“Эмээлт” эко парк ашиглалтад орсноор ₮1.7 их наядын орлого бүрдүүлнэ гэж тооцжээ
539 га талбайд байгуулах “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болгохоор тооцжээ. Паркийн дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжид нийт 224.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, оруулсан хөрөнгийг 6.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой.

Хан-Уул дүүргийн Шар хөвийн хоолойд байгуулах “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр тооцоолол гарчээ.
Хотын төвөөс 30 орчим км зайд, 539 га талбайд байгуулах паркийн гол дэд бүтэц болох дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг есдүгээр сарын 21-нд тавьсан байна.
Нийслэлийн 2026 оны төсөвт тусгаснаар хоёр байгууламжийн бүтээн байгуулалтын нийт төсөв 224.6 тэрбум төгрөг бөгөөд энэ онд 50 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.
Түүхий эдийн боловсруулалтыг төвлөрүүлнэ
“Эмээлт” парк нь арьс шир, ноос, ноолуур, мах зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийг нэг бүсэд төвлөрүүлэн боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөгджээ.
Парк бүрэн хүчин чадлаар ажиллавал жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эд боловсруулах хүчин чадалтай.
Төслийн тооцоогоор 5,600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болж, оруулсан хөрөнгийг 6.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж үзжээ. Ийнхүү төслийн эдийн засгийн үр өгөөжийг зөвхөн үйлдвэрлэлийн орлогоос гадна ажлын байр, татварын орлогоор нэмэгдүүлэхээр тооцсон байна.
Эрчим хүч, усны дэд бүтцэд хөрөнгө оруулна
Паркийн үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангах 24 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц жилд 156 сая кВт.ц цахилгаан, 265.6 мянган гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээхээр төлөвлөсөн бол жилд 665 мянган тонн ус ашиглах юм.
Үйлдвэрийн болон ахуйн бохир усыг боловсруулах цэвэрлэх байгууламж эхний ээлжид хоногт 6,700 шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай байх бол цаашид 20 мянган шоо метр хүртэл өргөтгөх боломжтой.
Тиймээс Хан-Уул дүүргийн Харгиа орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар “Эмээлт” парк руу төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Үйлдвэрүүдийг зориулалтын дэд бүтэц бүхий бүсэд шилжүүлснээр Хан-Уул дүүргийн 19 болон 20 дугаар хорооны орчны нөхцөлийг сайжруулах боломж бүрдэнэ гэж албаныхан онцоллоо.
Холбоотой мэдээ

АНУ-ын шинэ журам Хятадын эм бэлдмэлийн компаниудын хувьцааны ханшийг өсгөжээ
АНУ Хятадын компаниудаас шинэ эмийн лиценз авах боломжийг хэвээр үлдээх журам хэлэлцэж буй тухай мэдээллийн дараа Хонконгийн биобэлдмэлийн компаниудын хувьцааны ханш огцом өслөө. “Hang Seng Biotech” индекс даваа гарагийн арилжаагаар 5 гаруй хувиар өссөн бол “Akeso”, “Sino Biopharmaceutical” компанийн хувьцааны ханш тус бүр 8 орчим хувиар нэмэгдэв. АНУ, Хятадын эмийн лицензийн хамтын ажиллагаа үргэлжилбэл Хятадын шинэ эм хөгжүүлэгч компаниудын олон улсын зах зээлд гарах боломжийг дэмжинэ.

“Back to Starbucks”: Мянга гаруй кафег засварлаж, дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ
“Back to Starbucks” төлөвлөгөөний хүрээнд тус компани тусгай орчин, үйлчилгээний стандартыг сайжруулж байна. Сүүлийн есөн сарын хугацаанд 1,000 гаруй салбараа шинэчилж, нэг дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ. Богино хугацааны сурталчилгаанаас илүү хэрэглэгчийн өдөр тутмын туршлагыг сайжруулахад анхаарна.

Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн зэрлэг амьтад суурьшлын бүсэд нэвтрэх нь ихэссэн тул хуш модны самар түүхийг хоригложээ
Сүүлийн өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүсэд үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байна. Хуш модны самар нь ойн зарим зэрлэг амьтдын чухал идэш тэжээл юм. Ургац муу үед хүн нэмж самар түүх нь байгалийн хүнсний нөөцийг улам багасгах эрсдэлтэй.

Сургуулийн үдийн хоолны цэсэнд таван цулыг сард нэг удаа өгөхөөр оруулжээ
Энэ төрлийн бүтээгдэхүүнээр хоол хийх технологийн туршилт, сургалтыг сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд хийжээ. Зарим сургуулийн бэлтгэл, боловсруулалтын чанар олон нийтийн шүүмжлэл дагуулж байгааг Боловсролын яам нягталж байгаа аж. Гэвч түүхий эдийг сургуульд татан авах үед үнэр гарах, эсвэл боловсруулалт зэрэгт анхаарахгүй бол таагүй ойлголт төрүүлж болзошгүй.

Д.Трампын шахалтаар “Bombardier” үйлдвэрээ АНУ-д төвлөрүүлэх үү, эсвэл Канаддаа үлдэх үү?
Дональд Трамп Канадын нисэх онгоц үйлдвэрлэгч “Bombardier” компани үйлдвэрлэлээ тус улсад шилжүүлэх ёстой гэж мэдэгдэв. Трампын мэдэгдэл Канад АНУ-ын 700 гаруй нэр төрлийн бараанд нийт 20 тэрбум ам.долларын хариу тариф хэрэгжүүлэхийн өмнөхөн гарлаа. Хоёр улсын худалдааны маргаан хурцадсанаар үйлдвэрлэгчдэд хүнд сорилт тулгарч байна.

“Volkswagen” 100,000 хүртэлх ажлын байр танах түүхэн бүтцийн өөрчлөлтөө урагшлуулна
Европын автомашин үйлдвэрлэгч “Volkswagen”-ийн ТУЗ зардлаа бууруулах, 100,000 хүртэлх ажлын байрыг хамарч болзошгүй бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг санал нэгтэй дэмжжээ. Удирдлага, үйлдвэрчний эвлэл болон томоохон хувьцаа эзэмшигч Доод Саксони мужийн хооронд тохиролцоонд хүрснээр компанийн 89 жилийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлт урагшлах боломж бүрдэв. Гэхдээ ажлын байрны цомхотголыг үйлдвэрчний эвлэлтэй дахин хэлэлцэх шаардлагатай бөгөөд Германы үйлдвэрүүдэд ажил хаялт өрнөх эрсдэл хэвээр байна.