах, эсвэл боловсруулалт зэрэгт анхаарахгүй бол таагүй ойлголт төрүүлж болзошгүй.

2 мин унших
Д.Трампын шахалтаар “Bombardier” үйлдвэрээ АНУ-д төвлөрүүлэх үү, эсвэл Канаддаа үлдэх үү?
Үйлдвэрлэл

Д.Трампын шахалтаар “Bombardier” үйлдвэрээ АНУ-д төвлөрүүлэх үү, эсвэл Канаддаа үлдэх үү?

Дональд Трамп Канадын нисэх онгоц үйлдвэрлэгч “Bombardier” компани үйлдвэрлэлээ тус улсад шилжүүлэх ёстой гэж мэдэгдэв. Трампын мэдэгдэл Канад АНУ-ын 700 гаруй нэр төрлийн бараанд нийт 20 тэрбум ам.долларын хариу тариф хэрэгжүүлэхийн өмнөхөн гарлаа. Хоёр улсын худалдааны маргаан хурцадсанаар үйлдвэрлэгчдэд хүнд сорилт тулгарч байна.

2 мин унших