Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн зэрлэг амьтад суурьшлын бүсэд нэвтрэх нь ихэссэн тул хуш модны самар түүхийг хоригложээ
Сүүлийн өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүсэд үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байна. Хуш модны самар нь ойн зарим зэрлэг амьтдын чухал идэш тэжээл юм. Ургац муу үед хүн нэмж самар түүх нь байгалийн хүнсний нөөцийг улам багасгах эрсдэлтэй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас энэ онд хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг хориглох шийдвэр гаргалаа.
Тус шийдвэрийг зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол болон 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээлэлд үндэслэн гаргажээ.
Сүүлийн өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүсэд үзэгдэх, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаа тул холбогдох байгууллагуудад аргачлал, чиглэл хүргүүлж, иргэдийг шуурхай мэдээллээр хангахыг үүрэг болгосон байна.
Байгаль орчны мэргэжилтнүүд хүрэн баавгай хүний суурьшлын бүс рүү ойртох болсон шалтгааныг уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтан болон малын амьдрах орчны давхцал, байгалийн нөөцийн хэт ашиглалт, ой хээрийн түймэртэй холбон тайлбарлаж байна.
Хуш модны самар нь ойн зарим зэрлэг амьтдын чухал идэш болдог тул ургац муутай үед дээрээс нь нэмж хүн түүх нь байгалийн хүнсний нөөцийг улам багасгах эрсдэлтэй. Иймээс энэ оны хориг нь зэрлэг амьтдын идэш тэжээлийн нөөцийг хамгаалах арга хэмжээний нэг хэсэг болж байна.
Мөн ойн бүсийн аймгуудад 24 цагийн шуурхай хариу арга хэмжээ авах чиглэл хүргүүлжээ.
Уг арга хэмжээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Булган, Хөвсгөл, Завхан, Увс зэрэг аймгийн байгаль хамгаалагч, орон нутгийн удирдлага болон иргэдийг хамруулахаар болсон байна. Мөн сум, суурингийн ойр орчмын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэж устгах, суурьшлын бүсэд орж ирсэн баавгайг тэжээхгүйгээр ойн гүн рүү буцаан оруулах чиглэл өгчээ.
ОХУ-д гарсан ойн түймрийн улмаас бамбарууштай, идэш тэжээлийн дутагдалд орсон, туранхай баавгай Монголын нутаг руу орж ирж байгааг мөн онцоллоо. Хүрэн баавгай 300-500 км орчим зайд шилжин нүүдэллэх чадвартай тул улсын хилээр хязгаарлагддаггүй онцлогтой.
2026 оны хуш модны самрын ургалтын судалгаагаар энэ жилийн гарц хэвийн түвшнээс эрс багасч, нийт ургацын 40 хувьд ч хүрэхгүй байгаа аж.
Холбоотой мэдээ

“Back to Starbucks”: Мянга гаруй кафег засварлаж, дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ
“Back to Starbucks” төлөвлөгөөний хүрээнд тус компани тусгай орчин, үйлчилгээний стандартыг сайжруулж байна. Сүүлийн есөн сарын хугацаанд 1,000 гаруй салбараа шинэчилж, нэг дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ. Богино хугацааны сурталчилгаанаас илүү хэрэглэгчийн өдөр тутмын туршлагыг сайжруулахад анхаарна.

Сургуулийн үдийн хоолны цэсэнд таван цулыг сард нэг удаа өгөхөөр оруулжээ
Энэ төрлийн бүтээгдэхүүнээр хоол хийх технологийн туршилт, сургалтыг сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд хийжээ. Зарим сургуулийн бэлтгэл, боловсруулалтын чанар олон нийтийн шүүмжлэл дагуулж байгааг Боловсролын яам нягталж байгаа аж. Гэвч түүхий эдийг сургуульд татан авах үед үнэр гарах, эсвэл боловсруулалт зэрэгт анхаарахгүй бол таагүй ойлголт төрүүлж болзошгүй.

Д.Трампын шахалтаар “Bombardier” үйлдвэрээ АНУ-д төвлөрүүлэх үү, эсвэл Канаддаа үлдэх үү?
Дональд Трамп Канадын нисэх онгоц үйлдвэрлэгч “Bombardier” компани үйлдвэрлэлээ тус улсад шилжүүлэх ёстой гэж мэдэгдэв. Трампын мэдэгдэл Канад АНУ-ын 700 гаруй нэр төрлийн бараанд нийт 20 тэрбум ам.долларын хариу тариф хэрэгжүүлэхийн өмнөхөн гарлаа. Хоёр улсын худалдааны маргаан хурцадсанаар үйлдвэрлэгчдэд хүнд сорилт тулгарч байна.

“Volkswagen” 100,000 хүртэлх ажлын байр танах түүхэн бүтцийн өөрчлөлтөө урагшлуулна
Европын автомашин үйлдвэрлэгч “Volkswagen”-ийн ТУЗ зардлаа бууруулах, 100,000 хүртэлх ажлын байрыг хамарч болзошгүй бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг санал нэгтэй дэмжжээ. Удирдлага, үйлдвэрчний эвлэл болон томоохон хувьцаа эзэмшигч Доод Саксони мужийн хооронд тохиролцоонд хүрснээр компанийн 89 жилийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлт урагшлах боломж бүрдэв. Гэхдээ ажлын байрны цомхотголыг үйлдвэрчний эвлэлтэй дахин хэлэлцэх шаардлагатай бөгөөд Германы үйлдвэрүүдэд ажил хаялт өрнөх эрсдэл хэвээр байна.